Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Езекиел 6
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Езекиел номын тойм

      • Израйлын уулсын тухай зөгнөл (1-14)

        • Жигшүүрт шүтээнүүдийг устгана (4-6)

        • «Та нар намайг Ехова гэдгийг мэдэх болно» (7)

Езекиел 6:4

Зүүлт

  • *

    Еврей үг нь «баас» гэдэг үгтэй холбоотой бололтой. Жигшдэг юмаа энэ үгээр хэлдэг байжээ.

Езекиел 6:9

Зүүлт

  • *

    Эсвэл «ёс суртахуунгүй; ужид самуун»

  • *

    Эсвэл «тачаадан»

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Езекиел 6:1–14

Езекиел

6 Ехова дахин надтай ярьж ийнхүү хэлсэн нь: 2 «Хүний хүү минь, Израилын уулс өөд харж, тэдний талаар зөгнө. 3 Чи ингэж хэл. “Израилын уулс аа, Хэмжээгүй эрхт Эзэн Еховагийн үгийг сонсогтун. Хэмжээгүй эрхт Эзэн Ехова уулс, толгод, гол мөрөн, хөндийнүүдэд ингэж айлдаж байна. «Би та нар дээр илд авчирч, өндөр газруудыг чинь устгана. 4 Тахилын ширээнүүд чинь сүйдэж, утлагын тавиурууд чинь нурна. Би алагдсан хүмүүсийг жигшүүрт шүтээнүүдийн* чинь өмнө хаяна. 5 Израилын ард түмэн минь ээ, би та нарын хүүрүүдийг жигшүүрт шүтээнүүдийн чинь өмнө хаяж, тахилын ширээнүүдийг чинь тойруулаад та нарын яснуудыг тараана. 6 Та нарын амьдран суудаг нутаг бүрийн хотууд сүйрч, өндөр газрууд нурж, эзгүйрэн хоосорно. Тахилын ширээнүүд чинь нурж, хэдэн хэсэг болон бутарна. Жигшүүрт шүтээнүүд чинь сүйтгэгдэж, утлагын тавиурууд чинь цавчигдан, хийж бүтээсэн бүхэн чинь үгүй болно. 7 Алагдсан хүмүүс та нарын дунд унана. Та нар намайг Ехова гэдгийг мэдэх болно.

8 Гэвч би заримыг чинь үлдээнэ. Тэд газар газарт тарж, үндэстнүүдийн дунд ороод илдэнд өртөлгүй амь аврагдана. 9 Зугтсан хүмүүс олзлогдоод үндэстнүүдийн дунд байхдаа намайг санана. Тэднийг үнэнч бус* болж надаас нүүр буруулахад, жигшүүрт шүтээнүүдээ шүлэнгэтэн* харж байхад нь би хэчнээн их гуньж гутарсныг тэд ойлгоно. Тэд бузар, жигшүүрт хэргээсээ ичиж, жигшин зэвүүцэх болно. 10 Тэд намайг Ехова гэдгийг, өөрсөд дээр нь энэ гамшгийг буулгана гэж хоосон сүрдүүлээгүйг минь мэдэх болно»”.

11 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ингэж айлдаж байна. “Израилын ард түмэн бузар, жигшүүрт хэргээсээ болж илд, өлсгөлөн, тахлаар сүйрэх гэж байгаа тул чи шаналсан сэтгэлээ илэрхийлж алгаа таш, хөлөө дэвс, уйлж гашууд. 12 Хол байгаа нь тахлаар, ойр байгаа нь илдээр хөнөөгдөж, эдгээрээс зугтсан нь, амьд үлдсэн нь өлсгөлөнгөөр үхнэ. Би тэдэнд хамаг уураа гаргана. 13 Жигшүүрт шүтээнүүдийнх нь дунд, тахилын ширээнүүдийнх нь эргэн тойронд, өндөр толгод бүрийн дээр, уулын орой бүрийн дээр, саглагар мод бүрийн доор, жигшүүрт шүтээнүүдээ тайвшруулах гэж анхилуун утлага уугиулдаг байсан том моддынх нь мөчир доор алагдагсад хэвтэхийг хараад та нар намайг Ехова гэдгийг мэдэх болно. 14 Би тэдний өөдөөс мутраа сунган газар нутгийг нь эзгүйрүүлнэ. Амьдардаг бүх газар нь Диблагийн ойролцоох зэлүүд газраас ч илүү эзгүйрнэ. Тэд намайг Ехова гэдгийг мэдэх болно”».

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах