Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Езекиел 5
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Езекиел номын тойм

      • Иерусалимын сүйрлийг зөгнөсөн нь (1-17)

        • Зөнч үсээ хусаж гурван хэсэг болгосон нь (1-4)

        • Иерусалимын оршин суугчид бусад үндэстнээс ч дор байсан (7-9)

        • Гурван төрлийн шийтгэл (12)

Езекиел 5:3

Зүүлт

  • *

    Эсвэл «хормойд»

Езекиел 5:11

Зүүлт

  • *

    Эсвэл «хүн амын чинь тоог цөөлнө»

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Езекиел 5:1–17

Езекиел

5 Хүний хүү чи хурц илд аваад үсчний тонгорог мэт хэрэглэн үс, сахлаа хус. Тэгээд жинлүүр авч үсээ жинлээд хуваа. 2 Бүслэлтийн хугацаа дуусах үед үсний гуравны нэгийг хот дотор шатаа. Дараагийн гуравны нэгийг хотын эргэн тойронд илдээр цавч. Үлдсэн гуравны нэгийг салхинд хийсгэ. Би илдээ сугалан араас нь хөөнө.

3 Чи бас тэндээсээ хэсэг үс авч хувцасныхаа хуниасанд* хий. 4 Түүнээсээ хэсгийг авч галд хаяад үнс болтол нь шатаа. Тэр гал Израилын бүх ард түмэнд тархана.

5 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Энэ бол Иерусалим. Би түүнийг үндэстнүүдийн дунд тавьж, газар нутгуудаар хүрээлүүлсэн юм. 6 Гэвч тэрбээр миний шийдвэр, хууль тогтоолд тэрсэлж, эргэн тойрныхоо улс үндэстнүүдээс ч илүү бузар булайг үйлдсэн. Оршин суугчид нь миний шийдвэрийг үл тоомсорлож, хууль тогтоолыг минь сахиагүй”.

7 Тиймээс Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ингэж айлдаж байна. “Чи эргэн тойрныхоо үндэстнүүдээс ч илүү гай тарьж, миний хууль тогтоол, шийдвэрийг дагахын оронд эргэн тойрныхоо үндэстнүүдийн шийдвэрийг дагаж байсан учир 8 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийнхүү айлдаж байна. «Хот минь, би чамайг эсэргүүцэн босно. Би өөрөө чамайг үндэстнүүдийн нүдэн дээр шийтгэнэ. 9 Чиний үйлдэж байсан бүх жигшүүрт хэргээс болж би хэзээ ч хийж байгаагүй зүйлээ чамд хийнэ. Үүнтэй адил зүйлийг дахин хийхгүй.

10 Хот минь, чиний дотор байгаа эцгүүд хөвгүүдээ идэж, хөвгүүд эцгүүдээ иднэ. Би чамд оноосон ялаа гүйцэтгэж, үлдсэн бүх хүнийг чинь зүг бүрд тараана»”.

11 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Амьд Бурхан би өөрөөрөө тангараглая. Чи миний ариун газрыг жигшүүрт шүтээнүүд, бузар үйл хэргээрээ бузарласан учир би бас чамайг голж хаяна*. Би чамайг өрөвдөн харахгүй, өршөөн энэрэхгүй. 12 Оршин суугчдын чинь гуравны нэг нь тахлаар үхэж эсвэл өлсгөлөнд нэрвэгдэж мөхнө. Дараагийн гуравны нэг нь чиний эргэн тойронд илдээр хөнөөгдөнө. Үлдсэн гуравны нэгийг нь би зүг бүрд тарааж, илдээ сугалан араас нь хөөнө. 13 Дараа нь тэдэнд уурлаж байсан уур минь гарч, хилэн минь намдана. Ингэж миний сэтгэл ханана. Тэдэнд уураа гаргаж дуусахад Ехова би чин үнэнч байхыг шаардан ярьж байсан гэдгийг тэд мэдэх болно.

14 Би чамайг эргэн тойрны чинь үндэстнүүдийн дунд, хажуугаар чинь өнгөрөгч бүхний нүдэн дээр эзгүй газар, элэг доог болгоно. 15 Чамд оноосон ялаа уур хилэнтэй гүйцэтгэж чамайг шийтгэхэд минь чи эргэн тойрныхоо үндэстнүүдийн хувьд элэг доог, ичгүүр шившиг, сэрэмжлүүлэг, аймшиг болно. Ехова би айлдлаа.

16 Би оршин суугчдыг чинь устгахын тулд тэдэн рүү өлсгөлөн хэмээх хөнөөлт сумыг харвана. Миний харвах сум чамайг сүйрүүлнэ. Би хүнсний чинь нөөцийг үгүй хийж, өлсгөлөнг гааруулна. 17 Би чам руу өлсгөлөн гачаал болон зэрлэг догшин араатнуудыг илгээхэд оршин суугчид чинь үр хүүхдээсээ хагацна. Тахал, цус урсгах явдал чамайг нөмөрнө. Би чам руу илд илгээнэ. Ехова би айлдав”».

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах