Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Езекиел 18
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Езекиел номын тойм

      • Хүн бүр нүглийнхээ хариуцлагыг хүлээнэ (1-32)

        • Нүгэл үйлддэг хүн үхнэ (4)

        • Хүү нь эцгийнхээ нүглийн хариуцлагыг хүлээхгүй (19, 20)

        • Хар санаатныг үхэхэд баярлахгүй (23)

        • Гэмшвэл амиа аварна (27, 28)

Езекиел 18:4

Зүүлт

  • *

    «Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

  • *

    «Үгийн тайлбар»-аас «Амь»-ийг үзнэ үү.

Езекиел 18:6

Зүүлт

  • *

    Еврей үг нь «баас» гэдэг үгтэй холбоотой бололтой. Жигшдэг юмаа энэ үгээр хэлдэг байжээ.

Езекиел 18:13

Зүүлт

  • *

    Үгч. «Түүний цус өөр дээр нь байх болно»

Езекиел 18:20

Зүүлт

  • *

    «Үгийн тайлбар»-аас «Амь»-ийг үзнэ үү.

Езекиел 18:24

Зүүлт

  • *

    Эсвэл «шударга бус»

Езекиел 18:27

Зүүлт

  • *

    «Үгийн тайлбар»-аас үзнэ үү.

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Езекиел 18:1–32

Езекиел

18 Ехова дахин надтай ярьсан нь: 2 «Израилын нутагт та нар: “Эцгүүд нь исгэлэн усан үзэм идсэнээс болж хөвгүүдийнх нь шүд янгинана” гэж зүйрлэн ярьдаг чинь ямар учиртай вэ?

3 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Та нар Израилд энэ зүйр үгийг хэлэхээ болино гэж амьд Бурхан би өөрөөрөө тангараглая. 4 Бүх амь* минийх. Эцгийн амь ч, хүүгийн амь ч минийх. Нүгэл үйлддэг хүн* л үхнэ.

5 Шударгаар амьдарч, зөвийг үйлддэг зөв шударга хүн байлаа гэж бодъё. 6 Тэрбээр уулан дээр шүтээнд өргөсөн тахилыг иддэггүй, Израилын ард түмний жигшүүрт шүтээнүүд* рүү хардаггүй, хөршийнхөө эхнэрийг бузарладаггүй, эмэгтэй хүнтэй сарын тэмдгийнх нь үед хавьтдаггүй, 7 хүнтэй зүй бусаар харьцдаггүй, өртөндөө барьцааны юмыг нь буцааж өгдөг, хэнийг ч дээрэмддэггүй, өлссөн хүнд хоол өгдөг, нүцгэн хүнд хувцас нөмөргөдөг, 8 мөнгө хүүлдэггүй, өндөр хүү нэхдэггүй, шударга бус үйлдлийг цээрлэдэг, хүмүүсийн хоорондох маргааныг шударгаар шийдвэрлэдэг, 9 үнэнчээр явахын тулд тогтоолыг минь дагаж, шийдвэрийг минь хэрэгжүүлдэг. Ийм хүн зөв шударга юм. Тэрбээр амьд явах болно” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.

10 “Тэр хүн аав болжээ. Хүү нь дээрэм тонуул хийдэг, хүн алдаг эсвэл дараахын аль нэгийг хийдэг байлаа гэж бодъё. 11 Аав нь алийг нь ч хийдэггүй атал хүү нь уулан дээр шүтээнд өргөсөн тахилыг иддэг, хөршийнхөө эхнэрийг бузарладаг, 12 дорой буурай, ядуу зүдүү хүмүүстэй зүй бусаар харьцдаг, дээрэм тонуул хийдэг, барьцааны юмыг буцааж өгдөггүй, жигшүүрт шүтээнүүд рүү хардаг, бузар булай хэрэг хийдэг, 13 өндөр хүү нэхдэг, мөнгө хүүлдэг. Тийм хүн амьд явахгүй. Энэ бүх бузар хэргийнхээ улмаас зайлшгүй үхнэ. Үхлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээнэ*.

14 Гэтэл аавынхаа хийсэн бүх нүглийг харсан атлаа тийм зүйл хийдэггүй хүү байна гэж бодъё. 15 Тэрбээр уулан дээр шүтээнд өргөсөн тахилыг иддэггүй, Израилын ард түмний жигшүүрт шүтээнүүд рүү хардаггүй, хөршийнхөө эхнэрийг бузарладаггүй, 16 хүнтэй зүй бусаар харьцдаггүй, барьцааны юмыг өөрийн болгодоггүй, хэнийг ч дээрэмддэггүй, өлссөн хүнд хоол өгдөг, нүцгэн хүнд хувцас нөмөргөдөг, 17 ядуусыг дарлахыг цээрлэдэг, өндөр хүү нэхдэггүй, мөнгө хүүлдэггүй, шийдвэрийг минь хэрэгжүүлж тогтоолыг минь дагадаг. Тийм хүн эцгийнхээ нүглээс болж үхэхгүй. Тэрбээр гарцаагүй амьд явна. 18 Харин эцэг нь луйварддаг, ах дүүгээ дээрэмддэг, ард түмнийхээ дунд буруу юм хийдэг байсан учир нүглээсээ болж үхнэ.

19 Гэвч та нар: «Хүү нь яагаад эцгийнхээ нүглээс болж хариуцлага хүлээдэггүй билээ?» гэж асууна. Хүү нь шударгаар амьдарч, зөв юм хийж, миний бүх тогтоолыг сахин биелүүлж байсан учир гарцаагүй амьд явна. 20 Нүгэл үйлддэг хүн* л үхнэ. Хүү нь эцгийнхээ нүглийн хариуцлагыг хүлээхгүй, эцэг нь хүүгийнхээ нүглийн хариуцлагыг хүлээхгүй. Зөв шударга хүн зөв шударгынхаа дагуу өөрөө л шагнал хүртэнэ. Хар санаатан муу үйлийнхээ дагуу өөрөө л шүүгдэнэ.

21 Хэрэв хар санаатан нүгэл үйлдэхээ больж, миний тогтоолыг сахин биелүүлж, шударгаар амьдарч, зөв юм хийдэг болбол гарцаагүй амьд явна. Үхэхгүй. 22 Өмнө нь үйлдэж байсан ямар ч нүглийнхээ хариуцлагыг хүлээхгүй. Зөв юм хийдэг болсон учир амьд явах болно”.

23 “Хар санаатныг үхэхэд би баярлана гэж үү? Түүнийг буруу замаа орхиж, амьд яваасай гэж хүснэ биз дээ?” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.

24 “Харин зөв шударга хүн зөв шударга явдлаа орхин, буруу* юм хийж, хар санаатны үйлддэг жигшүүртэй бүхнийг үйлддэг болбол тэрбээр амьд явах уу? Түүний бүтээсэн зөв шударга үйлсийн нэг нь ч дурсагдахгүй. Тэрбээр үнэнч бус болж, нүгэл үйлдсэн учир үхнэ.

25 Гэвч та нар: «Ехова шударга бус юм хийж байна» гэж хэлнэ. Израилчууд аа, сонсоцгоо! Би шударга бус юм хийж байгаа гэж үү? Та нар шударга бус юм хийгээд байгаа юм биш үү?

26 Зөв шударга хүн зөв шударга явдлаа орхин, буруу юм хийдэг болбол үхнэ. Тэрбээр өөрийн үйлдсэн нүглийн улмаас үхнэ.

27 Хар санаатан үйлдэж байсан бузар үйл хэргээ орхиж, шударгаар амьдарч, зөв юм хийдэг болбол амиа* аварна. 28 Тэрбээр ухаарч, урьдын бүх нүглээ үйлдэхээ боливол гарцаагүй амьд явна. Үхэхгүй.

29 Гэвч Израилын ард түмэн: «Ехова шударга бус юм хийж байна» гэж хэлнэ. Израилчууд аа, би үнэхээр шударга бус юм хийж байгаа гэж үү? Та нар шударга бус юм хийгээд байгаа юм биш үү?”.

30 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова тунхаглаж байна. “Израилын ард түмэн минь, хийсэн хэргийн чинь дагуу би та нарыг нэг бүрчлэн шүүнэ. Та нар нүгэл үйлдэхээ болигтун, бүрмөсөн болигтун. Эс бөгөөс та нар нүгэлдээ бүдэрч, буруутан болох вий. 31 Үйлдэж байсан бүх нүглээ таягдан хаяж шинэ зүрх, шинэ сэтгэлгээтэй бол. Та нар яагаад үхэх ёстой юм бэ, израилчууд аа?”.

32 “Би хэнийг ч үхэхэд баярлахгүй. Тиймээс нүгэл үйлдэхээ больж амьд яв” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна».

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах