Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Езекиел 40
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Езекиел номын тойм

      • Езекиелийг үзэгдлээр Израйл руу авч явав (1, 2)

      • Езекиел үзэгдлээр сүм үзэв (3, 4)

      • Хашаа ба их үүднүүд (5-47)

        • Зүүн их үүд (6-16)

        • Гаднах хашаа, бусад их үүд (17-26)

        • Дотоод хашаа ба их үүднүүд (27-37)

        • Сүмийн үйлчлэлд зориулсан танхимууд (38-46)

        • Тахилын ширээ (47)

      • Сүмийн үүдний танхим (48, 49)

Езекиел 40:3

Зүүлт

  • *

    Хавс. Б14-өөс үзнэ үү.

Езекиел 40:5

Зүүлт

  • *

    Үгч. «өргөө». 40–48-р бүлэгт «өргөө» гэдэг үгээр сүмийн цогцолбор юм уу сүмийн барилгыг хэлж байгаа тохиолдолд «сүм» гэж орчуулав.

  • *

    Үгч. «зургаан тохой хэмжигч зэгс (нэг тохой ба нэг алганы эн нь нэг тохой)». Энэ нь урт тохой юм. Хавс. Б14-өөс үзнэ үү.

Езекиел 40:49

Зүүлт

  • *

    Эсвэл «12» гэсэн бололтой.

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
  • 44
  • 45
  • 46
  • 47
  • 48
  • 49
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Езекиел 40:1–49

Езекиел

40 Бидний олзлогдсоны 25 дахь жилийн эхэнд, 1 дэх сарын 10-нд буюу Иерусалим хот нуран унасны 14 дэх жилийн яг тэр өдөр Ехова над дээр мутраа тавьж намайг Иерусалим руу авч явав. 2 Тэрбээр намайг үзэгдлээр дамжуулан Израилын нутагт авчирч маш өндөр уулан дээр буулгахад өмнөд хэсэгт нь нэгэн хот шиг байгууламж байлаа.

3 Намайг тэнд аваачихад би нэгэн эрэгтэй хүнийг харав. Тэрбээр зэсээс бүтсэн мэт харагдах ажээ. Маалинган олс, хэмжигч зэгс* барьсан тэрбээр их үүдний дэргэд зогсож байлаа. 4 Тэр хүн надад «Хүний хүү минь, сайн харж, чих тавин сонсож, миний үзүүлэх гэж байгаа бүх юмыг сайтар анхаар. Үүний тулд чамайг энд авчирсан юм. Тэгээд үзсэн бүхнээ Израилын ард түмэнд яриарай» гэж хэлэв.

5 Сүмийн* эргэн тойронд хэрмэн хашаа байхыг би харлаа. Тэр хүн 6 тохой урт (тохой бүр нь жирийн тохойноос нэг алганы энгээр урт) хэмжигч зэгс* барьжээ. Тэрбээр хэрмийг хэмжиж эхлэв. Өргөн нь 1 зэгс, өндөр нь 1 зэгс боллоо.

6 Дараа нь тэрбээр зүүн тийшээ харсан их үүдэн дээр очиж шатаар өгсөв. Тэгээд их үүдний босгоны өргөнийг хэмжихэд 1 зэгс байсан ба дараагийн босгоны өргөн нь бас 1 зэгс байлаа. 7 Харуулын тасалгаа бүрийн урт нь 1 зэгс, өргөн нь 1 зэгс бөгөөд хоорондоо 5 тохой зайтай ажээ. Үүдний танхим нь сүм рүү харсан ба түүний хажуу дахь босгоны өргөн нь 1 зэгс байв.

8 Тэрбээр сүм рүү харсан үүдний танхимыг хэмжихэд 1 зэгс байлаа. 9 Дараа нь үүдний танхимыг хэмжихэд 8 тохой, багануудыг нь хэмжихэд 2 тохой байв. Үүдний танхим сүмийн зүг харжээ.

10 Зүүн их үүдний хоёр талд харуулын гурав гурван тасалгаа байв. Гурвуулаа ижил хэмжээтэй бөгөөд хоёр хажуугийнх нь баганууд ижил хэмжээтэй.

11 Дараа нь тэрбээр их үүдний орох хэсгийн өргөнийг хэмжихэд богино тал нь 10 тохой, урт тал нь 13 тохой байв.

12 Харуулын тасалгаануудын урдах хаалтын хэсэг нь 1 тохой, хоёр жигүүрийн харуулын тасалгаа тус бүр 6 тохой ажээ.

13 Харуулын тасалгааны таазны захаас эсрэг талын харуулын тасалгааны таазны зах хүртэл дээврийн өргөнийг хэмжихэд 25 тохой болов. Нэг тасалгааны орох үүд нөгөө тасалгааны орох үүдтэй харалдаа байв. 14 Дараа нь их үүдний хоёр талын баганыг хэмжихэд 60 тохой өндөр байлаа. Тэрбээр хашаан доторх бүх их үүдний хоёр талын багануудыг хэмжсэн юм. 15 Их үүдний нүүрэн талаас үүдний танхимын төгсгөл хүртэл 50 тохой урт байлаа.

16 Их үүдний дотор байх хоёр талын харуулын тасалгаанууд болон хажуугийн баганууд нь гаднаасаа дотогш тэлж өргөссөн хүрээ бүхий цонхтой ажээ. Үүдний танхим нь бас хоёр талдаа цонхтой, хажуугийн баганууд дээр нь дал мод сийлээстэй байв.

17 Нөгөө хүн намайг гаднах хашаанд аваачихад хашааны дотор талаар хоолны танхимууд эгнэсэн байх бөгөөд зам нь засмал ажээ. Засмал зам дээр хоолны 30 танхим байв. 18 Засмал замын өргөн нь их үүдний урттай тэнцүү. Энэ бол доод засмал зам юм.

19 Доод их үүднээс дотоод хашаа хүртэл 100 тохой байв. Энэхүү зүүн тал ч, хойд тал ч ижил хэмжээтэй байлаа.

20 Гаднах хашааны нэг их үүд нь хойшоо харжээ. Тэр хүн урт, өргөнийг нь хэмжив. 21 Хоёр талдаа тус бүр харуулын гурван тасалгаатай бөгөөд хажуугийн баганууд болон үүдний танхимын хэмжээнүүд эхний их үүднийхтэй адил байв. Их үүдний урт нь 50 тохой, өргөн нь 25 тохой. 22 Цонх, үүдний танхим, дал модны сийлбэрийн хэмжээ нь зүүн их үүднийхтэй адил байв. Хүмүүс долоон гишгүүртэй шатаар өгсдөг ажээ. Цааш явбал үүдний танхим байна.

23 Хойд их үүдний харалдаа нэг их үүд дотоод хашаанд байх бөгөөд зүүн их үүдний харалдаа бас нэг их үүд байв. Харалдаа үүднүүдийн хоорондох зайг хэмжихэд 100 тохой боллоо.

24 Дараа нь нөгөө хүн намайг урагшаа аваачихад тэнд нэгэн их үүд байхыг би харлаа. Тэрбээр хажуугийн хоёр баганыг нь үүдний танхимтай хэмжихэд нөгөөдүүлтэйгээ адилхан хэмжээтэй байв. 25 Их үүдний хана, үүдний танхим нь цонхтой агаад тэдгээр нь бусад цонх шигээ ажээ. Их үүдний урт нь 50 тохой, өргөн нь 25 тохой байлаа. 26 Долоон гишгүүртэй шатаар өгсөж тийшээ орох бөгөөд цааш явбал үүдний танхим байх аж. Хоёр талын баганууд дээр нь нэг нэг дал мод сийлжээ.

27 Дотоод хашааны нэг их үүд нь урагшаа харсан. Урд талын их үүднүүдийн хоорондох зайг хэмжихэд 100 тохой болов. 28 Дараа нь тэр хүн намайг урд их үүдээр дотоод хашаа руу орууллаа. Урд их үүдийг хэмжихэд бусад их үүдтэй адил хэмжээтэй байв. 29 Харуулын тасалгаанууд, хажуугийн баганууд, үүдний танхим нь бүгд бусадтайгаа ижил хэмжээтэй. Их үүдний хана, үүдний танхим нь цонхтой ажээ. Их үүдний урт нь 50 тохой, өргөн нь 25 тохой байлаа. 30 Дотоод хашаа руу ордог бүх их үүд танхимтай. Үүдний танхимын урт нь 25 тохой, өргөн нь 5 тохой. 31 Үүдний танхим нь гаднах хашаа руу харсан бөгөөд хажуугийн баганууд дээр нь дал мод сийлжээ. Их үүд рүү орох найман гишгүүр бүхий шат байв.

32 Тэрбээр намайг зүүн талаас дотоод хашаа руу оруулав. Их үүдийг хэмжихэд бусадтайгаа адилхан байв. 33 Харуулын тасалгаанууд, хажуугийн баганууд, үүдний танхим нь бүгд бусадтайгаа ижил хэмжээтэй. Их үүдний хана, үүдний танхим нь цонхтой ажээ. Их үүдний урт нь 50 тохой, өргөн нь 25 тохой байлаа. 34 Үүдний танхим нь гаднах хашаа руу харсан бөгөөд хажуугийн баганууд дээр нь дал мод сийлжээ. Их үүд рүү орох найман гишгүүр бүхий шат байв.

35 Тэрбээр намайг хойд их үүд рүү аваачлаа. Их үүдийг хэмжиж үзэхэд бусадтайгаа ижил хэмжээтэй байв. 36 Харуулын тасалгаанууд, хажуугийн баганууд, үүдний танхим нь бүгд бусадтайгаа ижил хэмжээтэй. Их үүдний хана нь цонхтой ажээ. Их үүдний урт нь 50 тохой, өргөн нь 25 тохой байлаа. 37 Хажуугийн баганууд нь гаднах хашаа руу харсан бөгөөд дээр нь дал мод сийлжээ. Их үүд рүү орох найман гишгүүр бүхий шат байв.

38 Их үүдний хажуугийн багануудын дэргэд үүд бүхий хоолны танхим байв. Шатаалт тахилын махыг тэнд угаадаг ажээ.

39 Их үүдний танхимын хоёр талд шатаалт тахил, нүглийн тахил, гэмийн тахилын малыг төхөөрдөг хоёр хоёр ширээ байв. 40 Хойд их үүдний гадна талд, орох хэсэгт нь ширээнүүд байлаа. Мөн үүдний танхимын хоёр талд хоёр хоёр ширээ байв. 41 Их үүдний орох хэсгийн хоёр талд дөрөв дөрвөн ширээ, нийт найман ширээ байлаа. Дээр нь тахилын амьтдыг төхөөрдөг ажээ. 42 Шатаалт тахилд зориулсан энэ дөрвөн ширээг зассан чулуугаар хийжээ. Урт нь 1,5 тохой, өргөн нь 1,5 тохой, өндөр нь 1 тохой. Шатаалт тахил болон бусад тахилын малыг төхөөрөх багаж хэрэгслийг тэдгээр ширээн дээр тавьдаг. 43 Дотор ханаа дагуулаад алганы энгийн өргөнтэй тавиур тогтоожээ. Ширээнүүд дээр тахилын мах байх ажээ.

44 Дотоод хашааны их үүдний дэргэд дуучдад зориулсан хоолны танхимууд байв. Тэдгээр танхим нь дотоод хашаанд, хойд их үүдний хажууд байх агаад урагшаа харжээ. Хоолны өөр нэг танхим нь зүүн их үүдний хажууд, хойшоо харжээ.

45 Нөгөө хүн надад хэлсэн нь: «Урагшаа харсан хоолны энэ танхим сүмийн үйлчлэлийг хариуцсан тахилчдынх. 46 Хойшоо харсан хоолны танхим нь тахилын ширээний үйлчлэлийг хариуцсан тахилчдынх. Тэд Задокийн хөвгүүд бөгөөд Еховад ойрхон байж үйлчлэх үүрэгтэй левичүүд юм».

47 Дараа нь тэрбээр дотоод хашааг хэмжихэд урт нь 100 тохой, өргөн нь 100 тохой, тэг дөрвөлжин байв. Сүмийн өмнө тахилын ширээ байлаа.

48 Тэрбээр намайг сүмийн үүдний танхимд аваачлаа. Тэгээд үүдний танхимын хоёр хатавчны өргөнийг хэмжихэд тус бүр 5 тохой, дотор талын уртыг хэмжихэд тус бүр 3 тохой болов.

49 Үүдний танхим нь 20 тохой урт, 11* тохой өргөн байлаа. Хүмүүс шатаар өгсөж тийшээ ордог ажээ. Хоёр хатавчны дэргэд нэг нэг багана байв.

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах