Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Езекиел 19
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Езекиел номын тойм

      • Израйлын удирдагчдын тухай гашуудлын дуу (1-14)

Езекиел 19:10

Зүүлт

  • *

    Үгч. «чиний цусан дахь ороонго»

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Езекиел 19:1–14

Езекиел

19 «Чи Израилын удирдагчдын тухай гашуудлын дуу дуул. 2 Ингэж дуул.

“Эх чинь юутай адилхан байсан бэ? Арслангуудын дундах эрслэн шиг байв.

Тэрбээр хүчит залуу арслангуудын дунд хэвтэж, гүегүүдээ өсгөсөн юм.

 3 Өсгөсөн гүегүүдийнх нь нэг нь хүчит залуу арслан болж

Олзоо тасдаж сурчээ.

Хүмүүсийг хүртэл залгидаг болов.

 4 Үндэстнүүд түүний тухай сонсоод нүх ухаж урхидан бариад

Дөрлөж Египетийн нутагт аваачив.

 5 Эх нь харуулдан хүлээсээр эцэстээ эргэж ирэхгүйг нь ойлгоод

Өөр нэг гүегээ сонгон, хүчит залуу арслан болгов.

 6 Тэр ч бас арслангуудын дунд явсаар хүчит залуу арслан болж

Олзоо тасдаж сурчээ. Хүмүүсийг хүртэл залгидаг болов.

 7 Тэр бэхлэгдсэн цамхгуудын дундуур тэнүүчилж хотуудыг нь сүйрүүлэв.

Эзгүйрч хоосорсон газар бүрд түүний архирах дуу л сонсогдоно.

 8 Хөрш улс үндэстнүүд ирж түүний дээрээс тороо хаяв.

Тэрбээр ухсан нүхэнд нь унаж баригдав.

 9 Тэд түүнийг дөрлөж, торонд хийгээд Вавилоны хаан руу авч явав.

Тэгээд түүнийг хорьж, дуу хоолойг нь Израилын уулсад дахин сонсогдохгүй болгов.

10 Эх чинь усны дэргэд тарьсан усан үзмийн ороонго* шиг байсан.

Элбэг дэлбэг усны ачаар их жимс гаргаж, саглагар мөчрүүдтэй болсон.

11 Удирдагчдын таягийг хийхэд тохирсон бат бөх мөчиртэй болов.

Бусад модноос ч өндөр ургажээ.

Өтгөн навч, өндрөөрөө олноос ялгарч байлаа.

12 Гэвч түүнийг ууртайгаар үндсээр нь сугалж газар хаясан юм.

Дорнын салхи жимсийг нь хатаав.

Бат бөх мөчрүүд нь хугарч, хатаж хорчийн, галд шатав.

13 Одоо тэрбээр зэлүүд газар,

Усгүй, ангамал газар суулгагдсан.

14 Мөчрүүдээс нь гал гарч найлзуур, жимсийг нь шатаав.

Бат бөх мөчир ч үгүй, захирах таяг ч үгүй болов.

Энэ бол гашуудлын дуу. Гашуудахдаа энэ дууг дуулна”».

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах