Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Езекиел 31
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Езекиел номын тойм

      • Сүрлэг хуштай зүйрлэм Египет сүйрсэн нь (1-18)

Езекиел 31:10

Зүүлт

  • *

    Үгч. «Чи»

Езекиел 31:14

Зүүлт

  • *

    Эсвэл «булшинд»

Езекиел 31:15

Зүүлт

  • *

    Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Езекиел 31:16

Зүүлт

  • *

    Эсвэл «булшинд»

  • *

    Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

Езекиел 31:17

Зүүлт

  • *

    Евр. «шеол». «Үгийн тайлбар»-аас «Булш»-ийг үзнэ үү.

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Езекиел 31:1–18

Езекиел

31 Арван нэг дэх жилийн 3 дахь сарын 1-ний өдөр Ехова дахин надад үгээ айлдсан нь: 2 «Хүний хүү минь, Египетийн фараон болон түүний хүмүүст ингэж хэл.

“Чи хэнтэй адил агуу вэ?

 3 Чи бол ассири хүнтэй адил юм.

Өтгөн саглагар мөчиртэй, өндөр сүрлэг биетэй,

Үүлэн дунд оройтой Ливаны хуштай зүйрлэм юм.

 4 Тэрбээр ус чийг аван томорч, гүн булгийн усаар ундаалан өндөр ургажээ.

Түүний эргэн тойронд гол горхи урсаж,

Суваг салаанууд нь бүх модыг усалдаг байлаа.

 5 Тийм болохоор тэр бусад бүх модноос өндөр болсон юм.

Гол горхи, ус чийг элбэгтэйгээс

Салаа мөчир нь саглайн ургасан юм.

 6 Огторгуйн бүх шувуу мөчир дээр нь үүрлэж,

Хээрийн бүх амьтан мөчир доор нь үр төлөө гаргаж,

Хүчирхэг бүх үндэстэн сүүдэрт нь амьдран суудаг байлаа.

 7 Үндэс нь сунаж арвин их усанд хүрсэн учир

Урт урт мөчиртэй, сүрлэг сайхан мод болжээ.

 8 Бурхны цэцэрлэг дэх хуш модод түүний хаана нь ч хүрэхгүй.

Ямар ч арц модны мөчрийг түүнийхтэй харьцуулах аргагүй.

Ямар ч чинар модны найлзуур түүнийхтэй эн зэрэгцэхгүй.

Бурхны цэцэрлэг дэх ямар ч мод гоё сайхнаараа түүнийг гүйцэхгүй.

 9 Би түүнийг өтгөн саглагар навч нахиатай үзэсгэлэнт мод болгосон.

Жинхэнэ Бурхны Еден цэцэрлэгийн бүх мод түүнд атаархав”.

10 Тиймээс Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Тэрбээр* орой нь үүлэнд тулам өндөр болж, өндөртөө эрдэн бардам болсон учраас 11 Би түүнийг үндэстнүүдийн хүчирхэг удирдагчийн гарт тушаана. Тэрбээр түүнийг гарцаагүй шийтгэнэ. Бузар хэргийнх нь улмаас би түүнийг голж хаяна. 12 Харийн хүмүүс буюу үндэстнүүдийн дундаас хамгийн харгис хүмүүс түүнийг огтолж уулс дээр хаяна. Тэгэхэд навч нахиа нь хөндий бүрд унаж, гишүү мөчир нь хугаран нутгийн бүх гол горхиор тарна. Дэлхийн бүх ард түмэн сүүдэр доороос нь гарч түүнийг орхин явна. 13 Хөсөр унасан их биен дээр нь огторгуйн бүх шувуу үүрлэж, гишүү мөчир дээр нь хээрийн бүх амьтан хэвтэнэ. 14 Ингэснээр ус чийгийн дэргэд байдаг нэг ч мод тийм өндөр болохгүй эсвэл орой нь үүлэнд тулахгүй. Мөн усалгаа сайтай нэг ч мод түүний өндөрт хүрэхгүй. Тэд бүгд үхэж газар доор орно. Хүмүүстэй хамт нүхэнд* орно”.

15 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. “Түүнийг Булшинд* орох тэр өдөр хүмүүс гашуудна. Би их ус урсгахгүйн тулд гүнзгий усны замыг хааж, гол горхийг татраана. Би энэ модноос болж Ливаныг харанхуй болгоно. Хээрийн бүх мод хатна. 16 Би түүнийг нүхэнд* орж байгаа хүмүүстэй хамт Булшинд* хаяхад, унах чимээнээр нь үндэстнүүд дагжин чичирнэ. Едений бүх мод, Ливаны хамгийн сайн, шилмэл мод, усалгаа сайтай бүх мод газрын гүнд тайвширна. 17 Тэд түүнтэй хамт, үндэстнүүдийн дунд сүүдэрт нь амьдарч байсан түүнийг дэмжигчидтэй хамт Булш* руу, илдээр хөнөөгдсөн хүмүүс рүү явсан”.

18 “Едений ямар мод чам шиг сүр жавхлантай, агуу байсан бэ? Гэвч чи Едений мододтой хамт газрын гүнд орно. Чи хөвч таслуулаагүй хүмүүсийн дунд, илдээр хөнөөгдсөн хүмүүстэй хамт хэвтэнэ. Фараон болон түүний бүх хүнд ийм юм тохиолдоно” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна».

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах