Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Езекиел 12
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Езекиел номын тойм

      • Олзлогдохыг зөгнөн биеэрээ үзүүлсэн нь (1-20)

        • «Олзлогдон явахад бэлдсэн ачаа» (1-7)

        • Удирдагч нь харанхуйд гарч явна (8-16)

        • «Айж чичрэн талхаа идэж, түгшиж сандран усаа уу» (17-20)

      • Хүмүүсийн яриа худал (21-28)

        • «Миний хэлсэн үгээс нэг нь ч хойшлогдохгүй» (28)

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Езекиел 12:1–28

Езекиел

12 Ехова дахин надтай ярьсан нь: 2 «Хүний хүү чи тэрслүү хүмүүсийн дунд амьдарч байна. Тэд харах нүдтэй ч хардаггүй, сонсох чихтэй ч сонсдоггүй. Учир нь тэд бол тэрслүү ард түмэн юм. 3 Хүний хүү чи олзлогдон явах гэж байгаа мэт ачаа тээшээ бэлд. Тэгээд гэгээн цагаан өдөр тэдний нүдэн дээр олзлогдон явж байгаа мэт яв. Харсаар байтал нь гэрээсээ гарч өөр газар луу олзлогдон явж байгаа мэт яв. Тэд тэрслүү ч гэсэн анзаарч магадгүй. 4 Олзлогдон явахад бэлдсэн ачаагаа гэгээн цагаан өдөр, тэднийг харж байхад гаргаж тавь. Орой нь тэдний нүдэн дээр олзны хүн шиг яв.

5 Харсаар байхад нь хана нүхэлж, юмнуудаа тэр нүхээрээ гарга. 6 Тэднийг харж байхад ачаагаа мөрлөөд харанхуйд яв. Нүүрээ бүтээ. Ингэвэл чамд газар харагдахгүй. Би чамайг Израилын ард түмний хувьд тэмдэг болгож байна».

7 Би тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэв. Олзлогдон явах гэж байгаа мэт өдөр нь ачаагаа гаргаад, орой нь гараараа хана нүхэллээ. Харанхуй болсон хойно би тэдний нүдэн дээр бүх ачаагаа мөрлөөд авч явав.

8 Өглөө нь Ехова надтай дахин ярьсан нь: 9 «Хүний хүү минь, Израилын энэ тэрслүү ард түмэн чамаас “Чи юу хийж байгаа юм бэ?” гэж асуугаагүй юү? 10 Тэдэнд “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова: «Энэ мэдээ Иерусалим хотод байгаа удирдагч болон Израилын бүх ард түмэнд хамаатай» хэмээн айлдаж байна” гэж хэлээрэй.

11 Бас ингэж хэлээрэй. “Би та нарын хувьд тэмдэг юм. Миний хийсэн зүйл тэдэнд тохиолдоно. Тэд нутгаасаа цөлөгдөж, олзлогдон явна. 12 Тэдний дундах удирдагч нь ачаагаа мөрлөөд харанхуйд гарч явна. Хана нүхэлж, түүгээр юмаа гаргана. Тэрбээр нүүрээ бүтээнэ. Ингэснээр түүнд газар харагдахгүй”. 13 Би түүн рүү агнуурын тороо шидэхэд тэрбээр торонд минь орно. Дараа нь би түүнийг халдейчуудын нутаг Вавилонд аваачих боловч тэр үүнийг үзэхгүй. Тэндээ үхнэ. 14 Түүнийг тойрон хүрээлэгч бүхэн, туслагчид, цэргүүдийг нь би тал тал тийш нь тарааж, илдээ сугалан араас нь хөөнө. 15 Би тэднийг үндэстнүүдийн дунд, газар орнуудад тараахад тэд намайг Ехова гэдгийг мэдэх болно. 16 Гэвч би цөөн хэдийг нь илд, өлсгөлөн, тахлаас аварна. Тэд хийж байсан бүх бузар үйл хэргийнхээ талаар очсон газрынхаа үндэстнүүдэд ярина. Тэд намайг Ехова гэдгийг мэдэх болно».

17 Ехова дахин надтай ярьсан нь: 18 «Хүний хүү минь, чи айж чичрэн талхаа идэж, түгшиж сандран усаа уу. 19 Энэ нутгийн ард түмэнд хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова Израилын нутагт байгаа Иерусалимын оршин суугчдад айлдаж байна. «Тэд талхаа түгшин байж идэн, усаа айн байж ууна. Учир нь бүх оршин суугчийнх нь үйлдсэн хүчирхийллээс болж энэ нутаг бүрмөсөн эзгүйрнэ. 20 Хотуудын оршин суугчид хиар цохигдож, энэ нутаг эзгүйрэн хоосорно. Та нар намайг Ехова гэдгийг мэдэх болно»”».

21 Ехова дахин надтай ярьсан нь: 22 «Хүний хүү минь, израилчууд: “Өдөр хоногууд өнгөрөвч үзэгдэл биелэхгүй байна” гэж ярьцгаадаг биз дээ? 23 Иймээс тэдэнд “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова: «Би энэ үгийг мартуулна. Израилчууд энэ зүйр үгийг хэлэхээ болино» гэж айлдаж байна” хэмээн хэл. Харин “Өдөр хоног ойртож байна, үзэгдэл бүхэн биелнэ” гэж тэдэнд хэл. 24 Учир нь Израилд хуурамч үзэгдэл, худал мэргэ гэж байхаа болино. 25 “«Ехова би ярина. Хэлэх үг бүрээ хойшлуулалгүй биелүүлнэ. Тэрслүү хүмүүс ээ, та нарын үед би үгээ хэлж, түүнийгээ хэрэгжүүлнэ» гэж Хэмжээгүй эрхт Эзэн Ехова тунхаглаж байна”».

26 Ехова дахин надтай ярьсан нь: 27 «Хүний хүү минь, Израилын ард түмэн: “Түүний үзсэн үзэгдэл хэзээ хойно л биелнэ. Зөгнөл нь алс ирээдүйд хамаатай” гэцгээж байна. 28 Тиймээс тэдэнд “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова ийнхүү айлдаж байна. «“Миний хэлсэн үгээс нэг нь ч хойшлогдохгүй. Би хэлсэн үг бүрээ биелүүлнэ” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова тунхаглаж байна» гэж хэл”».

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах