Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Тавтай морилно уу.
Еховагийн Гэрчүүд энэхүү номын санг янз бүрийн хэлээр судалгаа хийхэд зориулан гаргав.
Хэвлэл татаж авахыг хүсвэл jw.org сайтад зочилно уу.
  • Өнөөдөр

4 сарын 18, бямба

Хэн нэг нь нүгэл үйлдлээ гэхэд бидэнд туслагч бий (1 Ёох. 2:1).

Ямар ч хүний гаргадаг хамгийн чухал шийдвэр бол Еховад өөрийгөө зориулж, гэр бүлд нь нэгдэх юм. Хүн болгон ийм шийдвэр гаргавал Ехова баярлах нь лавтай. Яагаад гэвэл тэрбээр хүмүүсийг өөртэй нь дотносон нөхөрлөж, үүрд жаргалтай амьдраасай гэж хүсдэг (Д.хууль 30:19, 20; Гал. 6:7, 8). Гэхдээ Ехова хэнийг ч өөртөө үйлчлүүлэх гэж хүчилдэггүй. Хүн бүрд өөрөө шийдэх боломж олгодог. Хэрэв баптисм хүртсэн Христийн дагалдагч хүн Бурхны хуулийг зөрчин ноцтой нүгэл үйлдвэл яах вэ? Гэмшихгүй бол Гэрч байх эрхийг нь хасна (1 Кор. 5:13). Гэлээ ч Ехова тийм хүнийг өөр лүү нь эргээд ирээсэй гэж маш их хүсдэг. Үнэндээ золиос гаргасан нэг чухал шалтгаан нь энэ юм. Нүглээ гэмшсэн хүнийг уучлах боломж золиосны ачаар нээгдсэн билээ. Хайр халамжтай Бурхан маань ноцтой нүгэл үйлдсэн хүмүүст гэмшихийг уриалдаг (Зех. 1:3; Ром 2:4; Яак. 4:8). хц24.08 х. 14 д/м 1–2

Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь—2026

4 сарын 19, ням

Чамайг мэргэн болбол би баярлана (Сур. 23:15, ШЕ).

Ёоханыг 3-р захидлаа бичиж байх үед хурлын зарим хүн хуурамч сургаал зааж, энэ нь хагарал гарахад хүргэсэн. Гэхдээ бусад нь Еховад дуулгавартай байж, «тушаалыг [нь] даган» «үнэний дагуу амьдарч байв» (2 Ёох. 4, 6). Тэдгээр Христийн үнэнч дагалдагч Ёоханыг төдийгүй Еховаг баярлуулсан (Сур. 27:11). Сургамж нь юу вэ? Үнэнч байвал баяр баясгалан эдэлнэ (1 Ёох. 5:3). Жишээлбэл бид Еховаг баярлуулахлаараа өөрсдөө баярладаг. Тэрбээр биднийг муу юм хийлгүй тушаалыг нь дагахад баярладаг. Үүнийг харсан тэнгэрийн элчүүд ч баярлан хөөрдөг (Лук 15:10). Үргэлж үнэнч байдаг итгэл нэгтнээ хараад бид бас баярладаг (2 Тес. 1:4). Мөн Сатаны захирдаг энэ ертөнц устгагдахад бид үнэнч байсандаа сэтгэл хангалуун, баяртай байна. хц24.11 х. 12 д/м 17–18

Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь—2026

4 сарын 20, даваа

Хүн бүр өөрийнхөө бус, бусдын ашиг сонирхлыг хар (1 Кор. 10:24).

Сонирхдог гэдгээ хэлэхээсээ өмнө хэр удаан ажиглах вэ? Хэрэв хэтэрхий эрт хэлбэл таныг сэтгэл хөдлөлдөө автдаг хүн гэж бодож магадгүй (Сур. 29:20). Нөгөөтээгүүр, хэлэхгүй удаад байвал, ялангуяа тухайн хүн өөрийг нь сонирхож байгааг анзаарсан бол таныг шийдэмгий бус гэж бодно (Ном. 11:4). Бас сонирхдогоо хэлэхийн өмнө, тэр хүнтэй заавал гэрлэнэ гэж бодох хэрэггүйг санаарай. Гэхдээ та гэрлэхэд бэлэн бөгөөд нөгөө хүн тань хань болоход тохиромжтой гэдэгт итгэлтэй байх ёстой. Хэн нэгэн таныг сонирхоод байгааг анзаарвал яах вэ? Хэрэв та тэр хүнийг сонирхохгүй бол үүнийгээ үйлдлээрээ тодорхой харуулаарай. Үерхэхгүй байж горьдлого төрүүлэх нь муухай (Эф. 4:25). хц24.05 х. 22–23 д/м 9–10

Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь—2026
Тавтай морилно уу.
Еховагийн Гэрчүүд энэхүү номын санг янз бүрийн хэлээр судалгаа хийхэд зориулан гаргав.
Хэвлэл татаж авахыг хүсвэл jw.org сайтад зочилно уу.
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах