Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Езекиел 38
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Езекиел номын тойм

      • Израйлын эсрэг Гогийн довтолгоо (1-16)

      • Ехова Гогт уурлана (17-23)

        • Үндэстнүүд «намайг Ехова гэдгийг мэдэх болно» (23)

Езекиел 38:4

Зүүлт

  • *

    Харваачдын барьдаг жижиг бамбай

Езекиел 38:8

Зүүлт

  • *

    Эсвэл «чамайг дуудна»

Езекиел 38:11

Зүүлт

  • *

    Эсвэл «хөдөө хээр»

Езекиел 38:13

Зүүлт

  • *

    Эсвэл «залуу арслангууд»

Езекиел 38:21

Зүүлт

  • *

    Үгч. «илд дуудна»

Езекиел 38:22

Зүүлт

  • *

    Эсвэл «түүнтэй хамт шүүгдэнэ»

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Езекиел 38:1–23

Езекиел

38 Ехова дахин надад үгээ айлдсан нь: 2 «Хүний хүү минь, Мешех ба Тубалын тэргүүн, Магог нутгийн Гогийн зүг харж, түүний тухай зөгнө. 3 Ингэж хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Мешех ба Тубалын тэргүүн Гог оо, би чамайг эсэргүүцэж байна. 4 Би чамайг эргүүлж харуулан эрүүнд чинь дэгээ хийж, бүхэл бүтэн армитай чинь морьд ба морьтон цэргүүдтэй чинь татаж авчирна. Тэд бол сүрлэг хувцастай, том жижиг* бамбай барьж илд сэлэм агссан үй түмэн дайчид юм. 5 Перс, Этиоп, Путын цэргүүд тэдэнтэй хамт байна. Бүгд жижиг бамбай барьж, дуулга өмссөн байх болно. 6 Гомер бүх цэрэгтэйгээ, хойд хязгаараас ирсэн Тогармагийн үр удам бүх дайчинтайгаа байх юм. Олон ард түмэн чамтай хамт байна.

7 Чи хуран цугласан бүх цэрэгтэйгээ бэлэн бай, өөрсдийгөө бэлд. Чи тэдний жанжин болно.

8 Олон өдрийн дараа би чам руу анхаарлаа хандуулна*. Илдэнд хиаруулаад сэргэсэн ард түмэнтэй нутаг руу чи сүүлчийн жилүүдэд дайрна. Энэ ард түмэн олон үндэстний дундаас цугларч, олон жил эзгүй байсан Израилын уулсад хүрч ирсэн байх юм. Энэ нутгийн оршин суугчид олон үндэстний дундаас буцаж ирээд бүгд аюулгүй амьдарч байх болно. 9 Чи бүх цэрэгтэйгээ, олон ард түмэнтэй ирж тэдэн рүү шуурга мэт дайран, газар нутгийг нь үүл мэт бүрхэнэ»”.

10 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Тэр өдөр чамд нэг бодол төрнө. Чи хорон төлөвлөгөө зохионо. 11 Чи: «Хамгаалалтгүй суурингуудтай* энэ нутаг руу халдан довтолъё. Хана хэрэмгүй, цоож цуургагүй, хаалга үүдгүй, ямар ч хамгаалалтгүй суурингуудад айх аюулгүй, амар тайван амьдарч байгаа энэ ард түмэн рүү дайръя» гэж хэлнэ. 12 Чи их олз олж, дээрэм тонуул хийх ба эзгүй хоосон байсан ч одоо оршин суугчтай болсон газар луу довтолно. Бусад үндэстний дундаас гараад дахин цугласан ард түмэн рүү дайрахыг чи санаархана. Тэд бол их эд баялаг, өмч хөрөнгө хураан дэлхийн төвд амьдарч байгаа ард түмэн юм.

13 Шебачууд, деданчууд, Таршишийн худалдаачид болон бүх дайчид* нь чамаас «Чи их олз олж, дээрэм тонуул хийхийн тулд довтолж байна уу? Алт мөнгө зөөж, эд баялаг, өмч хөрөнгө олж авч, тоймгүй их олзтой болохын тулд цэрэг арми цуглуулав уу?» гэж асууна”.

14 Тиймээс хүний хүү минь, Гогт ийнхүү зөгнөн хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Миний ард түмэн Израилыг аюулгүй амьдрах үед чи үүнийг мэдэх болно. 15 Чи нутгаасаа, хойд хязгаараас морьд хөлөглөсөн олон ард түмнийг, үй түмэн хүнийг, тоймгүй олон цэргийг дагуулан ирнэ. 16 Чи миний ард түмэн Израил руу газрыг нөмрөх үүл адил дайрна. Гог оо, эцсийн өдрүүдэд би чамайг өөрийнхөө газар нутаг руу довтлуулж үндэстнүүдийн нүдэн дээр чамаар дамжуулан ариун гэдгээ харуулахад тэд намайг мэдэх болно»”.

17 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова: “Би эртнээс өөрийн зарц нар буюу Израилын зөнчдөөр чиний тухай яриулж байсан бус уу? Би чамайг Израил руу довтлуулна гэдгийг тэд олон жил зөгнөсөн билээ” хэмээн айлдаж байна.

18 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийнхүү айлдаж байна. “Гогийг Израилын нутаг руу дайрах тэр өдөр миний уур хилэн дүрэлзэнэ. 19 Би асар их уур хилэнтэйгээр ярина. Тэр өдөр Израилын нутагт их газар хөдлөлт болно. 20 Надаас болж далайн загас, огторгуйн шувууд, хээрийн зэрлэг амьтад, газраар мөлхөгч бүхэн, газрын гадаргуу дээрх бүх хүн төрөлхтөн чичирч, уулс шидэгдэн, хад цохио унаж, хана хэрэм бүр нурна”.

21 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийнхүү айлдаж байна. “Би өөрийн бүх уулан дээр Гогийн эсрэг дайн дэгдээнэ*. Хүн бүр ах дүүгийнхээ өөдөөс илд далайна. 22 Би түүнийг шүүнэ*. Би түүн рүү тахал илгээнэ. Маш их цус урсана. Би түүн дээр, түүний цэргүүд дээр, түүнтэй хамт байх олон ард түмэн дээр аадар бороо, мөндөр, гал, хүхэр цутгана. 23 Би олон үндэстний нүдэн дээр өөрийгөө өргөмжилж, ариун гэдгээ харуулж, тэдэнд өөрийгөө мэдүүлнэ. Тэд намайг Ехова гэдгийг мэдэх болно”.

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах