Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Езекиел 4
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Езекиел номын тойм

      • Иерусалим бүслэгдэхийг зөгнөсөн нь (1-17)

        • Гэм бурууг 390 ба 40 хоног үүрсэн нь (4-7)

Езекиел 4:9

Зүүлт

  • *

    Үгч. «Спелт буудайг». Спелт нь эртний Египетэд тариалдаг байсан буудайны нэг төрөл.

Езекиел 4:10

Зүүлт

  • *

    230 г орчим. Хавс. Б14-өөс үзнэ үү.

Езекиел 4:11

Зүүлт

  • *

    0,6 л орчим. Хавс. Б14-өөс үзнэ үү.

Езекиел 4:16

Зүүлт

  • *

    Үгч. «Иерусалимын талхны бүх савааг хугалах». Талх хадгалахдаа өлгөдөг савааг хэлсэн бололтой.

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Езекиел 4:1–17

Езекиел

4 Хүний хүү чи тоосго авчирч урдаа тавиад, дээр нь Иерусалим хотыг сийл. 2 Түүнийгээ тойруулан бүслэлт хийж, бүслэлтийн хана барь. Мөн бүслэлтийн далан босгож, хуарангуудыг байгуул. Эргэн тойронд нь хэрэм эвдэгчдийг тавь. 3 Дараа нь төмөр таваг авч хот болон өөрийнхөө хооронд төмөр хэрэм мэт босгож тавь. Тэгээд чи хот руу нүүрээ харуул. Хот ийнхүү бүслэлтэд орно. Чи хотыг ингэж бүсэл. Энэ нь Израилын ард түмэнд зориулсан тэмдэг юм.

4 Дараа нь чи зүүн талаараа хэвтэж Израилын ард түмний гэм нүглийг өөр дээрээ үүрэх ёстой. Хажуулдан хэвтэх хоногийнхоо тоогоор чи тэдний нүглийг үүрэх юм. 5 Би Израилын ард түмний гэм буруутай он жилүүдтэй дүйцүүлэн 390 хоногийг чамд онооё. Чи тэдний гэм бурууг үүрнэ. 6 Чи тэдгээр хоногийг гүйцээх ёстой.

Дараа нь баруун талаараа хэвтэж Иудагийн ард түмний нүглийг үүр. Нэг жилийг нэг хоног гэж үзэн 40 хоногийг би чамд өгч байна. 7 Тэгээд ханцуйгаа шамлан, бүслэгдсэн Иерусалим руу харж хэвтээд түүний тухай зөгнө.

8 Би чамайг олсоор хүлэхэд чи хотыг бүсэлж дуустлаа нөгөө талаараа эргэж чадахгүй.

9 Чи улаан буудай, арвай, морин шош, сэвэг зарам, шар будаа, буудайг* нэг саванд хийж өөртөө талх барь. Хажуулдан хэвтэх өдрүүддээ буюу 390 хоног түүнийгээ ид. 10 Өдөрт идэх талх чинь 20 шекел* жинтэй байх ёстой. Үүнийг чи тогтсон цагт ид.

11 Чи усаа хэмжиж зургааны нэг хин* ус ууна. Үүнийг тогтсон цагт уу.

12 Чи талхаа арвайн дугуй талх иддэг шигээ ид. Тэдний нүдэн дээр хүний хатсан баас түлж талхаа жигнэ». 13 Ехова цааш нь «Миний тараан бутаргасан израилчууд очсон газрынхаа үндэстнүүдийн дунд ийнхүү бузар талх иднэ» гэж айлдав.

14 Тэгэхэд нь би: «Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь ээ, даанч дээ. Би бага залуугаасаа өнөөг хүртэл амьтны хүүр, араатанд тасдуулсан амьтны мах идэж биеэ бузарлаж байгаагүй шүү дээ. Бузар мах амандаа хийж байгаагүй» гэлээ.

15 Тэрбээр надад «За яах вэ, тэгвэл хүний баасны оронд аргал түлж талхаа жигнэ» гэж хэлэв. 16 Тэгээд цааш нь хэлсэн нь: «Хүний хүү минь, би Иерусалимыг хүнсний нөөцгүй болгох* гэж байна. Тэд ихэд түгшин байж оногдсон талхаа жинлэж иднэ, айн байж оногдсон усаа хэмжиж ууна. 17 Тэд талх, усаар гачигдахдаа бие бие рүүгээ балмагдан харж, нүгэл хилэнцийнхээ улмаас эцэж туйлдана.

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах