Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Зехариа 7
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Зехариа номын тойм

      • Мацаг барихдаа хөнгөн хуумгай хандсан хүмүүсийг Ехова буруутгав (1-14)

        • Үнэхээр миний төлөө мацаг барьсан гэж үү? (5)

        • «Шударга ёсны дагуу шүүж, нэг нэгнээ үнэнчээр хайрлан, өрөвч энэрэнгүй бай» (9)

Зехариа 7:1

Зүүлт

  • *

    Хавс. Б15-аас үзнэ үү.

Зехариа 7:10

Зүүлт

  • *

    Эсвэл «өнчин»

Зехариа 7:12

Зүүлт

  • *

    Эсвэл «хатуу чулуу» гэсэн бололтой. Жишээлбэл: элсэн чулуу

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Зехариа 7:1–14

Зехариа

7 Дариус хааны төр барьсны дөрөвдүгээр оны ес дэх сар буюу Хислев* сарын дөрвөний өдөр Ехова Зехариа надад үгээ айлдав. 2 Бетелийн хүмүүс Еховагаас таалалдаа багтаахыг нь гуйлгахаар Шарезер, Регем-Мелехийг хүмүүстэй нь илгээж 3 Тэнгэрийн цэргийн Жанжин Еховагийн өргөөний тахилчид болон зөнчдөөс «Би олон жилийн турш хийдэг байсан шигээ тавдугаар сард уйлж, хоол идэхгүй байх уу?» гэж асуулгав.

4 Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова надад дахин үгээ айлдан 5 «Нутгийн бүх хүмүүс болон тахилчдад ингэж хэл. “Та нар 70 жилийн турш тав дахь сард болон долоо дахь сард мацаг барьж, цурхиран уйлж байсан чинь үнэхээр миний төлөө байсан гэж үү? 6 Та нар идэж, уухдаа өөрсдийнхөө төлөө идэж, өөрсдийнхөө төлөө ууж байсан биз дээ? 7 Иерусалим болон эргэн тойрных нь хотууд оршин суугчидтай, амар жимэр байхад, мөн Негев, Шефела оршин суугчидтай байхад Еховагийн өмнө нь тунхаглуулж байсан зөнчдийнх нь үгэнд та нар ороогүй биз дээ?”» гэлээ.

8 Ехова Зехариа надад дахин үгээ айлдаж 9 «Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова ингэж айлдаж байна. “Жинхэнэ шударга ёсны дагуу шүүж, нэг нэгнээ үнэнчээр хайрлан, өрөвч энэрэнгүй бай. 10 Бэлэвсэн эмэгтэй, эцэггүй* хүүхэд, харийн хүн, ядуу хүнийг битгий залилж мэхэл. Зүрх сэтгэлдээ нэг нэгнийхээ эсрэг хорон төлөвлөгөө бүү сэд” гэж айлдсан билээ. 11 Гэсэн хэдий ч хүмүүс Бурхан руу огт анхаарлаа хандуулаагүй бөгөөд зөрүүдлэн түүн рүү нуруугаа харуулж, үгийг нь сонсохгүйн тулд чихээ тагласан. 12 Тэд зүрхээ очир алмааз* шиг хатуу болгосон. Мөн Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова урьд нь зөнчдөдөө агуу хүчээ өгч үг, хууль тушаалаа хэлүүлэхэд тэд үл тоомсорлосон юм. Ингэж тэд Тэнгэрийн цэргийн Жанжин Еховагийн уур хилэнг асар ихээр хөдөлгөсөн» гэлээ.

13 Мөн «Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова ингэж айлдаж байна. “Намайг дуудахад тэд сонсоогүй шиг тэд намайг дуудахад би сонсохгүй. 14 Би тэднийг хүчит шуургаар таньж мэдэхгүй үндэстнүүд рүү нь тараана. Газар нутаг нь эзгүйрч нэг ч хүн түүгээр явахгүй, нэг ч хүн эргэж ирэхгүй. Яагаад гэвэл тэд үзэсгэлэнтэй сайхан газар нутгаа аймшигт зэлүүд газар болгосон юм”» гэв.

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах