Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Езекиел 16
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Езекиел номын тойм

      • Иерусалимыг гэсэн Бурхны хайр (1-63)

        • Хаягдсан хүүхэдтэй зүйрлэсэн нь (1-7)

        • Бурхан түүнийг гоёж, гэрээ байгуулав (8-14)

        • Иерусалим үнэнч бус болсон нь (15-34)

        • Завхай явдлынх нь улмаас шийтгэсэн нь (35-43)

        • Самари ба Содомтой харьцуулсан нь (44-58)

        • Бурхан гэрээгээ санадаг (59-63)

Езекиел 16:10

Зүүлт

  • *

    Эсвэл «далайн гахайн арьсан»

Езекиел 16:13

Зүүлт

  • *

    Эсвэл «хааны гэр бүлд байхад тохирсон»

Езекиел 16:17

Зүүлт

  • *

    Эсвэл «гоёл чимгээ»

Езекиел 16:19

Зүүлт

  • *

    Эсвэл «тайвшруулах»

Езекиел 16:27

Зүүлт

  • *

    Эсвэл «хүсэлд»

Езекиел 16:29

Зүүлт

  • *

    Үгч. «Канаан»

Езекиел 16:30

Зүүлт

  • *

    Эсвэл «миний уур ямар их хүрэв ээ» гэсэн бололтой.

Езекиел 16:36

Зүүлт

  • *

    Еврей үг нь «баас» гэдэг үгтэй холбоотой бололтой. Жигшдэг юмаа энэ үгээр хэлдэг байжээ.

Езекиел 16:39

Зүүлт

  • *

    Эсвэл «гоёл чимгийг»

Езекиел 16:46

Зүүлт

  • *

    Үгч. «зүүн талд»

  • *

    Харьяа хот тосгодыг хэлсэн бололтой.

  • *

    Үгч. «баруун талд»

Езекиел 16:52

Зүүлт

  • *

    Эсвэл «эгч дүү нараа өмөөрсөн»

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
  • 44
  • 45
  • 46
  • 47
  • 48
  • 49
  • 50
  • 51
  • 52
  • 53
  • 54
  • 55
  • 56
  • 57
  • 58
  • 59
  • 60
  • 61
  • 62
  • 63
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Езекиел 16:1–63

Езекиел

16 Ехова дахин надад үгээ айлдсан нь: 2 «Хүний хүү минь, жигшүүрт хэргийнх нь талаар Иерусалимд ярьж өг. 3 Чи ингэж хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова Иерусалимд ийнхүү айлдаж байна. «Чиний уг гарал Канаан, чи тэнд төрсөн. Эцэг чинь амори, эх чинь хит хүн байсан. 4 Чамайг төрсөн тэр өдөр хүйг чинь огтлоогүй, биеийг чинь усаар угааж цэвэрлээгүй, давсаар үрээгүй, өлгийдөөгүй билээ. 5 Өр зүрх нь өвдөөд энэ бүхний нэгийг нь ч болтугай хийх хүн байгаагүй. Хэн ч чамайг өрөвдөн хайрлаагүй. Харин ч мэндэлсэн өдөр чинь хүмүүс чамайг үзэн ядаж хээр хаясан юм.

6 Хажуугаар чинь өнгөрөхдөө би чамайг цусандаа хутгалдан тийчилж байхыг харсан. Цусандаа хутгалдаад хэвтэж байхад чинь би чамд “Чи амьдарна!” гэж хэлсэн. Цусандаа хутгалдаад хэвтэж байхад чинь “Чи амьдарна!” гэж би хэлсэн юм. 7 Би чамайг талбайд соёолсон ургамал адил тоо томшгүй олон болгосон. Чи өсөж бойжин хамгийн чамин гоёл чимэг зүүдэг болсон. Хөх чинь ургаж гүйцэн, үс чинь намирсан урт болов. Гэвч чи хувцасгүй, нүцгэн хэвээрээ л байв»”.

8 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийнхүү айлдаж байна. “Би хажуугаар чинь өнгөрөхдөө чамайг хараад, хайрлаж дурлах насан дээрээ ирснийг чинь ойлгосон юм. Тэгээд би хувцсаа чамд нөмөргөж, нүцгэн биеийг чинь далдлав. Мөн ам тангараг өгч чамтай гэрээ байгуулахад чи минийх болов. 9 Би чамайг усаар угааж, цусыг чинь зайлж цэвэрлэн, биеийг чинь тосолсон. 10 Чамайг хатгамалтай хувцсаар гоён, хөлд чинь сайн арьсан* сандаал өмсгөж, сайн чанарын маалинган даавуугаар толгойг чинь ороон, үнэтэй хувцас өмсгөсөн. 11 Би чамайг гоёл чимэглэлээр чимэн гарт чинь бугуйвч, хүзүүнд чинь зүүлт зүүж өгсөн. 12 Бас хамарт чинь гархи, чихэнд чинь ээмэг зүүж, толгойд чинь гоёмсог титэм өмсгөсөн. 13 Чи алт мөнгөөр гоёж гоодон, сайн чанарын маалинга, үнэтэй даавуугаар хийсэн хатгамалтай хувцас өмсдөг байв. Дээд зэргийн гурил, зөгийн бал, тосыг хүнсэндээ хэрэглэнэ. Чи өсөж томроод дэндүү гоо үзэсгэлэнтэй болсон бөгөөд хатны зэрэгт хүрсэн* билээ”».

14 «“Чиний гоо үзэсгэлэн улс үндэстнүүдэд дуурьсагдаж, нэр алдар чинь түгж байв. Би чамд өөрийн сүр жавхланг өгсөн учир чи үзэсгэлэн төгс байсан юм” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна».

15 «“Гэвч чи гоо үзэсгэлэндээ эрдэн, нэр алдраараа түрээ барьж биеэ үнэлэх болсон. Чи хажуугаар чинь өнгөрсөн бүхэнд биеэ үнэлж, гоо үзэсгэлэнгээ тэдэнд өгсөн. 16 Чи хувцсаа авч яван мөргөлийн өндөрлөгүүдийг өнгө өнгөөр чимэглэж тэндээ биеэ үнэлдэг байсан. Ийм юм болох ёсгүй бөгөөд хойшид ч давтагдах учиргүй. 17 Чи миний өгсөн алт мөнгөөр хийсэн үнэт эдлэлээ* авч яваад эр хүний дүрстэй шүтээнүүд хийж, тэдэнтэйгээ садарладаг байсан. 18 Чи хатгамалтай хувцсаа тэдгээрт нөмөргөн, надад өргөх ёстой тос, утлагыг тэдгээрт өргөсөн. 19 Би чамайг тэжээхээр гурил, тос, зөгийн бал өгдөг байсан. Тэдгээрээр хийсэн, миний өгсөн талхыг чи тэр шүтээнүүдэд тааламжит* анхилуун үнэр болгон өргөсөн. Ийм л юм болсон юм даа” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова тунхаглаж байна».

20 «“Чи надад төрүүлж өгсөн хөвгүүд, охидоо шүтээнүүдэд тахил болгон өргөсөн. Биеэ үнэлэх явдал чинь багадаа юу? 21 Чи хөвгүүдийг минь нядалж, галд тахил болгон өргөсөн. 22 Чи хамаг л жигшүүрт хэргээ үйлдэж, биеэ үнэлж явахдаа хувцасгүй, нүцгэн, цусандаа хутгалдан тийчилж байсан бага балчир насаа санаагүй. 23 Энэ бүх бузар булайг үйлдсэн чи хөөрхий еэ, хөөрхий еэ” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. 24 “Чи өөртөө овоо босгож, нийтийн талбай бүрд өөртөө зориулан мөргөлийн өндөрлөгүүдийг хийсэн. 25 Чи гудамж бүрийн хамгийн алдартай хэсэгт мөргөлийн өндөрлөгүүдийг бүтээж, хажуугаар өнгөрсөн бүхэндээ өөрийгөө тушааснаар гоо үзэсгэлэнгээ жигшүүрт зүйл болгож, тоймгүй олон удаа биеэ үнэлсэн. 26 Чи тачаангуй хөршүүддээ, Египетийн хөвгүүдэд биеэ үнэлсэн. Тоймгүй олон удаа биеэ үнэлж намайг гомдоосон. 27 Одоо би мутраа чиний өөдөөс далайн, хүнсний чинь нөөцийг багасгаж, чамайг үзэн яддаг эмэгтэйчүүд, бузар хэргээс чинь болж цочирдсон филист охидын гарт* чамайг тушаана.

28 Хүсэл чинь ханаагүй тул чи Ассирийн хөвгүүдэд биеэ үнэлсэн. Тэдэнд биеэ үнэлээд ч сэтгэл чинь ханаагүй. 29 Тиймээс чи худалдаачдын* нутагт биеэ үнэлж, халдейчуудтай завхайрдаг болсон. Тэглээ ч сэтгэл чинь ханаагүй. 30 Чамайг энэ бүхнийг хийж ичгүүр сонжуургүй янхан мэт авирлаж байхад зүрх чинь ямар айхтар өвчлөө вэ*!” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. 31 “Гэтэл чи гудамж бүрийн хамгийн алдартай хэсгүүдэд овоо босгож, нийтийн талбай бүрд мөргөлийн өндөрлөг барьж байхдаа янхан шиг байгаагүй. Учир нь чи үнэ хөлс авахаас татгалздаг байсан. 32 Чи бол танихгүй эрчүүдийг нөхрөөсөө дээр гэж үздэг завхай эхнэр юм! 33 Хүмүүс янхнуудад бэлэг өгдөг бол, чи араас чинь шунан тачааддаг хүмүүст бэлэг өгч, тэднийг хахуульдан газар газраас өөр дээрээ ирүүлж биеэ үнэлдэг. 34 Чи бусад янхнаас тэс өөр. Янхнуудын нэг нь ч чам шиг биш! Чи бол тэднээс тэс ондоо. Чи өөрөө хүмүүст мөнгө төлдөг, хүмүүс чамд мөнгө төлдөггүй”.

35 Тиймээс янхан минь, Еховагийн үгийг сонс. 36 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Чи хүсэл тачаалдаа дийлдэн нүцгэн биеэ ил гаргаж амрагуудтайгаа, жигшүүрт, бузар шүтээнүүдтэйгээ* завхайрч, бүр тэдэнд хөвгүүдийнхээ цусыг өргөсөн учир 37 чамаас таашаал авдаг байсан амрагуудыг чинь, чиний хайрладаг, бас үзэн яддаг байсан хүмүүсийг чинь би бүгдийг нь цуглуулна. Би тэднийг тал бүрээс цуглуулж чамтай дайсагналцуулна. Тэдний өмнө чамайг нүцгэлж, чармаа нүцгэн биеийг чинь харуулна.

38 Садар эмс, цус урсгасан эмэгтэйчүүдэд оноовол зохих шийтгэлийг би чамд онооно. Би хардаж, хилэгнэн цусыг чинь урсгана. 39 Би чамайг тэдний гарт тушаахад тэд овоог чинь нурааж, мөргөлийн өндөрлөгүүдийг чинь үгүй хийж, хувцсыг чинь тайчиж, гоёмсог үнэт эдлэлийг* чинь авч, чамайг хувцасгүй нүцгэн орхино. 40 Тэд олон түмнийг авчирч чиний эсрэг турхирна. Тэд чам руу чулуу нүүлгэж, илдээрээ чамайг хөнөөнө. 41 Тэд байшингуудыг чинь шатааж, чамд оноосон ялыг минь олон эмэгтэйн өмнө гүйцэтгэнэ. Би чамайг биеэ үнэлэхийг чинь болиулна. Чи үнэ хөлс төлөхөө болино. 42 Миний уур хилэн намдаж, би чамд уурлахаа болино. Би тайвширна. Гомдож хорсохоо болино”.

43 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Чи нялх балчир үеэ саналгүй энэ бүхнийг хийж намайг уурлуулсан учир үйлсийн чинь үр дагаврыг би чамд амсуулна. Чи садарлахаа больж, бүх жигшүүрт явдлаа зогсооно.

44 Зүйр үг хэлдэг хүн болгон чиний тухай «Эх нь ямар байна, охин нь тийм байна!» хэмээн зүйрлэн ярина. 45 Чиний эх бол нөхөр хүүхдүүдээ жигшсэн эмэгтэй юм. Чиний эгч дүү нар бол нөхөр хүүхдүүдээ жигшсэн эмэгтэйчүүд юм. Эх чинь хит хүн, эцэг чинь амори хүн байсан”».

46 «“Чиний эгч бол хойд зүгт* чинь охидтойгоо* амьдардаг Самари, чиний охин дүү бол өмнө зүгт* чинь охидтойгоо амьдардаг Содом юм. 47 Чи тэдний замаар явж, жигшүүрт хэргийг нь дуурайгаад зогсохгүй, ахархан хугацаанд тэднээс ч илүү завхран гажуудсан”. 48 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Амьд Бурхан би өөрөөрөө тангараглая. Чиний бас охидын чинь хийсэн зүйлийг дүү Содом чинь охидтойгоо үйлдээгүй юм. 49 Чиний дүү Содомын алдаа гэвэл, тэрбээр охидтойгоо сэхүүн зантай, хоол хүнсээр элбэг дэлбэг, налгар тайван байсан хэр нь ядуу зүдүү, зовж шаналсан хүмүүст туслаагүй. 50 Тэд бардам зангаа тавилгүй миний мэлмийд жигшүүрт зүйлсийг үйлдэж ирсэн тул би тэднийг зайлуулахаар шийдсэн.

51 Самари бол чиний хийсэн олон нүглийн хагасыг нь ч үйлдээгүй. Чиний үйлдэж байсан жигшүүрт хэрэг тэднийхээс ч олон. Хамаг л жигшүүрт хэргийг хийсэн чиний дэргэд эгч дүү нар чинь зөв шударга харагдаж байв. 52 Чи эгч дүү нарынхаа үйл хэргийг зөвтгөсөн* учир ичгүүр шившиг болох ёстой. Чи тэднээс илүү жигшүүртэй хэрэг хийж нүгэл үйлдсэн учраас тэд чамаас илүү зөв шударга юм. Чи эгч дүүсээ зөв шударга харагдуулсан учир ичиж, шившиг бол”.

53 “Би тэдний олзлогдогсдыг буюу Содом ба түүний охидын олзлогдогсдыг, Самари ба түүний охидын олзлогдогсдыг цуглуулна. Би бас чиний олзлогдогсдыг тэдэнтэй хамт цуглуулна. 54 Тэгснээр чи шившиг болно. Чи тэднийг тайвшруулсан үйл хэрэг хийсэн учир ичнэ. 55 Эгч дүүс чинь хуучин хэвэндээ буцаж очно. Содом охидтойгоо, Самари охидтойгоо хуучин хэвэндээ буцаж очно. Чи охидтойгоо хуучин хэвэндээ буцаж очно. 56 Чи бардам болсон өдрөө дүү охин Содомоо дурдах ч хэрэггүй гэж үзсэн. 57 Бузар булай чинь илчлэгдэх хүртэл ийм байсан. Одоо Сирийн охид хөршүүдтэйгээ чамайг доромжилж байна. Филистийн охид, эргэн тойронд чинь байгаа бүхэн чамд эгдүүцэж байна. 58 Чи садар явдал, жигшүүрт хэргийнхээ үр дагаврыг амсана” гэж Ехова тунхаглаж байна».

59 «Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Чи миний гэрээг зөрчиж тангаргийг үл тоомсорлосон тул би хийсэн хэргийн чинь хариуг өгнө. 60 Гэхдээ би бага залуу байхад чинь чамтай байгуулсан гэрээгээ санана. Би чамтай мөнхийн гэрээ байгуулна. 61 Чи эгч дүү нараа хүлээн авахдаа үйл хэргээ санаад ичих болно. Би тэднийг чамд охид болгон өгөх боловч гэрээнээс чинь болоогүй юм”.

62 “Би өөрөө чамтай гэрээ байгуулна. Чи намайг Ехова гэдгийг мэдэх болно. 63 Хийсэн бүх хэргийг чинь би үл хэрэгсэн чамайг цагаатгахад чи юу хийснээ санан, ичсэндээ амаа ч нээж чадахгүй” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна».

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах