Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Езекиел 47
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Езекиел номын тойм

      • Сүмээс урсах гол (1-12)

        • Ус аажмаар гүнзгийрсэн нь (2-5)

        • Сөнөсөн тэнгисийн ус цэнгэг болсон нь (8-10)

        • Намагтай газрууд цэнгэг болохгүй (11)

        • Хоол хүнсэнд, эмчилж эдгээхэд зориулагдсан модод (12)

      • Нутгийн хил (13-23)

Езекиел 47:3

Зүүлт

  • *

    Урт тохойг хэлж байна. Хавс. Б14-өөс үзнэ үү.

Езекиел 47:8

Зүүлт

  • *

    Эсвэл «цөлөөр»

  • *

    Сөнөсөн тэнгисийг хэлж байна.

  • *

    Үгч. «эдгэнэ»

Езекиел 47:9

Зүүлт

  • *

    Үгч. «эдгэж»

Езекиел 47:10

Зүүлт

  • *

    Сөнөсөн тэнгисийг хэлж байна.

  • *

    Газар дундын тэнгисийг хэлж байна.

Езекиел 47:11

Зүүлт

  • *

    Үгч. «эдгэхгүй»

Езекиел 47:18

Зүүлт

  • *

    Сөнөсөн тэнгисийг хэлж байна.

Езекиел 47:20

Зүүлт

  • *

    Эсвэл «Хаматын хил»

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Езекиел 47:1–23

Езекиел

47 Дараа нь тэр намайг сүмийн үүдэнд буцааж авчрахад сүмийн босгон доороос зүүн зүг рүү ус урсаж байхыг би харав. Сүмийн урд хэсэг нь зүүн тийш харсан байлаа. Тэр ус сүмийн баруун доод талаас тахилын ширээний урдуур урсах ажээ.

2 Нөгөө хүн намайг хойд их үүдээр гадагш гарган гаднах хашааны зүүн их үүдэнд аваачихад баруун талаас урсаж буй усыг би харлаа.

3 Тэрбээр хэмжигч олс барин зүүн тийш явахдаа 1 000 тохой* хэмжиж, намайг ус гатлуулав. Тэр ус шагайгаар татаж байлаа.

4 Дахиад 1 000 тохой хэмжиж намайг ус гатлуулахад өвдгөөр татаж байлаа.

Дараа нь дахиад 1 000 тохой хэмжиж намайг ус гатлуулахад бүсэлхийгээр татаж байв.

5 Дахин 1 000 тохой хэмжихэд явганаар гаталж барахааргүй ширүүн урсгалтай болжээ. Ус маш гүнзгий байсан тул сэлж л гарна уу гэхээс биш, хөлөөрөө туулах аргагүй ажээ.

6 Тэрбээр надаас «Хүний хүү минь, чи харав уу?» гэж асуув.

Тэгээд намайг эрэг дээр буцаж гар гэлээ. 7 Эрэг дээр гараад хартал голын хоёр талаар асар олон мод ургажээ. 8 Нөгөө хүн надад ингэж хэллээ. «Энэ ус зүүн зүг рүү явсаар Арабагаар* дайран тэнгист* цутгана. Тэнгист цутгамагц, тэнгисийн ус цэнгэг болно*. 9 Энэ ус хаашаа урсана, тэнд амьтад сүргээрээ амьдрах боломжтой болно. Мөн энэ ус урсаж очих учраас загас элбэг байна. Тэнгисийн ус цэнгэг болж*, ус урсаж очсон газар бүрд амьдрал цэцэглэнэ.

10 Енгедигээс Енеглаим хүртэл тэнгисийн* эрэг дээр загасчид зогсоно. Тэнд загасны тор хатаадаг талбай байх болно. Тэнгист Их тэнгисийнх* шиг олон төрлийн загас элбэг дэлбэг байна.

11 Тэнд бас намагтай, шавартай газрууд байх бөгөөд цэнгэг болохгүй*. Давстай хэвээрээ хоцорно.

12 Голын хоёр эргээр жимсний мод төрөл төрлөөрөө ургана. Навч нь хатахгүй, жимс гаргахаа болихгүй. Сүмээс урсдаг усаар ундаалдаг учраас сар бүр жимс гаргана. Жимс нь хоол хүнсэнд, навч нь эмчилж эдгээхэд зориулагдана».

13 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдсан нь: «Израилын 12 овогт өв болгон та нарын хуваарилах газар нь энэ юм. Иосефын үр удам хоёр дахин их хувь авна. 14 Та нар үүнийг өвлөж, тэнцүү хувааж авна. Би энэ газар нутгийг өвөг дээдэст чинь өгнө гэж тангарагласан юм. Одоо үүнийг та бүхэнд өв болгон өгч байна.

15 Нутгийн хойд хил нь гэвэл: Их тэнгисээс эхэлж Хетлоны замаар Зедад, 16 Хамат, Беротагаар дайрч, Дамаск болон Хаматын нутаг дэвсгэрийн хооронд орших Сибраимыг өнгөрөн Хаураны хилийн ойролцоох Хазер-Хаттиконд хүрнэ. 17 Хил нь ийнхүү тэнгисээс Хазар-Енон хүртэл үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл Дамаскийн хойд хил, Хаматын хил дагуу үргэлжлэх ажээ. Энэ бол хойд хил юм.

18 Зүүн хил нь Хауран, Дамаскийн хоорондуур дайран өнгөрөх ба Гилеад, Израилын нутгийн хооронд байх Иордан голын дагуу сунаж тогтсон. Та нар хойд хилээс зүүн тэнгис* хүртэлх газрыг хэмж. Энэ бол зүүн хил юм.

19 Урд хил нь Тамараас эхлээд Мерибат-Кадешийн ус, Египетийн сайраар дайрч Их тэнгист хүрнэ. Энэ бол урд хил юм.

20 Баруун хил нь Их тэнгис бөгөөд өмнөд хилээс Лебо-Хаматын харалдаах газар* хүртэл үргэлжилнэ. Энэ нь баруун хил юм».

21 «Та нар энэ газрыг дундаа хувааж ав. Израилын 12 овгийн тоогоор хуваа. 22 Та нар үүнийг өөрсдөдөө, мөн та нарын дунд амьдарч үр хүүхэдтэй болсон цагаачдад өв болгон хуваарил. Тэд та нарын хувьд уугуул израилчууд шиг байх болно. Тэд Израилын овгуудын дунд та нартай хамт өв хүртэнэ. 23 Тухайн цагаач аль овгийн нутаг дэвсгэр дээр амьдарч байна, тэнд газар өвлүүл» хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах