Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Зехариа 9
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Зехариа номын тойм

      • Эргэн тойрных нь үндэстнүүдийг Бурхан шүүнэ (1-8)

      • Сионы хаан ирэх тухай (9, 10)

        • Даруу хаан илжиг унажээ (9)

      • Еховагийн ард түмэн чөлөөлөгдөнө (11-17)

Зехариа 9:3

Зүүлт

  • *

    Эсвэл «цайз»

Зехариа 9:7

Зүүлт

  • *

    Ахлагч нь овгийн удирдагч юм.

Зехариа 9:8

Зүүлт

  • *

    Ард түмнийхээ зовлон шаналлыг хэлсэн бололтой.

Зехариа 9:9

Зүүлт

  • *

    Эсвэл «ялагдашгүй»

Зехариа 9:10

Зүүлт

  • *

    Евфрат мөрөн

Зехариа 9:11

Зүүлт

  • *

    Сион юм уу Иерусалимыг хэлжээ.

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Зехариа 9:1–17

Зехариа

9 Тунхаглал:

«Еховагийн мэлмий хүмүүсийг,

Израилын бүх овгийг анхааралтай хардаг учраас

Ехова Хадрахын нутгийг онилон шүүх мэдээ тунхаглаж,

Дамаскийг байгаа болгов.

 2 Мөн түүнтэй хиллэдэг Хаматыг болон

Мэргэн цэцэн Тир, Сидоныг онилон шүүх мэдээ тунхаглав.

 3 Тир өөртөө бэхлэлт* барив.

Тэрбээр мөнгийг тоос шороо мэт,

Алтыг гудамжнуудын шавар шавхай мэт овоолов.

 4 Харин Ехова эд хөрөнгийг нь хураан авч,

Их цэргийг нь тэнгист бут цохино.

Хот галд шатаагдана.

 5 Ашкелон үүнийг хараад айж түгшинэ.

Газ асар ихээр зовж тарчилна,

Найдаж байсан зүйл нь шившгээ чирсэн учраас Екрон ч бас зовж тарчилна.

Газ хаангүй болж,

Ашкелон оршин суугчгүй болно.

 6 “Ашдодод харийнхан оршин сууна.

Би филистчүүдийн бардамналыг зайлуулна.

 7 Би түүний амнаас цусны толботой зүйлсийг,

Шүднүүдийнх нь завсраас жигшмээр зүйлсийг зайлуулна”.

Түүний амьд үлдэгсэд бидний Бурхных болно.

Тэрбээр Иудад ахлагч* шиг болж,

Екроны ард олон иебусчууд шиг болно.

 8 “Би өргөөгөө хамгаалахаар гадна нь буудаллах учраас

Түүгээр хэн ч явахгүй, хэн ч тийш эргэж ирэхгүй.

Би одоо энэ нөхцөл байдлыг* нүдээрээ харж байгаа учраас

Нэг ч эзэрхийлэгч дахин түүгээр явахгүй.

 9 Сионы охин минь ээ, асар ихээр баярла!

Иерусалимын охин минь ээ, ялалтын уухай хадаа!

Хаан чинь чам руу ирж байна.

Тэрбээр шударга бөгөөд авралыг авчирч байна*.

Даруу төлөв тэрбээр илжиг унажээ.

Тийм ээ, илжигний төл дудран унажээ.

10 Би Ефраимаас дайны тэргийг,

Иерусалимаас адууг зайлуулна.

Дайны нум ч үгүй болно.

Тэрбээр үндэстнүүдэд амар тайвныг тунхаглана.

Тэнгисээс тэнгис хүртэл,

Их мөрнөөс* дэлхийн хязгаар хүртэл засаглана.

11 Чиний хувьд гэвэл эмэгтэй* минь ээ, би чиний гэрээний цусаар

Усгүй нүхнүүдэд байгаа хоригдлуудыг чинь чөлөөлнө.

12 Найдвар өвөрлөсөн хоригдлууд та нар бэхлэлт рүү буцаад ир.

Өнөөдөр би чамд айлдаж байна.

«Эмэгтэй минь ээ, би чамд хоёр дахин ихийг нөхөн төлнө.

13 Учир нь би Иудаг өөрийнхөө нум мэт махийлгана.

Би Ефраимыг нумныхаа сум болгож,

Сион оо, би хөвгүүдийг чинь сэрээнэ,

Грек ээ, тэд чиний хөвгүүдтэй дайтна.

Сион оо, би чамайг дайчны илд мэт болгоно»”.

14 Ехова ард түмэнтэйгээ хамт байгаа нь тодорхой харагдаж,

Түүний сум цахилгаан мэт шунгинана.

Хэмжээгүй эрхт Эзэн Ехова эвэр бүрээ хүнгэнүүлэх бөгөөд

Тэрбээр дайтахаар өмнөдийн шуурган дунд явна.

15 Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова ард түмнээ хамгаална.

Чулуу дүүгүүрдэн довтлох дайснуудаа тэд ялна.

Тэд дарс уусан мэт баярлан шуугилдана.

Тэд дүүрэн дарстай аяга мэт,

Цус асгарсан тахилын ширээний булангууд мэт байна.

16 Тэр өдөр тэдний Бурхан Ехова,

Хонин сүргээ хамгаалах хоньчин мэт ард түмнээ аварна.

Учир нь тэд түүний хөрсөн дээр титмийн үнэт чулуунууд мэт гялтганана.

17 Түүний сайхан сэтгэл ямар агуу вэ!

Тэрбээр хэчнээн сүр жавхлантай вэ!

Үр тариа залуусыг,

Шинэ дарс онгон охидыг эрч хүчтэй болгоно.

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах