Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Зехариа 11
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Зехариа номын тойм

      • Бурхны жинхэнэ хоньчныг голсны үр дагавар (1-17)

        • «Нядлагдах хонин сүргийг хариул» (4)

        • Хоёр таяг: Тааламжтай ба Эв нэгдэл (7)

        • Хоньчны хөлс: 30 мөнгөн зоос (12)

        • Эрдэнэсийн хайрцаг руу мөнгийг чулуудав (13)

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Зехариа 11:1–17

Зехариа

11 Хаалгануудаа нээ, Ливан аа.

Хуш моддыг чинь гал залгиг.

 2 Хуш модод унасан учраас арц модод та нар цурхиран уйлагтун.

Сүр жавхлант модод устгагдчихлаа!

Өтгөн ой устгагдсан учраас

Башаны царснууд аа, цурхиран уйлагтун.

 3 Сонсогтун! Сүр жавхлан нь сүйдсэн учраас

Хоньчид цурхиран уйлцгааж байна.

Сонсогтун! Иорданы дагуух өтгөн ой сүйдсэн учир

Залуу арслангууд архирч байна.

4 Ехова Бурхан маань ингэж айлдаж байна. “Нядлагдах хонин сүргийг хариул. 5 Худалдан авч буй хүмүүс нь тэднийг нядалсан ч гэмтэйд тооцогддоггүй. Худалдсан хүмүүс нь: «Ехова магтагдах болтугай. Учир нь би баян болно» гэж хэлдэг. Хоньчид нь тэднийг огтхон ч өрөвддөггүй.

6 Би энэ газар нутгийн оршин суугчдыг цаашид өрөвдөхгүй. Би хүн нэг бүрийг нь хөршүүд болон хааных нь гарт тушаана. Тэд газар нутгийг нь сүйрүүлэх бөгөөд би оршин суугчдыг нь тэдний эрхшээлээс аврахгүй” гэж Ехова тунхаглаж байна».

7 Тиймээс Зехариа би нядлагдах хонин сүргийг хариулах болсон. Сүргийн зовж зүдрэгсэд ээ, энэ нь та нарын төлөө юм. Тэгээд би хоёр таяг авсан. Нэгийг нь Тааламжтай, нөгөөг нь Эв нэгдэл гэж нэрлэв. Ингээд би сүргийг хариулах болсон. 8 Би ганц сарын дотор гурван хоньчинг зайлуулсан. Учир нь би тэднийг тэвчиж чадаагүй, тэд ч намайг жигшсэн. 9 Би: «Та нарыг би цаашид хариулахгүй. Үхэж байгаа нь үхэг, мөхөж байгаа нь мөхөг. Харин үлдэгсэд нь нэг нэгнээ идэг» гэж хэлэв. 10 Тиймээс би Тааламжтай гэдэг таягаа авч цавчин хугалж хамаг ард олонтой байгуулсан гэрээгээ цуцалсан юм. 11 Ийнхүү тэр өдөр гэрээ цуцлагдсан. Намайг харж байсан сүргийн зовж зүдрэгсэд Еховагийн мэдээг хүргэж байсныг минь мэдсэн.

12 Тэгээд би тэдэнд «Хэрвээ та нарт зөв зүйтэй гэж санагдвал надад хөлсийг минь өгөгтүн. Үгүй бол битгий өг» гэхэд тэд 30 мөнгөн зоосыг надад хөлс болгон өгөв.

13 Тэгэхэд надад Ехова: «Үүнийг эрдэнэсийн сан руу чулууд. Тэд намайг үнэлэн энэ “гайхамшигтай” үнийг төлсөн» гэлээ. Тиймээс би 30 мөнгөн зоосыг авч Еховагийн өргөөний эрдэнэсийн хайрцаг руу чулуудсан юм.

14 Дараа нь би Эв нэгдэл гэдэг хоёр дахь таягаа цавчин хугалж Иуда Израилын хоорондох ахан дүүгийн барилдлагыг тасалсан билээ.

15 Тэгэхэд надад Ехова: «Ямар ч нэмэргүй хоньчны эд хэрэгслийг ав. 16 Би энэ нутагт нэгэн хоньчинг гаргаж ирэх гэж байна. Тэрбээр үхэж байгаа хонийг анхаарахгүй, төөрсөн төлийг хайхгүй, шархадсаныг нь эдгээхгүй, эрүүлийг нь тэжээхгүй. Харин ч бүр тарганых нь махыг цөлмөж, туурайнуудыг нь тасдаж авна.

17 Сүргээ ганд нь хаяж байгаа хэнд ч хэрэггүй хоньчин хөөрхийлөлтэй еэ!

Түүний гар болон баруун нүдийг сэлэмдэнэ.

Гар нь бүрэн хатангиршиж,

Баруун нүд нь таг сохор болно» гэв.

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах