Зехариа
3 Тэрбээр надад Еховагийн тэнгэрийн элчийн өмнө зогсож байгаа тэргүүн тахилч Иошуаг харуулсан бөгөөд Сатан Иошуаг эсэргүүцэхээр баруун гар талд нь зогсож байлаа. 2 Еховагийн тэнгэрийн элч Сатанд хандан «Сатан аа, Ехова чамайг зэмлэг! Иерусалимыг сонгосон Ехова чамайг зэмлэг! Энэ хүн бол галаас шүүрэн авсан шатаж буй мод биш гэж үү?» гэлээ.
3 Бохир заваан хувцастай Иошуа тэнгэрийн элчийн өмнө зогсож байв. 4 Тэнгэрийн элч өмнөө байгсдад «Түүний бохир заваан хувцсыг тайл» гэв. Тэгээд Иошуад «Би алдаа дутагдлыг чинь чамаас зайлууллаа. Чи сайн чанарын хувцас өмсөнө» гэж хэлэв.
5 Тиймээс би: «Толгойд нь толгойн цэвэрхэн өмсгөл өмсгө» гэж хэллээ. Тэд түүнд толгойн цэвэрхэн өмсгөл, шинэ хувцас өмсгөв. Еховагийн тэнгэрийн элч хажууханд нь зогсож байлаа. 6 Тэгээд Еховагийн тэнгэрийн элч Иошуад уриалан 7 «Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова ингэж айлдаж байна. “Хэрвээ чи миний заасан замаар замнаж, миний өмнө хүлээсэн үүргээ биелүүлбэл чи миний өргөөнд шүүгчээр үйлчилж, хашаануудыг минь хариуцна*. Би чамд энд байгсдын дунд чөлөөтэй орж байх эрхийг өгнө.
8 Тэргүүн тахилч Иошуа минь ээ, чи болон чиний өмнө сууж байгаа тахилчид та нар тэмдэг болох учраас сонсогтун! Би үйлчлэгч Нахиагаа танилцуулж байна! 9 Иошуагийн өмнө миний тавьсан чулууг хар! Тэр чулуун дээр долоон нүд байна*. Би чулуун дээр нь бичээс сийлж байна. Би нэг өдөр тэр нутгаас гэм бурууг нь зайлуулна” гэж Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова тунхаглаж байна.
10 Тэнгэрийн цэргийн Жанжин Ехова бас “Тэр өдөр та нарын хүн нэг бүр чинь хөршүүдээ усан үзмийн мод, инжрийн модныхоо доор ирэхийг урина” гэж тунхаглаж байна» хэмээн айлдав.