Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Езекиел 36
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Езекиел номын тойм

      • Израйлын уулсын тухай зөгнөл (1-15)

      • Израйлчуудыг дахин цуглуулна (16-38)

        • «Өөрийн агуу нэрийг би заавал ариусгана» (23)

        • «Еден цэцэрлэг шиг» (35)

Езекиел 36:18

Зүүлт

  • *

    Еврей үг нь «баас» гэдэг үгтэй холбоотой бололтой. Жигшдэг юмаа энэ үгээр хэлдэг байжээ.

Езекиел 36:26

Зүүлт

  • *

    Бурхны удирдлага зааврыг хүлээн авдаг зүрхийг хэлж байна.

Езекиел 36:38

Зүүлт

  • *

    Эсвэл «тахилд зориулж Иерусалимд авчирсан хонин сүрэг» гэсэн бололтой.

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Езекиел 36:1–38

Езекиел

36 «Хүний хүү минь, Израилын уулсын тухай ийнхүү зөгнөн хэл. “Израилын уулс аа, Еховагийн үгийг сонсогтун. 2 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Дайснууд чиний тухай “Ашгүй дээ! Эртний өндөр газрууд хүртэл манай өмч боллоо!” гэлцсэн»”.

3 Тиймээс ийнхүү зөгнөн хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Дайснууд тал бүрээс чинь дайрч та нарыг эзгүйрүүлсэн. Үндэстнүүдийн дундаас амьд үлдсэн хүмүүс, та нарыг эзлэхийг хүсдэг. Бүгд та нарын тухай ярьж, та нарыг гүтгэсээр байгаа тул 4 Израилын уулс аа, Хэмжээгүй эрхт Эзэн Еховагийн үгийг сонсогтун! Хэмжээгүй эрхт Эзэн Ехова уул толгод, гол горхи, хөндийнүүд, эзгүй балгасуудад ийнхүү айлдаж байна. Мөн эргэн тойрныхоо үндэстнүүдийн дундаас амьд үлдсэн хүмүүст тонуулж, доромжлуулж байсан, орхигдсон хотуудад ийнхүү айлдаж байна. 5 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова тэдэнд “Би үндэстнүүдийн дундаас амьд үлдэгсэд болон хамаг Едомыг асар их уур хилэнтэйгээр буруутгана. Тэд миний газар нутгийг бэлчээртэй нь эзлэн авч тонон дээрэмдэхийн тулд өөрийн өмч юм шиг ярьж, зэвүүцэн, ихэд баясаж байсан” хэмээн айлдаж байна»”.

6 Израилын газар нутгийн талаар зөгнө. Уулс ба толгод, гол горхи ба хөндийнүүдэд хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова: «Үндэстнүүд та нарыг доромжилсон учраас би асар их хилэнтэйгээр ярина» хэмээн айлдаж байна”.

7 Тиймээс Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийнхүү айлдаж байна. “Эргэн тойрны чинь үндэстнүүд шившгээ дэлгэнэ гэдгийг би мутраа өргөн тангараглая. 8 Израилын уулс аа, миний ард түмэн Израил удахгүй буцаж ирэх учир та нар тэдний төлөө мөчиртэй, жимстэй модоор хучигдана. 9 Учир нь би та нартай хамт байна. Та нарыг харж хандана. Хүмүүс хөрсийг чинь боловсруулж, үр суулгана. 10 Би хүмүүсийг чинь, Израилын ард түмнийг бүгдийг нь өнөр өтгөн болгоно. Хотууд чинь оршин суугчтай болж, балгасуудыг чинь сэргээн босгоно. 11 Би ард түмнийг чинь өнөр өтгөн, мал сүргийг чинь олон болгоход хүн мал чинь өсөж үржинэ. Би та нарыг урьдын адил оршин суугчтай болгож, урьдынхаас чинь ч илүү хөгжин цэцэглүүлэхэд та нар намайг Ехова гэдгийг мэдэх болно. 12 Би хүмүүсийг, өөрийн ард түмэн Израилыг та нарын дээр явуулна. Тэд та нарыг эзэмшинэ. Та нар тэдний өв хөрөнгө болно. Та нар тэднээс хүүхдүүдийг нь дахин хэзээ ч булааж авахгүй”».

13 «Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Хүмүүс та нарт «Чи бол хүмүүсийг залгиж, өөрийнхөө үндэстнүүдээс хүүхдүүдийг нь булааж авдаг нутаг» гэж хэлж байна”. 14 “Тийм учраас та нар хүмүүсийг залгиж, өөрийнхөө үндэстнүүдээс хүүхдүүдийг нь булааж авахаа болино” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. 15 “Би та нарыг үндэстнүүдэд дахин доромжлуулахгүй, хүмүүсийн элэг доог болгохгүй. Та нар хойшид өөрийнхөө үндэстнүүдийг бүдрүүлэхгүй” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна».

16 Ехова дахин надад үгээ айлдсан нь: 17 «Хүний хүү минь, израилчууд нутагтаа амьдарч байхдаа зам мөр, явдал үйлээрээ газар нутгаа бузарласан. Тэдний үйл хэрэг миний хувьд эмэгтэй хүн сарын тэмдгийнхээ үед бузартдаг шиг бузар байв. 18 Тэд энэ нутагт цус урсгаж, жигшүүрт шүтээнүүдээрээ* энэ нутгийг бузарласан учраас би тэдэнд уураа гаргасан. 19 Тиймээс би тэднийг үндэстнүүдийн дунд, газар нутгуудад тараан бутаргасан. Би тэднийг явсан зам, хийсэн үйлийнх нь дагуу шүүсэн. 20 Тэднийг тэдгээр үндэстний дунд ороход хүмүүс: “Эд нар Еховагийн ард түмэн боловч нутгаас нь явахаас өөр аргагүй болсон” гэж ярьцгаан ариун нэрийг минь гутаасан. 21 Израилчууд үндэстнүүдийн дунд ороод миний ариун нэрийг гутаасан тул би нэрийнхээ төлөө санаа тавина».

22 «Тиймээс израилчуудад “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова: «Израилын ард түмэн минь, би та нарын төлөө биш, харин ариун нэрийнхээ төлөө юм хийх гэж байна. Учир нь та нар очсон газрынхаа үндэстнүүдийн дунд миний нэрийг гутаасан билээ» хэмээн айлдаж байна” гэж хэл. 23 “Үндэстнүүдийн дунд та нарын гутаасан өөрийн агуу нэрийг би заавал ариусгана. Би үндэстнүүдийн нүдэн дээр та нараар дамжуулан ариун гэдгээ батлахад тэд намайг Ехова гэдгийг мэдэх болно” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. 24 “Би та нарыг үндэстнүүдийн дундаас, очсон газар бүрээс чинь гаргаж цуглуулаад нутагт чинь аваачна. 25 Би та нар луу цэвэр ус цацахад та нар цэвэр болно. Би та нарын бүх бузар булайг цэвэрлэж, хамаг жигшүүрт шүтээнийг чинь зайлуулна. 26 Би та нарыг шинэ зүрх, шинэ сэтгэлгээтэй болгоно. Би та нарын биеэс чулуун зүрхийг авч хаяад та нарт махан зүрх* өгнө. 27 Би та нарын дотор агуу хүчээ хийхэд та нар миний тогтоолыг дагаж, шийдвэрийг минь хэрэгжүүлнэ. 28 Тэгээд та нар эцэг өвгөдөд чинь миний өгсөн газар нутагт амьдран сууж, та нар миний ард түмэн, би та нарын Бурхан болно”.

29 “Би та нарыг бузар байдлаас чинь ангижруулна. Арвин ургац өгөхийг үр тарианд тушаана. Би та нарыг өлсгөлөнд нэрвүүлэхгүй. 30 Би модны жимс, талбайн ургацыг арвижуулахад та нар үндэстнүүдийн дунд дахин хэзээ ч өлсгөлөнд нэрвэгдэж шившиг болохгүй. 31 Тэгэхэд та нар бузар хэрэг, муу үйлээ санаж гэм буруу, жигшүүрт үйлдлийнхээ улмаас өөрсдийгөө жигшин зэвүүцнэ. 32 Гэхдээ би үүнийг та нарын төлөө хийж байгаа юм биш гэдгийг мэдэж ав. Израилын ард түмэн минь, та нар үйл хэргээсээ болж ичиж зов” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.

33 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ингэж айлдаж байна. “Би та нарын бүх гэм бурууг арилгаж цэвэрлэх өдрөө хотуудыг оршин суугчтай болгоно. Балгас нуранги болсон газрууд сэргээн босгогдоно. 34 Хажуугаар нь өнгөрсөн бүхэнд эзгүй хоосон харагддаг байсан энэ газрыг хагалж боловсруулна. 35 Хүмүүс: «Эзгүйрсэн нутаг нь Еден цэцэрлэг шиг болжээ. Сүйрч эзгүйрэн, нурж унасан хотууд оршин суугчтай, цайз бэхлэлттэй болжээ» гэж хэлнэ. 36 Нурсныг босгож, эзгүйрсэн газар дээр тарьж ургуулсан нь Ехова би гэдгийг эргэн тойронд чинь үлдсэн үндэстнүүд мэдэх болно. Ехова би өөрөө айлдсан, өөрөө хийж гүйцэтгэсэн”.

37 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийнхүү айлдаж байна. “Хонин сүрэг шиг олон болгож өгөөч гэж гуйхыг нь би Израилын ард түмэнд зөвшөөрнө. Тэгээд гуйлтыг нь биелүүлнэ. 38 Балгас байсан хотууд үй олон ариун хүн шиг, баярын үеэр Иерусалимд цугласан хүмүүс* шиг дүүрэн хүнтэй болно. Тэд намайг Ехова гэдгийг мэдэх болно”».

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах