Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Езекиел 13
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Езекиел номын тойм

      • Зөнчдийн тухай зөгнө (1-16)

        • Шохойдсон хана нурна (10-12)

      • Хуурамч зөгнөл хэлдэг охидын тухай зөгнө (17-23)

Езекиел 13:10

Зүүлт

  • *

    Дотор ханыг хэврэг барьчхаад бат бөх харагдуулахын тулд шохойдохыг хэлж байна.

Езекиел 13:18

Зүүлт

  • *

    Тохой эсвэл бугуйнд зүүдэг шидэт уяаг хэлж байна.

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Езекиел 13:1–23

Езекиел

13 Ехова дахин надтай ярьсан нь: 2 «Хүний хүү минь, Израилын зөнчдийн тухай зөгнө. Санаанаасаа зохиож зөгнөл хэлдэг хүмүүст ингэж хэл. “Еховагийн үгийг сонсогтун. 3 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Ямар ч үзэгдэл үзээгүй байж өөрийнхөө санааг хэлдэг мунхаг зөнчид золгүй еэ! 4 Израил аа, зөнчид чинь нурангин дунд үүрлэсэн үнэг шиг болжээ. 5 Зөнчид та нар Израилын ард түмний төлөө чулуун хэрмийн эвдэрхийг засахаар явахгүй. Иймээс Израил Еховагийн өдөр болох тулалдаанд сүйрнэ». 6 «Тэд хуурамч үзэгдэл үзэж, худал зөгнөл хэлдэг. Ехова тэднийг илгээгээгүй байхад тэд: “Ехова айлдаж байна” гэж хэлээд, хэлсэн үгээ биелэхийг хүлээдэг. 7 Та нарын үзсэн үзэгдэл хуурамч биз дээ? Намайг айлдаагүй байхад “Ехова айлдаж байна” гэж зөгнөдөг чинь худал биз дээ?»”.

8 “Тиймээс Хэмжээгүй эрхт Эзэн Ехова тунхаглаж байна. «“Та нарын хэлсэн үг худал, үзсэн үзэгдэл хуурамч учир би та нарыг эсэргүүцэж байна” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдав». 9 Хуурамч үзэгдэл үздэг, худал зөгнөл хэлдэг зөнчдийг би хүчирхэг мутраараа шийтгэнэ. Тэд дотнын хүмүүсийн минь дунд ч байхгүй, Израилын ард түмний бүртгэлд ч бичигдэхгүй, Израилын нутагт ч буцаж ирэхгүй. Та нар намайг Хэмжээгүй эрхт Эзэн Ехова гэдгийг мэдэх болно. 10 Амар тайван биш байхад тэд: «Амар тайван байна!» гэж хэлэн миний ард түмнийг замаас нь гаргаснаас энэ бүхэн болсон юм. Хэн нэг нь нимгэн хана босгоход тэд шохойддог*”.

11 Шохойдож байгаа хана нь нурна гэдгийг тэр хүмүүст хэл. Хүчтэй аадар бороо орж, мөндөр буун, хар салхи салхилан үүнийг нь нураана. 12 Тэгээд хана нурахад “Шохойдсоны хэрэг юу байсан юм бэ?” гэж та нараас асууна.

13 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийнхүү айлдаж байна. “Би хилэгнэн хүчит шуурга дэгдээж, уурлан ширүүн аадар оруулж, хөнөөлт уур хилэнгээрээ мөндөр буулгана. 14 Би та нарын шохойдсон ханыг нурааж, газартай тэгшлэн, суурийг нь ил гаргана. Хот нурахад дотор нь та нар үхэж үрэгдэнэ. Ингэж та нар намайг Ехова гэдгийг мэднэ”.

15 “Би хананд, ханыг шохойдсон хүмүүст хамаг уур хилэнгээ гаргаад та нарт ингэж хэлнэ. «Хана үгүй боллоо, ханыг шохойдогчид бас үгүй боллоо. 16 Иерусалимын тухай зөгнөдөг байсан, Иерусалимд амар тайван биш байхад амар тайван болох тухай үзэгдэл үздэг байсан Израилын зөнчид үгүй боллоо»” гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова тунхаглаж байна.

17 Хүний хүү чи ард түмнийхээ дундах, санаанаасаа зохиож зөгнөл хэлдэг охидын зүг харж тэдний талаар зөгнө. 18 Тэдэнд ингэж хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Хүмүүсийг агнахын тулд бүх гарт уях тууз* оёж, том жижиг толгой бүрд гивлүүр хийдэг эмэгтэйчүүд золгүй еэ! Та нар миний ард түмнийг агнаж, өөрсдийнхөө амийг аврахыг хичээж байна уу? 19 Та нар худал үгийг чинь сонсдог миний ард түмэнд худал ярьснаараа үхэх ёсгүй хүмүүсийг алж, амьд байх ёсгүй хүмүүсийг амьд үлдээж, атга арвай, зүсэм талхны төлөө ард түмний минь дунд намайг гутаан доромжлох нь уу?»”.

20 Тиймээс Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Эмэгтэйчүүд ээ, хүмүүсийг шувуу шиг агнахдаа хэрэглэдэг туузыг чинь би үзэн ядаж байна. Би тэр туузыг та нарын гараас тасдан хаяж, урхинд чинь шувуу мэт орсон хүмүүсийг чөлөөлнө. 21 Би та нарын гивлүүрийг урж хаян ард түмнээ та нарын гараас аварна. Тэд цаашдаа та нарын агнадаг ан байхаа болино. Тэгээд та нар намайг Ехова гэдгийг мэдэх болно. 22 Би зөв шударга хүнд зовлон учруулаагүй байхад, та нар худал хуурмаг явдлаараа тийм хүний урмыг хугалдаг. Харин хорон санаатныг та нар өөгшүүлдэг учраас тэрбээр буруу замаасаа буцахгүй байсаар амиа алдахад хүрдэг. 23 Тиймээс эмэгтэйчүүд та нар хойшид хуурамч үзэгдэл үзэж, мэргэлдгээ болино. Би ард түмнээ та нарын гараас аварна. Та нар намайг Ехова гэдгийг мэдэх болно”».

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах