Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Езекиел 39
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Езекиел номын тойм

      • Гог цэргүүдтэйгээ устгагдана (1-10)

      • Хамон-Гогийн хөндийд оршуулна (11-20)

      • Израйлчуудыг буцааж авчирна (21-29)

        • Бурхан агуу хүчээ Израйл дээр цутгана (29)

Езекиел 39:9

Зүүлт

  • *

    Харваачдын барьдаг жижиг бамбай

  • *

    Эсвэл хурц үзүүртэй зэвсгийг хэлсэн бололтой.

Езекиел 39:11

Зүүлт

  • *

    Эсвэл «Гогийн цэргүүдийн»

Езекиел 39:16

Зүүлт

  • *

    «Бөөн хүн» гэсэн утгатай.

Езекиел 39:21

Зүүлт

  • *

    Үгч. «мутраа»

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Езекиел 39:1–29

Езекиел

39 Хүний хүү минь, Гогийн тухай зөгнөж түүнд ингэж хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Мешех ба Тубалын тэргүүн Гог оо, би чамайг эсэргүүцэж байна. 2 Би чамайг эргүүлж харуулан, удирдан залж, хойд хязгаараас ирүүлж, Израилын уулс дээр аваачна. 3 Би чиний зүүн гараас нумыг чинь цохиж унагана. Чиний баруун гараас сумыг чинь унагана. 4 Чи бүх цэрэгтэйгээ, өөртэй чинь хамт байх ард түмнүүдтэй Израилын уулс дээр унана. Би чамайг бүх төрлийн махчин шувуу, хээрийн араатнуудын хоол болгоно»”.

5 “Чи хөдөө хээр унана. Учир нь би айлдлаа” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова тунхаглаж байна.

6 “Би Магог руу, арлууд дээр аюулгүй амьдарч байгаа хүмүүс рүү гал илгээнэ. Тэд намайг Ехова гэдгийг мэдэх болно. 7 Би ариун нэрээ өөрийн ард түмэн Израилд мэдүүлнэ. Хойшид ариун нэрийг минь гутаахыг хэнд ч зөвшөөрөхгүй. Би бол Ехова, Израилын Ариун Нэгэн гэдгийг үндэстнүүд мэдэх болно”.

8 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Зөгнөсөн үйл явдал болох ёстой. Заавал биелнэ. Энэ бол миний хэлж байсан өдөр юм. 9 Израилын хотуудын оршин суугчид зэвсгээр гал түлнэ. Тэдгээр нь том жижиг* бамбай, нум сум, бороохой*, жад байх юм. Энэ бүх зэвсгээр долоон жил гал түлнэ. 10 Тэд зэвсгээр гал түлэх учир хээрээс мод цуглуулах, ойгоос түлээ түүх хэрэг гарахгүй”.

“Тэд өөрсдийг нь тоносон хүмүүсийг тонож, дээрэмдсэн хүмүүсийг дээрэмдэнэ” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.

11 “Тэр өдөр би Гогт зориулж Израилд оршуулгын газар гаргаж өгнө. Тэр нь тэнгисийн зүүн талаар зорчигчдын хөндийд байх бөгөөд түүгээр дайран өнгөрөх хүмүүсийн замыг хаана. Тэнд Гогийг бүх цэрэгтэй нь оршуулж, Хамон-Гогийн* хөндий гэж нэрлэнэ. 12 Израилчууд тэднийг оршуулж газар нутгаа цэвэрлэхийн тулд долоон сарыг зарцуулна. 13 Тэр газрын бүх хүн тэднийг оршуулна. Тэд үүгээрээ хүндлэл хүлээнэ. Яг тэр өдөр би өөрийгөө алдаршуулна” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.

14 “Газар нутгийг цэвэрлэхийн тулд тасралтгүй самнан явж, газрын гадаргуу дээр үлдсэн цогцсуудыг оршуулах хүмүүс томилогдоно. Тэд эрлээ долоон сар үргэлжлүүлнэ. 15 Самнан явахдаа хүний яс олбол хажууд нь тэмдэг тавина. Оршуулах ажилд хуваарилагдсан хүмүүс тэр ясыг Хамон-Гогийн хөндийд оршуулна. 16 Тэнд бас Хамона* гэдэг нэртэй хот байх болно. Тэд тэр газар нутгийг цэвэрлэнэ”.

17 Хүний хүү минь, Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Бүх төрлийн шувуу, хээрийн бүх ан амьтанд ингэж хэл. «Ирж цугларцгаа. Та нарт зориулан миний бэлдэж байгаа тахил дээр, Израилын уулс дээрх агуу их тахил дээр цугларцгаа. Та нар мах идэж, цус уух болно. 18 Та нар хүчтэнүүдийн махыг идэж, дэлхийн удирдагчдын цусыг ууна. Тэд бол хуц, хурга, ямаа, бух бөгөөд бүгд Башаны бордсон мал юм. 19 Та нар миний бэлдсэн тахилын өөхийг цадталаа идэж, цусыг нь согттолоо ууна»”.

20 “Та нар миний ширээний ард суун морьд, морин тэрэгтнүүд, хүчтэнүүд, бүх дайчныг цадталаа иднэ” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.

21 “Би үндэстнүүдийн дунд алдраа дуурьсгана. Би шүүх шийдвэрээ хэрхэн гүйцэтгэхийг, өөрсдөд нь хүч чадлаа* хэрхэн үзүүлэхийг бүх үндэстэн харна. 22 Тэр өдрөөс хойш израилчууд намайг өөрсдийнх нь Бурхан Ехова гэдгийг мэдэх болно. 23 Израилчууд гэм нүглийнхээ улмаас, надад үнэнч бус байснаасаа болж олзлогдон явсныг үндэстнүүд мэдэх болно. Би тэднээс нүүрээ нуусан бөгөөд тэднийг дайснуудынх нь гарт тушаасан юм. Тэд бүгд илдэнд өртөн амиа алдсан. 24 Би тэдэнтэй бузар байдал, гэм нүглийнх нь дагуу харьцаж, тэднээс нүүрээ нуусан юм”.

25 Тиймээс Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийнхүү айлдаж байна. “Би Иаковын олзлогдогсдыг буцаан авчирч израилчуудыг бүгдийг нь өршөөн нигүүлсэнэ. Ариун нэрээ хичээл зүтгэлтэй хамгаалах болно. 26 Тэд надад үнэнч бус байсныхаа улмаас шившиг болсны эцэст нутагтаа аюулгүй амьдарна. Тэднийг хэн ч, юу ч айлгахгүй. 27 Би тэднийг ард түмнүүдийн дундаас буцааж авчран, дайснуудынх нь газар нутгаас гарган цуглуулахдаа ариун гэдгээ тэднээр дамжуулан олон үндэстний нүдэн дээр харуулна”.

28 “Би тэднийг үндэстнүүдэд олз болгон илгээснийхээ дараа нэгийг нь ч үлдээлгүй нутагт нь буцааж авчрахад тэд намайг өөрсдийнх нь Бурхан Ехова гэдгийг мэдэх болно. 29 Цаашид би Израилын ард түмнээс нүүрээ нуухгүй. Тэдэн дээр агуу хүчээ цутгах болно” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна».

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах