Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Зехариа 5
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Зехариа номын тойм

      • Үзэгдэл 6: Нисэж байгаа хуйлмал ном (1-4)

      • Үзэгдэл 7: Тариа хэмждэг сав (5-11)

        • Саван дотор буй Ёс бус явдал гэгч эмэгтэй (8)

        • Савыг Шинар луу авч явав (9-11)

Зехариа 5:2

Зүүлт

  • *

    1 тохой нь 44,5 см. Хавс. Б14-өөс үзнэ үү.

Зехариа 5:6

Зүүлт

  • *

    Үгч. «Ефа». 1 ефа нь 22 л. Хавс. Б14-өөс үзнэ үү.

Зехариа 5:11

Зүүлт

  • *

    Вавилоны бүс нутаг

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Зехариа 5:1–11

Зехариа

5 Намайг дахин дээш харахад нисэж байгаа хуйлмал ном харагдав. 2 Тэр надаас «Чамд юу харагдаж байна вэ?» гэж асуухад

Би түүнд «20 тохой* урт, 10 тохой өргөн, нисэж байгаа хуйлмал ном харагдаж байна» гэлээ.

3 Тэгэхэд тэрбээр надад «Энэ нь хараал бөгөөд дэлхий даяар тархаж байна. Учир нь уг хуйлмал номын нэг талд хулгай хийдэг хүмүүс шийтгэгдээгүйг, нөгөө талд нь худал тангараг өргөдөг хүмүүс шийтгэгдээгүйг бичсэн байгаа. 4 Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова ингэж тунхаглаж байна. “Би үүнийг илгээсэн. Энэ нь хулгайчийн гэрт, миний нэрээр хуурамч тангараг өргөдөг хүний гэрт орно. Уг хараал тэдний байшингуудад байж байгаад банз дүнз, чулуунуудыг нь хүртэл шатаана”» гэсэн юм.

5 Тэгээд надтай ярьж байсан тэнгэрийн элч над руу дөхөж ирээд «Дээшээ хараарай. Юу ирж байгааг харна уу» гэлээ.

6 Тиймээс би: «Энэ юу вэ?» гэв.

Тэрбээр надад «Тариа хэмждэг сав* ирж байгаа нь харагдаж байгаа биз?» гээд цааш нь «Энэ бол дэлхий даяарх хорон муу хүмүүсийн дүр байдал» гэлээ. 7 Би савны хар тугалган дугариг тагийг өргөгдөхийг харав. Дотор нь нэг эмэгтэй сууж байлаа. 8 Тиймээс тэрбээр надад «Энэ бол Ёс бус явдал юм» гээд эмэгтэйг савны дотогш түлхэж хүнд жинтэй хар тугалган тагаар амсрыг нь хүчтэй таглав.

9 Тэгээд би дээш харсан бөгөөд салхи татуулан нисэж яваа хоёр эмэгтэйг харлаа. Тэд өрөвтасын далавч мэт далавчтай аж. Тэр хоёр эмэгтэй өнөөх савыг дээш нь тэнгэр лүү өргөв. 10 Тиймээс надтай ярьж байгаа тэнгэрийн элчээс би: «Тэд тариа хэмждэг савыг хааш нь авч явж байгаа юм бэ?» гэж асуулаа.

11 Тэрбээр: «Шинарын* нутаг руу түүнд байр барьж өгөхөөр явж байна. Байр нь бэлэн болохоор тэнд тэр эмэгтэйг байх ёстой газар нь байлгана» гэж хэлэв.

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах