Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Зехариа 8
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Зехариа номын тойм

      • Ехова Сионд үнэн зөв, амар тайвныг тогтооно (1-23)

        • «Үнэний хот» Иерусалим (3)

        • «Нэг нэгэндээ үнэнийг л ярь» (16)

        • Мацаг барилтууд нь баярын өдрүүд болно (18, 19)

        • Еховаг шаргуу хайцгаая (21)

        • Арван хүн нэг иудей хүний хувцаснаас зуурна (23)

Зехариа 8:3

Зүүлт

  • *

    Эсвэл «үнэнч; итгэмжит»

Зехариа 8:7

Зүүлт

  • *

    Эсвэл «наран ургах, наран шингэх зүгийн»

Зехариа 8:23

Зүүлт

  • *

    Эсвэл «хувцасны хормойноос»

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Зехариа 8:1–23

Зехариа

8 Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова надтай дахин ярьж ингэж хэлэв. 2 «Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова би ийн хэлье. “Би Сионы төлөө зүтгэл гаргана. Бүр асар их зүтгэл гаргана. Би асар ихээр уурлан хилэгнэж түүний төлөө зүтгэл гаргана”.

3 Ехова би бас ийн хэлье. “Би Сион руу эргэн ирж, Иерусалимд оршин сууна. Иерусалим нь үнэний* хот, Тэнгэрийн цэргийн Жанжин Еховагийн уул, ариун уул гэгдэх болно”.

4 Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова би: «Иерусалимын нийтийн талбайнуудад дахин настан буурлууд сууна. Тэд маш өндөр насалсан учраас бүгд гартаа таягтай байна. 5 Мөн хотын нийтийн талбайнууд тоглож байгаа охид хөвгүүдээр дүүрэн байх болно” гэж хэлье.

6 Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова би бас ийн хэлье. “Энэ нь хожим энэ ард түмний үлдэгсдэд боломжгүй мэт санагдаж болох ч надад боломжгүй байна гэж байх уу?” гэж Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова би тунхаглая.

7 Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова би ийн хэлье. “Би баруун, зүүн зүгийн* нутгуудад байгаа ард түмнээ аварна. 8 Би тэднийг Иерусалим руу авчирч, тэд тэнд оршин сууна. Тэд миний ард түмэн болох бөгөөд би тэдний Бурхан болж, үнэнч, зөв шударгаар хандана”.

9 Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова би ийн хэлье. “Зөнчдийн амнаас гарсан эдгээр үгийг сонсож байгаа та нар зоригтой бай. Еховагийн өргөөг барихаар суурийг нь тавьсан өдөр тэд эдгээр үгсийг хэлж байсан юм. 10 Учир нь тэр цагаас өмнө хүн, амьтныг ажиллуулсны хөлс гэж байсангүй. Би хүмүүсийг нэг нэгнийх нь эсрэг дайсагнуулсан учраас хэнийг ч хаашаа ч явсан аюул отож байсан”.

11 Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова би ийн хэлье. “Харин одоо би энэ ард түмний үлдэгсдэд урьдынх шигээ хандахгүй. 12 Амар тайвныг тогтоох үр таригдана. Усан үзмийн мод үр жимсээ, газар дэлхий ургацаа өгч, тэнгэр шүүдрээ буулгана. Энэ бүхнийг би энэ ард түмний үлдэгсдэд өвлүүлнэ. 13 Иудагийн ард түмэн, Израилын ард түмэн ээ! Та нар үндэстнүүдийн дунд хараалын бай болж байсан бол харин би та нарыг аварч, та нар ивээгдэнэ. Бүү ай, зоригтой бай!”.

14 Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова би бас ийн хэлье. “Эцэг өвгөд чинь намайг хилэгнүүлсэн учраас би та нар дээр гамшиг буулгахаар шийдсэн байсан”. Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова би мөн ийн хэлье. “Би тэгж шийдсэндээ огтхон ч харамсаагүй. 15 Гэхдээ би энэ удаа Иерусалим, Иудагийн ард түмэнд сайныг үйлдэхээр шийдсэн. Битгий ай!

16 Та нарын хийх ёстой зүйлс нь дараах юм. Нэг нэгэндээ үнэнийг л ярь. Хотуудын чинь дааман хаалганууд дээрх шүүлтүүд чинь үнэн зөв байж, амар тайвныг тогтоох ёстой. 17 Зүрх сэтгэлдээ нэг нэгнийгээ гай зовлонд унагах төлөвлөгөө битгий сэд. Ямар ч хуурмаг тангарагт битгий дурла. Учир нь эдгээр нь миний үзэн яддаг зүйлс юм”» гэж Ехова тунхаглаж байна.

18 Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова надтай дахин ярьж ингэж хэлэв. 19 «Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова би ийн хэлье. “Дөрөв дэх сарын мацаг барилт, тав дахь сарын мацаг барилт, долоо дахь сарын мацаг барилт, арав дахь сарын мацаг барилт нь Иудагийн ард олонд аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн өдрүүд байх болно. Тийм ээ, баяр жаргал цалгисан баярын өдрүүд байх болно. Тиймээс үнэн зөвийг болон амар тайвныг хайрла”.

20 Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова би бас ийн хэлье. “Үндэстнүүдээс, олон хотын оршин суугчдаас хүмүүс ирнэ. 21 Нэг хотын оршин суугчид нөгөө хотын оршин суугчид дээр очоод «Бид Еховагийн тааллыг эрэхээр, Тэнгэрийн цэргийн Жанжин Еховаг хайхаар явж байна. Бүгдээрээ бушуухан хамт явъя» гэж хэлнэ. 22 Олон үндэстнээс, хүчирхэг үндэстнүүдээс хүмүүс Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова намайг хайн Иерусалимд ирж, Ехова миний тааллыг эрнэ”.

23 Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова би ийн хэлье. “Тэр үед бүх үндэстэн, бүх хэлтнээс арван хүн нэг иудей хүний хувцаснаас* зууран «Бурхан танай ард түмэнтэй хамт байгаа гэдгийг бид сонслоо. Бид тантай хамт явмаар байна» гэж хэлнэ”» гэв.

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах