Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Езекиел 44
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Езекиел номын тойм

      • Зүүн их үүд хаалттай байх ёстой (1-3)

      • Харийн хүмүүст өгсөн тушаал (4-9)

      • Левичүүд ба тахилчдад өгсөн тушаал (10-31)

Езекиел 44:3

Зүүлт

  • *

    Энэ үүд нь олон хэсгээс бүтсэн нүсэр байгууламж юм.

Езекиел 44:10

Зүүлт

  • *

    Еврей үг нь «баас» гэдэг үгтэй холбоотой бололтой. Жигшдэг юмаа энэ үгээр хэлдэг байжээ.

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Езекиел 44:1–31

Езекиел

44 Тэрбээр намайг ариун газрын гаднах хашааны зүүн их үүдэнд буцааж авчрахад үүд хаалттай байлаа. 2 Ехова надад хэлсэн нь: «Энэ үүд үргэлж хаалттай байх болно. Онгойлгохгүй. Нэг ч хүн үүгээр орохгүй. Учир нь Израилын Бурхан Ехова үүгээр орсон юм. Тиймээс энэ үүд хаалттай байх ёстой. 3 Гэхдээ удирдагч үүн дотор* сууж Еховагийн өмнө талх иднэ. Учир нь тэрбээр удирдагч билээ. Тэрбээр үүдний танхимаар орж, мөн үүгээр гарна».

4 Дараа нь тэр намайг хойд их үүдээр оруулан сүмийн өмнө авчирлаа. Еховагийн сүм Еховагийн цог жавхлангаар дүүрсэн байхыг би хараад газар харуулдаад уначхав. 5 Ехова надад хэлсэн нь: «Хүний хүү минь, анхааралтай байж, ажиглан харж, Еховагийн сүмийн тогтоол, хуулийн тухай хэлэх бүхнийг минь сайн сонс. Сүм рүү орох болон ариун газраас гарах бүх хэсгийг анхаарч ав. 6 Тэрслүү израилчуудад ингэж хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Израилын ард түмэн минь, жигшүүрт хэрэг чинь хэтэрлээ. 7 Бие, сэтгэлдээ хөвч таслуулаагүй харийн хүмүүсийг та нар миний ариун газар луу оруулдаг. Тэд сүмийг минь бузарладаг. Та нар жигшүүрт хэрэг хийж гэрээг минь зөрччихөөд надад миний хоол болох өөх, цусыг өргөдөг. 8 Та нар миний ариун зүйлсэд санаа тавихын оронд миний ариун газарт гүйцэтгэх үүргээ өөр хүмүүст өгдөг»”.

9 “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова: «Израилд амьдардаг, бие, сэтгэлдээ хөвч таслуулаагүй ямар ч харийн хүн миний ариун газарт орж болохгүй» хэмээн айлдаж байна”.

10 “Израилчуудыг надаас холдож, жигшүүрт шүтээнүүдээ* шүтэх үед надаас холдсон левичүүд хийсэн хэргийнхээ үр дагаврыг амсана. 11 Дараа нь тэд миний ариун газрын үйлчлэгч болно. Сүмийн их үүдийг хариуцан ажиллах ба сүмд үйлчилнэ. Тэд шатаалт тахил болон бусад тахилын малыг хүмүүсийн төлөө төхөөрч, тэдэнд үйлчлэхээр өмнө нь зогсоно. 12 Жигшүүрт шүтээнүүдээ шүтэхэд нь тэд ард түмэнд үйлчилж, израилчуудын өмнө бүдрүүлэх саад тавин тэднийг нүгэл үйлдэхэд хүргэсэн юм. Тиймээс би мутраа өргөн тангарагласан. Тэд хийсэн хэргийнхээ үр дагаврыг амсана” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. 13 “Тэд миний тахилчаар үйлчлэхээр надад ойртохгүй. Мөн миний ариун эсвэл ариунаас ариун зүйлд ойртохгүй. Тэд жигшүүрт хэрэг хийсэн учраас шившиг болно. 14 Гэхдээ би тэднийг сүмд үйлчлүүлж, тэнд хийх ёстой хамаг ажлыг хийлгэхээр сүмийн үүргийг хариуцуулна”.

15 “Израилчуудыг надаас холдох үед ариун газарт минь үүрэг гүйцэтгэж байсан Задокийн удмын леви тахилчид надад ойртон ирж үйлчилнэ. Тэд өмнө минь зогсоод өөх, цус өргөнө” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. 16 “Ариун газарт минь орох хүмүүс бол тэд юм. Тэд миний ширээнд ойртон надад үйлчилж миний өмнө үүргээ гүйцэтгэнэ.

17 Тэд дотоод хашааны их үүдээр орохдоо маалинган хувцас өмсөнө. Дотоод хашааны их үүднүүдэд эсвэл хашаан дотор үйлчлэхдээ ноосон хувцас өмсөж болохгүй. 18 Маалинган ороолтоор толгойгоо ороож, маалинган богино өмд өмсөн бүсэлхийнээс дооших хэсгээ халхлах ёстой. Хөлөргөх ямар ч хувцас өмсөж болохгүй. 19 Тэд гаднах хашаанд байгаа энгийн ард иргэдийн дунд орохоосоо өмнө, дотор үйлчлэхдээ өмссөн хувцсаа тайлж хоолны ариун танхимуудад үлдээх ёстой. Ард иргэдэд ариун байдлыг хувцсаараа дамжуулахгүйн тулд өөр хувцас өмсөнө. 20 Тэд толгойнхоо үсийг хусах юм уу урт ургуулж болохгүй. Харин үсээ засаж тайрч байх ёстой. 21 Тахилчид дотоод хашаанд орохдоо дарс ууж болохгүй. 22 Тэд бэлэвсэн юм уу салсан эмэгтэйг эхнэр болгон авч болохгүй. Харин Израил үндэстний дундаас онгон бүсгүйтэй эсвэл тахилчийн бэлэвсэн эхнэртэй гэрлэж болно”.

23 “Тахилчид миний ард түмэнд ариун ба жирийн юмны ялгаа заагийг мэдүүлж, бузар ба цэвэр юмны ялгаа заагийг ойлгуулах ёстой. 24 Аливаа хэрэг заргыг шүүх ажиллагааг тэд даргалан явуулах бөгөөд миний шийдвэрт нийцүүлэн шүүх ёстой. Миний бүх баяр ёслолтой холбоотой хууль, тогтоолыг минь сахин биелүүлж, амралтын өдрүүдийг минь ариун байлгах ёстой. 25 Тахилчид үхсэн хүнд ойртох юм уу бузартаж болохгүй. Гэхдээ аав, ээж, хүү, охин, ах, эрэгтэй дүү, гэрлээгүй эгч эсвэл эмэгтэй дүүгийнхээ төлөө бузартаж болно. 26 Тахилч ариуссаныхаа дараа долоо хоног хүлээж байгаад үйлчлэлдээ орно. 27 Ариун газар үйлчлэхээр дотоод хашаанд, ариун газар орох өдрөө тэрбээр өөрийн нүглийн тахилыг өргөх ёстой” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.

28 “Тэдний өвийн тухайд гэвэл би тэдний өв юм. Израилын нутагт тэдэнд эзэмшил бүү өг. Би өөрөө тэдний эзэмшил. 29 Тэд идээн өргөл, нүглийн тахил, гэмийн тахилаас иднэ. Бурханд зориулагдсан, Израилд байгаа бүх зүйл тэднийх болно. 30 Та нарын өгөх ургацын дээж бүхэн, бүх төрлийн хандивын хамгийн сайнууд нь тахилчдынх болно. Та нар бүдүүн ширхэгтэй гурилынхаа дээжийг тахилчдад өгөх ёстой. Тэгвэл гэр бүлийнхэн чинь ивээл хүртэнэ. 31 Үхсэн юм уу урж тасдуулсан ямар ч амьтан, шувууны махыг тахилчид идэж болохгүй”.

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах