Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Езекиел 20
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Езекиел номын тойм

      • Израйл тэрсэлсэн түүх (1-32)

      • Израйлчуудыг цуглуулахаа амласан нь (33-44)

      • Өмнө зүгт тунхагласан нь (45-49)

Езекиел 20:1

Зүүлт

  • *

    Иехоиахин хаан, Езекиел болон бусад иудейчүүдийн олзлогдсоны 7 дахь жилийг хэлж байна.

Езекиел 20:4

Зүүлт

  • *

    Эсвэл «тэдэнд шүүх мэдээ тунхаглахад»

Езекиел 20:6

Зүүлт

  • *

    Эсвэл «тэдний төлөө тандсан»

  • *

    Эсвэл «чимэг»

Езекиел 20:7

Зүүлт

  • *

    Еврей үг нь «баас» гэдэг үгтэй холбоотой бололтой. Жигшдэг юмаа энэ үгээр хэлдэг байжээ.

Езекиел 20:9

Зүүлт

  • *

    Израилчуудыг хэлж байна.

  • *

    Израилчуудыг хэлж байна.

Езекиел 20:14

Зүүлт

  • *

    Израилчуудыг хэлж байна.

Езекиел 20:15

Зүүлт

  • *

    Эсвэл «чимэг»

Езекиел 20:22

Зүүлт

  • *

    Израилчуудыг хэлж байна.

Езекиел 20:30

Зүүлт

  • *

    Эсвэл «надад үнэнч бус байснаараа»

Езекиел 20:47

Зүүлт

  • *

    Эсвэл «газрын гадарга бүхэлдээ» гэсэн бололтой. Үгч. «бүх нүүр»

Езекиел 20:49

Зүүлт

  • *

    Эсвэл «зүйр үгээ л хэлж»

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
  • 44
  • 45
  • 46
  • 47
  • 48
  • 49
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Езекиел 20:1–49

Езекиел

20 Долоо дахь жилийн* 5 дахь сарын 10-ны өдөр Израилын зарим ахлагч Еховагаас юм асуухаар миний өмнө ирж суув. 2 Тэгэхэд Ехова надад үгээ айлдсан нь: 3 «Хүний хүү минь, Израилын ахлагчдад ингэж хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Та нар надаас юм асуух гэж ирээ юү? “Та нарын асуултад хариулахгүй гэдгээ амьд Бурхан би өөрөөрөө тангараглая” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна»”.

4 Чи тэднийг шүүхэд* бэлэн үү? Чи тэднийг шүүхэд бэлэн үү, хүний хүү минь? Эцэг өвгөдийнх нь үйлдэж байсан жигшүүрт зүйлийн талаар тэдэнд хэлж өг. 5 Тэдэнд ингэж хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Би Израилыг сонгосон өдрөө Иаковын үр удамд ам тангараг өгч, Египетийн нутагт тэдэнд өөрийгөө таниулсан юм. Би тэдэнд тангараглан “Би бол та нарын Бурхан Ехова” гэж хэлсэн. 6 Би тэднийг Египетийн нутгаас гарган, сонгож авсан* нутагтаа буюу сүү, балаар бялхсан нутагт аваачна гэдгээ тэр өдөр тэдэнд тангараглаж билээ. Тэр нутаг бүх газрын сор* нь байв. 7 Тэгээд би тэдэнд “Та нар дор бүрнээ өмнөө байгаа бузар юмсыг хая. Египетийн жигшүүрт шүтээнүүдээр* өөрсдийгөө бүү бузарла. Би бол та нарын Бурхан Ехова” гэж айлдсан.

8 Гэвч тэд надад тэрсэлсэн. Үгэнд минь орохыг хүсээгүй. Өмнөө байсан бузар юмсыг хаяагүй, Египетийн жигшүүрт шүтээнүүдээс салаагүй. Би Египетийн нутагт тэдэнд уурлан хилэгнэж, хамаг уураа гаргана гэж амласан. 9 Гэсэн хэдий ч би нэрээ бодсон юм. Тэдний амьдарч байсан газрын үндэстнүүдийн өмнө нэрээ гутаахыг хүсээгүй билээ. Би тэднийг* Египетээс гаргахдаа эдгээр үндэстний өмнө тэдэнд* өөрийгөө мэдүүлсэн. 10 Тэгээд би тэднийг Египетийн нутгаас гаргаад зэлүүд газар луу дагуулж явсан.

11 Дараа нь би тэдэнд тогтоолоо өгч, шийдвэрээ танилцуулав. Тэдгээрийг сахин биелүүлж амьд яваасай гэсэндээ тэр. 12 Бас намайг Ехова гэдгийг, тэднийг ариусгадаг нэгэн гэдгийг мэдээсэй гэсэндээ өөрийнхөө болон тэдний хоорондох тэмдэг болгож би тэдэнд амралтын өдрийг өгсөн.

13 Гэвч Израилын ард түмэн зэлүүд газар надад тэрслэн тогтоолыг минь дагасангүй. Амьд явахын тулд хүн бүрийн сахин биелүүлэх ёстой шийдвэрийг минь тэд үл тоомсорлож миний амралтын өдрийг ихээр бузарлав. Тиймээс би тэдэнд уураа гаргаж, зэлүүд газар тэднийг устгана гэж амласан. 14 Гэхдээ би нэрээ бодсон юм. Тэр үндэстнүүдийг харж байхад тэднийг* чөлөөлөн гаргасан болохоор тэдгээр үндэстний өмнө нэрээ гутаахыг хүсээгүй билээ. 15 Би тэдэнд өгсөн нутагт буюу сүү, балаар бялхсан, бүх газрын сор* нь болсон нутагт тэднийг аваачихгүй гэдгээ зэлүүд газар тангарагласан юм. 16 Яагаад гэвэл тэд зүрх сэтгэлээрээ жигшүүрт шүтээнүүд рүүгээ тэмүүлж байсан учраас шийдвэрийг минь үл тоомсорлож, тогтоолыг минь дагалгүй, амралтын өдрийг минь бузарласан.

17 Гэвч би тэднийг өрөвдөөд устгаагүй. Зэлүүд газар хүйс тэмтрээгүй. 18 Би зэлүүд газар тэдний хүүхдүүдэд ингэж айлдсан. “Эцэг өвгөдийнхөө зарлигийг бүү сахь. Шийдвэрийг нь бүү дага. Жигшүүрт шүтээнүүдээр нь өөрсдийгөө бүү бузарла. 19 Би бол та нарын Бурхан Ехова. Тогтоолыг минь сахиж, шийдвэрийг минь дагаж, хэрэгжүүл. 20 Амралтын өдрийг минь ариун байлга. Тэгвэл энэ нь миний болон та нарын хоорондох тэмдэг болж, би бол та нарын Бурхан Ехова гэдгийг та нар мэдэх болно”.

21 Гэвч хүүхдүүд нь надад тэрслэх болов. Тогтоолыг минь сахисангүй. Амьд явахын тулд хүн бүрийн дагах ёстой шийдвэрийг минь тэд хэрэгжүүлсэнгүй. Амралтын өдрийг минь бузарлав. Иймээс би зэлүүд газар тэдэнд уурлан хилэгнэж, хамаг уураа гаргана гэж амласан. 22 Гэхдээ би нэрээ бодоод тэвчсэн юм. Тэднийг* чөлөөлөн гаргахыг минь харсан үндэстнүүдийн өмнө нэрээ гутаахыг хүсээгүй билээ. 23 Мөн би тэднийг үндэстнүүдийн дунд, газар нутгуудад тараан бутаргана гэж зэлүүд газар тэдэнд тангарагласан. 24 Яагаад гэвэл тэд шийдвэрийг минь хэрэгжүүлээгүй, тогтоолыг минь дагаагүй. Амралтын өдрийг минь бузарлаж, эцэг өвгөдийнхөө жигшүүрт шүтээнүүд рүү тэмүүлж байлаа. 25 Тааруухан хууль тогтоолыг сахиж, амьд явуулж үл чадах шийдвэрийг дагах гэхэд нь би тэднийг зөнд нь орхив. 26 Ууган хүүхэд бүрээ галд өргөн шатааж тахилаараа өөрсдийгөө бузарлахад нь би тэднийг зөнд нь орхисон. Тэднийг сүйрүүлж, өөрийгөө Ехова гэдгийг тэдэнд мэдүүлэх гэсэндээ би ингэсэн юм»”.

27 Тиймээс хүний хүү минь, Израилын ард түмэнд ингэж хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Эцэг өвгөд чинь итгэлийг минь хөсөрдүүлж намайг гутаан доромжилсон. 28 Би өгнө гэж тангарагласан газартаа тэднийг аваачихад тэд өндөр толгод, саглагар моддыг хараад тахилаа тахиж, намайг гомдоох өргөлийг өргөх болсон. Тааламжит анхилуун үнэртэй тахил, ундаан өргөл өргөсөн. 29 Тиймд би тэднээс “Та нар яах гэж энэ өндөрлөг рүү явдаг юм бэ? (Үүнийг одоо ч Өндөрлөг гэдэг.)” гэж асуусан юм»”.

30 Израилын ард түмэнд хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Та нар эцэг өвгөдийнхөө жигшүүрт шүтээнийг дагаж, тэдэнтэй завхайрснаараа* өөрсдийгөө эцэг өвгөд шигээ бузарлаагүй гэж үү? 31 Та нар хүүхдүүдээ галд өргөн шатааж, хамаг жигшүүрт шүтээндээ тахил өргөн өнөөг хүртэл өөрсдийгөө бузарлаагүй гэж үү? Тийм байтал би та нарын асуултад хариулах болж байна уу, израилчууд аа?»”.

Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ингэж айлдаж байна. “Та нарын асуултад хариулахгүй гэдгээ амьд Бурхан би өөрөөрөө тангараглая. 32 Та нар: «Мод, чулуу шүтдэг үндэстнүүд шиг, бусад улсын хүмүүс шиг болцгооё» гэж ярьдаг. Гэвч ийм юм хэзээ ч болохгүй”».

33 «Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Амьд Бурхан би өөрөөрөө тангараглая. Хаан би хүчит мутар, сунгасан гараараа та нарыг захирч, их уур хилэнгээ гаргана. 34 Би хүчит мутар, сунгасан гар, дүрэлзсэн хилэнгээрээ та нарыг ард түмнүүдийн дундаас, тарж бутарсан газруудаас чинь цуглуулна. 35 Би та нарыг ард түмнүүдийн зэлүүд газарт аваачиж та нартай нүүр нүүрээрээ учран заргалдана.

36 Би Египет нутгийн зэлүүд газар эцэг өвгөдтэй чинь заргалдсан шигээ та нартай заргалдана” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. 37 “Би та нарыг шилбүүр доогуур явуулж, гэрээгээр хүлээсэн үүргийг чинь гүйцэтгүүлнэ. 38 Надад тэрслэгчдийг, нүгэл үйлдэгчдийг би та нарын дундаас зайлуулна. Би тэднийг цагаачлан сууж буй нутгаас нь гаргах боловч Израилын нутагт оруулахгүй. Та нар намайг Ехова гэдгийг мэдэх болно”.

39 Израилчууд аа, Хэмжээгүй эрхт Эзэн Ехова: “Та нар дор бүрнээ жигшүүрт шүтээнээ шүтэж л бай. Гэвч та нар үгийг минь авахгүй энэ чигээрээ яваад байвал жигшүүрт шүтээн, тахилаараа ариун нэрийг минь гутааж чадахгүй болох цаг ирнэ гэдгийг мэдэж ав” хэмээн айлдаж байна.

40 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Израилын ард түмэн, израилчууд бүгдээрээ миний ариун ууланд, Израилын өндөр уулан дээр намайг шүтнэ. Би тэнд та нарыг таалан соёрхоно. Би та нараас хандив, хамгийн сайн өргөл гээд бүх ариун зүйлийг шаардах болно. 41 Би та нарыг ард түмнүүдийн дундаас, тарж бутарсан газар орноос чинь цуглуулахдаа тахилын чинь тааламжит анхилуун үнэрийг үнэртээд та нарыг таалан соёрхоно. Улс үндэстнүүд та нарыг хараад намайг ариун гэдгийг мэдэж авна”.

42 “Би өвөг дээдэст чинь өгнө гэж тангарагласан газраа буюу Израилын нутагт та нарыг аваачих өдөр та нар намайг Ехова гэдгийг мэдэх болно. 43 Тэнд та нар үйл хэрэг, өөрсдийгөө бузарлаж байсан үйлдлээ санаж, хийсэн бүх муу муухай хэргийнхээ улмаас өөрсдийгөө жигшин зэвүүцнэ. 44 Израилын ард түмэн минь, би та нартай бузар явдал, завхарсан үйлсийн чинь дагуу биш, харин нэрээ бодоод харьцахад минь та нар намайг Ехова гэдгийг мэдэх болно” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна».

45 Ехова дахин надад үгээ айлдсан нь: 46 «Хүний хүү минь, өмнө зүг рүү харж байгаад өмнө зүгт тунхагла. Өмнө зүгийн ойн тухай зөгнө. 47 Өмнө зүгийн ойд ингэж хэл. “Еховагийн үгийг сонсогтун. Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийнхүү айлдаж байна. «Би чамд гал тавина. Тэр гал ногоон, хуурай гээд бүх модыг чинь шатаана. Дөл нь унтрахгүй. Өмнө зүгээс хойд зүг хүртэлх бүх хүн* түлэгдэнэ. 48 Ехова би гал тавьсныг, тэр гал унтрахгүйг бүх хүн мэдэх болно»”».

49 Би: «Ээ халаг, Хэмжээгүй эрхт Эзэн Ехова минь ээ! Тэд миний тухай “Өнөөх чинь таавраа л таалгаж* байна” гэцгээх юм» гэж хэлэв.

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах