Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Езекиел 3
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Езекиел номын тойм

      • Езекиел, Бурхны өгсөн хуйлмал номыг идэхээр болов (1-15)

      • Езекиел харуулаар томилогдсон нь (16-27)

        • Сэрэмжлүүлэхгүй бол хариуцлагад татагдана (18-21)

Езекиел 3:7

Зүүлт

  • *

    Эсвэл «зөрүүд, гөжүүд»

Езекиел 3:12

Зүүлт

  • *

    Эсвэл «Тэнгэрийн элч» гэсэн бололтой.

Езекиел 3:14

Зүүлт

  • *

    Эсвэл «Тэнгэрийн элч» гэсэн бололтой.

Езекиел 3:20

Зүүлт

  • *

    Эсвэл «шударга бус»

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Езекиел 3:1–27

Езекиел

3 Дараа нь тэр надад «Хүний хүү минь, урдах юмаа ид. Энэ хуйлмал номыг идээд, Израилын ард түмэнд очиж хэл» гэв.

2 Намайг амаа ангайхад тэрбээр хуйлмал номыг идүүлэхээр надад өглөө. 3 Тэгээд цааш нь «Хүний хүү минь, миний өгч байгаа энэ хуйлмал номыг идэж гэдсээ дүүргэ» гэв. Идтэл зөгийн бал шиг чихэрлэг амт аманд амтагдлаа.

4 Тэрбээр айлдсан нь: «Хүний хүү чи Израилын ард түмэн рүү очоод миний үгийг дамжуул. 5 Би чамайг ойлгомжгүй яриатай, мэдэхгүй хэлээр чинь ярьдаг хүмүүс рүү биш, израилчууд руу явуулж байна. 6 Би чамайг ойлгомжгүй яриатай, чиний мэдэхгүй, ойлгохгүй хэлээр ярьдаг олон ард түмэн рүү явуулж байгаа юм биш. Хэрэв тийм хүмүүс рүү явуулсан бол тэд чамайг сонсох байсан. 7 Харин Израилын ард түмэн чамайг сонсохгүй. Учир нь тэд намайг сонсохыг хүсдэггүй. Израилын ард түмэн тэр аяараа хатуу духтай, хатуу зүрхтэй*. 8 Би чиний нүүрийг тэднийх шиг хатуу, духыг чинь бас тэднийх шиг хатуу болголоо. 9 Би духыг чинь цахиураас ч хатуу, алмаз шиг болголоо. Тэднээс бүү ай, царайг нь хараад бүү сүрд. Учир нь тэд бол тэрслүү ард түмэн юм».

10 Тэрбээр цааш нь хэлсэн нь: «Хүний хүү минь, миний хэлэх бүх үгийг сонсож, нухацтай бод. 11 Олзлогдсон ард түмэн дээрээ очиж тэдэнтэй ярь. Тэд сонсох ч бай, үгүй ч бай, “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна” гэж хэл».

12 Агуу хүч* намайг авч явахад ард минь нүргэлэх дуу гарч «Еховагийн байгаа газраас суу алдар нь дуурьсах болтугай» гэж хэлэв. 13 Амьд бүтээлүүдийн далавчнуудын шүргэлцэх чимээ, хажуудах дугуйнуудынх нь дуу, нүргэлэх дуу гарлаа. 14 Агуу хүч* намайг өргөөд авч явахад би гунигтай бас ууртай байсан бөгөөд Еховагийн агуу хүч надад хүчтэй нөлөөлж байгааг би мэдрэв. 15 Би Тел-Абибт байгаа олзны хүмүүс дээр очсон юм. Тэд Хебар голын дэргэд нутаглаж байв. Би тэдний байгаа газар тэдэнтэй хамт долоо хонохдоо ухаантай ухаангүйн хооронд байлаа.

16 Долоо хоногийн дараа Ехова надтай ярьсан нь:

17 «Хүний хүү минь, би чамайг Израилын ард түмний харуулаар томиллоо. Чи амнаас минь гарах үгийг сонсоод миний нэрийн өмнөөс тэдэнд сэрэмжлүүл. 18 Би нүгэлтэнд “Чи заавал үхнэ” гэж хэлэхэд чи түүнд сэрэмжлүүлж, амь насаа аврахын тулд нүгэлт явдлаа орхих талаар сануулж хэлэхгүй бол тэр хүн нүгэлтэн учраас нүглийнхээ улмаас үхнэ. Харин би түүний урссан цусны төлөө чамаас хариуцлага нэхнэ. 19 Хэрэв чи нүгэлтэнд сэрэмжлүүлсэн ч тэрбээр нүглээсээ салахгүй, нүгэлт амьдралаа орхихгүй бол нүглээсээ болж үхнэ. Харин чиний амь нас аврагдана. 20 Зөв хүн зөв замаа орхиж, буруу* юм хийвэл би зам дээр нь саад тавьж, тэр үхнэ. Хэрэв чи түүнд сэрэмжлүүлээгүй бол тэрбээр нүглийнхээ улмаас үхнэ. Түүний зөв үйлс дурсагдахгүй. Гэвч би түүний урссан цусны төлөө чамаас хариуцлага нэхнэ. 21 Хэрэв чи зөв хүнийг нүгэл үйлдэхээс сэрэмжлүүлж, улмаар тэрбээр нүгэл үйлдэхгүй бол заавал амьд үлдэнэ. Учир нь тэрбээр сэрэмжлүүлгийг сонссон юм. Мөн чиний амь нас аврагдана».

22 Ехова мутраа над дээр тавин «Босож хөндий талд оч. Тэнд би чамтай ярина» гэв. 23 Ингээд би босож хөндий тал руу явав. Тэгтэл тэнд Еховагийн суу алдар үзэгдэх нь тэр! Хебар голын дэргэд миний үзсэн суу алдартай адилхан байв. Би ч түрүүлгээ харан ойчлоо. 24 Бурхны агуу хүч над руу орж намайг хөл дээр минь босгов. Тэрбээр надад хэлсэн нь:

«Явж гэртээ ороод хаалгаа хаа. 25 Хүний хүү минь, тэд чамайг олсоор хүлнэ. Чи тэдний дунд орж чадахгүй болно. 26 Би хэлийг чинь тагнайд чинь наахад чи дуугүй болно. Чи тэднийг зэмлэж чадахгүй. Учир нь тэд тэрслүү ард түмэн юм. 27 Харин би чамтай ярихлаараа амыг чинь нээнэ. Чи тэдэнд “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна” гэж хэл. Сонсох нэг нь сонсог, сонсохгүй нэг нь бүү сонсог. Учир нь тэд тэрслүү ард түмэн юм.

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах