Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Езекиел 7
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Езекиел номын тойм

      • Төгсгөл ирж байна (1-27)

        • Урьд өмнө болж байгаагүй гамшиг (5)

        • Мөнгөө гудамжнуудад хаяна (19)

        • Бурхны сүмийг бузарлана (22)

Езекиел 7:7

Зүүлт

  • *

    Эсвэл «цэцгэн титэм» гэсэн бололтой.

Езекиел 7:10

Зүүлт

  • *

    Эсвэл «Цэцгэн титэм» гэсэн бололтой.

Езекиел 7:12

Зүүлт

  • *

    Бүх хүн дээр сүйрэл ирэх гэж байгаа тул өмч хөрөнгө худалдан авч байгаа хүнд ч, худалдаж байгаа хүнд ч ашиггүй гэсэн үг.

Езекиел 7:13

Зүүлт

  • *

    Эсвэл «Хорон арга сэдлээ ч» гэсэн бололтой.

Езекиел 7:17

Зүүлт

  • *

    Айгаад шээс алдахыг хэлж байна.

Езекиел 7:18

Зүүлт

  • *

    Гашуудлаа илэрхийлж үсээ хусахыг хэлж байна.

Езекиел 7:22

Зүүлт

  • *

    Еховагийн ариун газрын хамгийн цаад өрөөг хэлсэн бололтой.

Езекиел 7:23

Зүүлт

  • *

    Олзны хүмүүсийг гинжлэх гинж

Езекиел 7:26

Зүүлт

  • *

    Эсвэл «өгсөн заавар»

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Езекиел 7:1–27

Езекиел

7 Ехова дахин надтай ярьж ийнхүү хэлсэн нь: 2 «Хүний хүү минь, Хэмжээгүй эрхт Эзэн Ехова Израил нутагт үгээ айлдаж байна. “Төгсгөл! Энэ нутаг даяар төгсгөл ирж байна. 3 Одоо чам дээр төгсгөл ирнэ. Би чамд уураа гаргана. Чамайг үйлсийн чинь дагуу шүүж, жигшүүрт хэргийн чинь улмаас чамтай тооцоо бодно. 4 Би чамайг өрөвдөн харахгүй, өршөөн энэрэхгүй. Үйлсийн чинь үр дүнг чамд өгнө. Чи жигшүүрт хэргийнхээ үр дагавраас болж зовно. Тэгээд намайг Ехова гэдгийг мэдэх болно”.

5 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Гамшиг болох гэж байна. Урьд өмнө болж байгаагүй гамшиг болох гэж байна. 6 Төгсгөл ойртож байна. Төгсгөл ирнэ. Чам дээр гэнэт ирнэ. Хараач, ирж байна! 7 Энэ нутагт оршин суудаг та нарын ээлж* ирлээ. Цаг нь боллоо, өдөр нь ойртож байна. Уулс дээр хүмүүс баярлан хашхирч байгаа юм биш, үймэлдэн сандарч байна.

8 Тун удахгүй миний хилэн чам дээр дүрэлзэн асаж, би чамд хамаг уураа гаргана. Үйл хэргийн чинь дагуу би чамайг шүүж, жигшүүрт явдлын чинь улмаас чамтай тооцоо бодно. 9 Би чамайг өрөвдөн харахгүй, өршөөн энэрэхгүй. Үйлсийн чинь үр дүнг чамд өгнө. Чи жигшүүрт хэргийнхээ үр дагавраас болж зовно. Ехова би чамайг шийтгэж байгааг чи мэдэх болно.

10 Хараач, тэр өдөр ирж байна! Тун их ойртож байна! Ээлж чинь* ирлээ. Саваа цэцэглэж, бардам сагсуу зан соёоллоо. 11 Хүчирхийлэл нь муу хүмүүсийг шийтгэдэг таяг болов. Тэд өөрсдөө амьд гарахгүй. Эд баялаг, олон түмэн, нэр алдар нь ч үлдэхгүй. 12 Цаг нь ирнэ, өдөр нь болно. Худалдан авагч нь бүү баясан хөөрөг. Худалдагч нь бүү гашуудан уйлаг. Учир нь энэ бүх хүн дээр уур хилэн буух гэж байна*. 13 Худалдагч нь амьд мэнд үлдлээ ч зарсан газартаа буцаж очихгүй. Учир нь үзэгдэл энэ бүх хүнд хамаатай. Нэг ч хүн эргэж ирэхгүй. Гэм нүглээсээ болоод* нэг ч хүн амь аврагдахгүй.

14 Бүрээ үлээж бүгд бэлэн болсон ч нэг ч хүн тулалдаанд явахгүй. Учир нь би энэ олон түмэнд хилэгнэж байна. 15 Хотын гадна илд, хот дотор тахал, өлсгөлөн байна. Хөдөө хээр байгаа нь илдээр хөнөөгдөнө. Хотод байгаа нь өлсгөлөн, тахалд нэрвэгдэнэ. 16 Зугтаж амь гарсан хүмүүс уул өөд явна. Хүн бүр гэм нүглийнхээ улмаас хөндийн тагтаа шиг гашуудна. 17 Бүх хүний гар сулран унжиж, өвдгийг нь даган ус урсана*. 18 Тэд таар нөмөрч, дотор нь зарс хийх аж. Хүн бүр шившиг болж, халзан толгойтой болно*.

19 Тэд мөнгөө гудамжнуудад хаяж, алтаа жигшин зэвүүцэх болно. Еховагийн уур хилэнгийн өдөр алт нь ч, мөнгө нь ч тэднийг аврахгүй. Тэд цадахгүй, гэдэс нь ч дүүрэхгүй. Алт мөнгө нь тэдэнд бүдрүүлэх саад болж, нүгэл үйлдэхэд хүргэсэн юм. 20 Тэд гоёмсог чимэглэлээрээ бахархаж, алт мөнгөөрөө бузар хөрөг, жигшүүрт шүтээн бүтээсэн. Тийм учраас би тэднийг алт мөнгөө жигшдэг болгоно. 21 Би үүнийг нь харийнханд тонуулж, энэ дэлхийн хар санаат хүмүүст олз болгон өгнө. Тэд үүнийг бузарлана.

22 Би тэднээс нүүр буруулна. Тэд миний нууц газрыг* бузарлана. Дээрэмчид тийшээ орж бузарлана.

23 Нутаг орон хилсээр буруутгагдсан хүмүүсийн цусаар, хот хүчирхийллээр дүүрсэн учир гинж* хий. 24 Би үндэстнүүдийн хамгийн мууг нь авчрахад тэд орон гэрийг нь эзэгнэнэ. Би хүчтэнүүдийн бардамналд цэг тавина. Тэдний ариун газрууд бузарлагдана. 25 Зовлон учрахад тэд амар тайван байхыг хүсэх боловч амар тайван байж чадахгүй. 26 Гамшиг ар араасаа учирч, мэдээнүүд шил шилээ даран ирнэ. Хүмүүс зөнчдөөс үзэгдлийн талаар асуугаад ч нэмэргүй. Тахилчдын заасан хууль*, ахлагчдын өгсөн зөвлөгөө ямар ч ашиггүй. 27 Хаан нь гашуудна, удирдагч нь цөхрөнгөө барна. Энэ нутгийн ард түмэн айсандаа гар нь салганана. Хийсэн хэргийнх нь дагуу би тэдэнд хандана. Яаж шүүж байсан шиг нь шүүнэ. Тэд намайг Ехова гэдгийг мэдэх болно”».

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах