Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Езекиел 10
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Езекиел номын тойм

      • Дугуйнуудын дунд асаж буй галаас авсан нь (1-8)

      • Херубүүд ба дугуйнууд (9-17)

      • Бурхны суу алдар сүмийг орхисон нь (18-22)

Езекиел 10:2

Зүүлт

  • *

    Бурхныг хэлж байна.

Езекиел 10:14

Зүүлт

  • *

    Херубуудыг хэлж байна.

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Езекиел 10:1–22

Езекиел

10 Херубуудын толгой дээгүүрх тавцангийн дээр индранил чулуу шиг юм харагдсан бөгөөд хааны сэнтийтэй төстэй байлаа. 2 Тэрбээр* маалинган хувцастай хүнд «Херубуудын доогуур явж, дугуйнуудын дунд орж зогсоод, шатаж буй нүүрсийг херубуудын дундаас хоёр гартаа дүүргэж аваад хотын дээр хая» гэж хэлэв. Намайг харж байхад мөнөөх хүн явж орлоо.

3 Тэр хүнийг ороход херубууд сүмийн баруун талаар зогсож байх ба доторх хашаа үүлээр дүүрчээ. 4 Еховагийн суу алдар херубуудаас гарч дээш яван сүмийн хаалганы босгон дээр ирлээ. Сүм аажимдаа үүлээр дүүрч, хашаан дотор Еховагийн суу алдар гэрэлтэн цацрав. 5 Херубуудын далавчны чимээ гаднах хашаанд Төгс хүчит Бурхны дуу хоолой шиг сонсогдож байлаа.

6 Бурхан маалинган хувцастай хүнд «Дугуйнууд болон херубуудын дунд асаж буй галаас ав» хэмээн тушаахад тэр хүн явж ороод нэг дугуйны хажууд зогсов. 7 Нэгэн херуб гараа сунган херубуудын дунд асаж буй галаас хэсгийг авч маалинган хувцастай хүний хоёр гар дээр тавьсанд тэрбээр түүнийг нь аваад гарч явлаа. 8 Херубууд далавчин доороо хүнийх шиг гартай байв.

9 Херубуудын хажууд дөрвөн дугуй байхыг би харав. Херуб бүрийн хажууд нэг дугуй байх ба дугуйнууд алтан чулуу шиг гялалзана. 10 Гаднаас нь харахад дөрвүүлээ адилхан, дугуйн дотор дугуй байгаа мэт харагдаж байлаа. 11 Тэдгээр нь эргэхгүйгээр дөрвөн зүгийн аль руу нь ч явж чадна. Херубуудын толгой хаашаа харна, тэдгээр нь эргэхгүйгээр тийшээ явж байв. 12 Херубууд бие, нуруу, гар, далавчаараа дүүрэн нүдтэй. Тэр дөрвийн хажуудах дугуйнууд бас хаа сайгүй нүдтэй ажээ. 13 Тэгтэл «Дугуйнууд аа, урагшаа!» гэж дугуйнуудад хандан хэлэхийг би сонслоо.

14 Тэд* тус бүр дөрвөн нүүртэй. Эхнийх нь херубын, хоёр дахь нь хүний, гурав дахь нь арслангийн, дөрөв дэх нь бүргэдийн нүүр байв.

15 Херубууд дээшээ хөөрөх ажээ. Тэд Хебар голын дэргэд миний үзсэн амьд бүтээлүүд байв. 16 Тэднийг хөдлөхөд дугуйнууд хамт хөдөлнө. Херубуудыг далавчаа өргөн газраас дээш хөөрөхөд дугуйнууд эргэхгүй, хажуунаас нь холдохгүй. 17 Зогсоход нь дугуйнууд бас зогсоно. Дээш хөөрөхөд нь дугуйнууд хамт хөөрнө. Учир нь амьд бүтээлүүдийг хөдөлгөж байгаа хүч дугуйнуудад бас байх ажээ.

18 Дараа нь Еховагийн суу алдар сүмийн хаалганы босгон дээрээс хөдөлж херубуудын дээгүүр ирж тогтлоо. 19 Тэгэхэд херубууд далавчаа дээш өргөн газраас хөөрөхийг би харав. Дугуйнууд бас тэдэнтэй хамт явах ажээ. Тэд Еховагийн өргөөний зүүн хаалганы дэргэд зогслоо. Израилын Бурхны суу алдар тэдний дээр байв.

20 Израилын Бурхны сэнтийн доор амьд бүтээлүүд байхыг би Хебар голын дэргэд харсан билээ. Эдгээр нь херубууд байсныг би ойлгов. 21 Дөрвүүлээ дөрвөн нүүр, дөрвөн далавчтай агаад далавчныхаа доор хүнийх шиг гартай. 22 Нүүр царай нь Хебар голын дэргэд миний үзсэн нүүр царайтай адилхан байлаа. Тэд бүгд чигээрээ явах ажээ.

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах