Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Езекиел 8
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Езекиел номын тойм

      • Езекиел үзэгдлээр Иерусалимд аваачигдав (1-4)

      • Сүмд жигшүүрт зүйлийг харав (5-18)

        • Эмэгтэйчүүд Таммузын хойноос уйлж байлаа (14)

        • Эрчүүд наранд мөргөж байв (16)

Езекиел 8:1

Зүүлт

  • *

    Иехоиахин хаан, Езекиел болон бусад иудейчүүдийн олзлогдсоны зургаа дахь жилийг хэлж байна.

Езекиел 8:3

Зүүлт

  • *

    Эсвэл «тэнгэрийн элч» гэсэн бололтой.

Езекиел 8:10

Зүүлт

  • *

    Еврей үг нь «баас» гэдэг үгтэй холбоотой бололтой. Жигшдэг юмаа энэ үгээр хэлдэг байжээ.

Езекиел 8:12

Зүүлт

  • *

    Эсвэл «үзмэрээ»

Езекиел 8:17

Зүүлт

  • *

    Шүтээн шүтэхэд хэрэглэдэг байсан мөчир бололтой.

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Езекиел 8:1–18

Езекиел

8 Би 6 дахь жилийн* 6 дахь сарын 5-ны өдөр гэртээ байсан бөгөөд Иудагийн ахлагч нар миний өмнө сууж байлаа. Тэгтэл Хэмжээгүй эрхт Эзэн Ехова мутраа над дээр тавив. 2 Хартал гал мэт дүр төрхтэй нэгэн үзэгдлээ. Тэр нэгний бүсэлхий мэт зүйлээс доош гал байх ба бүсэлхийнээс нь дээш гэрэл цацарч алт мөнгөний хайлш мэт гялалзана. 3 Тэрбээр гар шиг зүйлийг сунган, үснээс минь барьж авав. Бурхны үзүүлсэн үзэгдэл дотор агуу хүч* намайг газар тэнгэрийн хооронд өргөн явсаар Иерусалимд, хойд зүг рүү харсан дотор хаалганы дэргэд аваачлаа. Хардах сэтгэлийг төрүүлдэг хардалтын шүтээн тэнд байв. 4 Тэгтэл хөндий талд миний үзсэнтэй адил зүйл буюу Израилын Бурхны суу алдар үзэгдэх нь тэр!

5 Дараа нь тэр надад «Хүний хүү минь, хойд зүг рүү хар даа» гэж хэлэв. Намайг хойшоо хартал тахилын ширээ рүү очдог хойд хаалганы тэнд хардалтын шүтээн байлаа. 6 Тэрбээр надад «Хүний хүү минь, Израилын ард түмэн ямар аймшигтай, жигшмээр юм хийж байгааг харж байна уу? Тэднээс болоод би ариун газраа орхисон юм. Гэвч чи үүнээс ч аймаар, жигшүүртэй юм үзнэ» гэв.

7 Тэрбээр намайг хашааны үүдэнд авчрав. Хартал хананд нүх байлаа. 8 Тэрбээр надад «Хүний хүү минь, ханан дахь нүхийг томсго доо» гэж хэлэв. Би нүхийг томсгоод хартал нэгэн хаалга байв. 9 Тэрбээр надад «Дотогшоо орж тэдний хийж байгаа бузар, жигшүүрт зүйлийг харагтун» гэлээ. 10 Би дотогш ороод хартал ханаар нь дүүрэн бүх төрлийн мөлхөгчид, ой гутам араатнуудын дүрс гээд Израилын ард түмний хамаг л бузар булай шүтээн* сийлээстэй байлаа. 11 Тэдгээрийн өмнө Израилын 70 ахлагч зогсож байсны дотор Шафаны хүү Иаазаниа байв. Хүн бүр гартаа бойпор барьжээ. Утлагын анхилуун үнэртэй утаа уугина. 12 Тэрбээр: «Хүний хүү минь, Израилын ард түмний ахлагчид харанхуйд, шүтээнээ* тавьсан мухрын өрөөнүүдэд юу хийж байгааг харж байна уу? Тэд: “Ехова биднийг харахгүй байгаа. Ехова энэ нутгийг орхисон” гэж ярьж байна» гэлээ.

13 Дараа нь тэрбээр: «Чи тэдний хийж байгаа бүр ч аймшигтай жигшүүрт зүйлсийг харна» гэж хэлэв. 14 Тэгээд намайг Еховагийн өргөөний хойд хаалганы тэнд аваачихад Таммуз бурхныхаа хойноос уйлан суугаа эмэгтэйчүүд харагдав.

15 Тэрбээр цааш нь «Хүний хүү минь, чи үүнийг харж байна уу? Эдгээрээс ч илүү аймшигтай жигшүүрт зүйлсийг чи харна» гэлээ. 16 Тэгээд намайг Еховагийн өргөөг тойрсон дотоод хашаанд аваачив. Еховагийн сүмийн үүдэнд, довжоо тахилын ширээ хоёрын дунд 25 эрэгтэй Еховагийн сүм рүү нуруугаа харуулж зүүн зүгт наранд мөргөж байлаа.

17 Тэрбээр надад хэлсэн нь: «Хүний хүү минь, чи үүнийг харж байна уу? Иудагийн ард түмэн ийм жигшүүрт хэрэг хийж, энэ нутгийг хүчирхийллээр дүүргэж, намайг үргэлж гонсойлгож байгаа нь өчүүхэн хэрэг гэж үү? Тэд хамарт минь мөчир* чихэж байна. 18 Тиймээс би тэдэнд уур хилэнгээ гаргана. Би тэднийг өрөвдөн харахгүй, өршөөн энэрэхгүй. Над руу чанга хашхирсан ч би тэднийг сонсохгүй».

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах