Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Иеремиа 49
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Иеремиа номын тойм

      • Аммоны тухай зөгнөл (1-6)

      • Едомын тухай зөгнөл (7-22)

        • Едом үндэстэн байхгүй болно (17, 18)

      • Дамаскийн тухай зөгнөл (23-27)

      • Кедар ба Хазорын тухай зөгнөл (28-33)

      • Еламын тухай зөгнөл (34-39)

Иеремиа 49:2

Зүүлт

  • *

    Эсвэл «Дайны уухайг» гэсэн бололтой.

  • *

    Эсвэл «Эргэн тойрны»

Иеремиа 49:3

Зүүлт

  • *

    Эсвэл «Хонины»

Иеремиа 49:19

Зүүлт

  • *

    Едомыг хэлсэн бололтой.

Иеремиа 49:28

Зүүлт

  • *

    Эх бичигт Небухадреззар гэсэн өөр хувилбараар бичсэн байдаг.

Иеремиа 49:30

Зүүлт

  • *

    Эх бичигт Небухадреззар гэсэн өөр хувилбараар бичсэн байдаг.

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Иеремиа 49:1–39

Иеремиа

49 Аммончуудад хандсан Еховагийн үг.

«Израйлд хөвгүүд байхгүй гэж үү?

Түүнд өв залгамжлагч байхгүй гэж үү?

Малкам яагаад Гадыг эзлэв?

Ард түмэн нь яагаад Израйлын хотуудад амьдарна вэ?».

 2 «“Аммоны хот Раббад

Дайны түгшүүрийн дууг* сонсгох цаг минь болох гэж байна.

Тэрбээр нүцгэн толгод болно.

Харьяа* тосгод нь галд шатна” гэж Ехова айлдаж байна.

“Израйл эзлэн түрэмгийлэгчдийнхээ газар нутгийг эзлэн авна” гэж Ехова айлдаж байна.

 3 “Хешбон оо, Аи устгагдсан тул уйлж гашууд!

Раббагийн харьяа тосгод оо, орилж хашхир.

Таар нөмөр.

Чулуун* хашаан дотор нааш цааш уйлан яв.

Учир нь Малкам тахилчид, ноёдтойгоо цуг

Олзлогдон явна.

 4 Эд баялагтаа найддаг,

«Над руу хэн дайрах юм бэ?» гэж хэлдэг

Үнэнч бус охин минь чи юунд

Үржил шимт тал хөндийгөөрөө гайхуулна вэ?”».

 5 «Хэмжээгүй эрхт Эзэн, тэнгэрийн цэргийн жанжин Ехова: “Эргэн тойрны чинь улсуудаас

Аймшигт гамшгийг би чам дээр авчрах гэж байна.

Хүмүүс чинь зүг бүрд тарж бутарна.

Зугтсан хүмүүсийг хэн ч цуглуулахгүй” гэж айлдаж байна».

 6 «“Гэхдээ дараа нь би олзлогдсон аммончуудыг цуглуулна” гэж Ехова айлдаж байна».

7 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова Едомын талаар айлдсан нь:

«Теманд ямар ч мэргэн ухаан байхгүй болсон уу?

Ухаарч ойлгодог хүмүүс сайн зөвлөгөө өгөхөө больсон уу?

Мэргэн ухаан нь ялзарч муудсан уу?

 8 Деданы оршин суугчид аа, зугт! Ухар!

Нам дор газар очиж амьдарцгаа!

Есавыг шийтгэх цаг минь болоход

Би түүн дээр гамшиг буулгана.

 9 Усан үзэм хураагчид чам дээр ирвэл

Хэсэг жимс үлдээх бус уу?

Шөнөөр хулгайч ирвэл

Юу хүссэнээ л авна биз дээ?

10 Харин би Есавыг нүцгэлнэ.

Нууц газрыг нь ил гаргахад

Тэрбээр нуугдаж чадахгүй.

Хүүхдүүд, ах дүүс, айл хөршүүд нь бүгд устгагдана.

Тэр өөрөө ч байхгүй болно.

11 Өнчин хүүхдүүдээ үлдээ.

Би тэднийг амьд байлгана.

Бэлэвсэн эмэгтэйчүүд чинь надад итгэнэ».

12 «Уур хилэнгийн аягатайг уух шийтгэл аваагүй хүн ч уух ёстой юм бол, чи огт шийтгүүлэхгүй үлдэнэ гэж үү? Чи заавал шийтгүүлнэ. Чи үүнээс уух ёстой» гэж Ехова айлдаж байна.

13 «Бозра аймшигт балгас, элэг доог, сүйрэл, хараал болж, хотууд нь бүгд үүрдийн нуранги болно гэдгийг би өөрөөрөө тангараглаж байна» гэж Ехова айлдав.

14 Би Еховагаас мэдээ сонслоо.

Үндэстнүүд рүү илгээгдсэн элч:

«Та бүгд цугларч түүний өөдөөс яв.

Дайтахад бэлдэцгээ» гэж хэлэв.

15 «Би чамайг үндэстнүүдийн дунд өчүүхэн болгосон.

Чи хүмүүст ад үзэгдэнэ.

16 Хадан хавцалд аюулгүй амьдардаг,

Өндөр толгодыг эзэгнэдэг чи

Хүмүүсийг айлган сүрдүүлсэндээ хууртаж,

Бардам зүрхэндээ мэхлэгджээ.

Чи бүргэд адил өндөрт үүрээ зассан ч

Би чамайг тэндээс чинь буулгана» гэж Ехова айлдаж байна.

17 «Едом аймшигт балгас болно. Хажуугаар нь өнгөрсөн бүхэн айн ширтэж, ямар их гамшигт өртсөнийг нь хараад дооглон тохуурхана. 18 Содом, Гоморра болон эргэн тойрных нь хот тосгод үнсэн товрог болсон шиг Едом тийм болно. Нэг ч хүн тэнд амьдрахгүй, хэн ч оршин суухгүй» хэмээн Ехова айлдаж байна.

19 «Иорданы шугуйнаас арслан гарч ирэхийн адил, нэгэн этгээд гарч ирээд аюулгүй бэлчээр лүү дайрна. Би түүнд* тэндээс хурдан зугтах боломж олгоно. Би сонгосон удирдагчаа түүний дээр томилно. Хэн надтай адил вэ? Хэн надтай маргалдах юм бэ? Ямар хоньчин намайг сөрөн зогсож чадах вэ? 20 Тиймээс хүмүүс ээ, Ехова Едомын талаар ямар шийдвэр гаргасныг, Теманы оршин суугчдын талаар юу төлөвлөснийг сонс.

Тэднээс болж бэлчээрийг нь хоосруулна.

Хургануудыг нь чирж явна.

21 Тэдний унах чимээнээр газар доргисон.

Хашхирах дуу сонсогдож байна!

Энэ дуу Улаан тэнгист хүрчээ.

22 Тэрбээр бүргэд адил дээш хөөрч, доош шунгана.

Бозрагийн дээгүүр далавчаа дэлгэнэ.

Тэр өдөр Едомын дайчдын зүрх

Хүүхдээ төрүүлж буй эмэгтэйнх шиг болно».

23 Дамаскийн тухай.

«Хамат, Арпад нар таагүй мэдээ сонсоод

Шившиг болов.

Айж, зориг нь мохов.

Тэнгис түгшиж, эс тайвширна.

24 Дамаск зүрх алджээ.

Нуруугаа харуулан зугтах гэсэн боловч айдаст автжээ.

Амаржиж буй эмэгтэй шиг

Зовлон шаналалд эзэмдүүлжээ.

25 Алдар магтаал, баяр хөөрөөр цалгиж байсан энэ хот

Яагаад хаягдсангүй вэ?

26 Тэр өдөр залуучууд нь нийтийн талбайд унаж,

Бүх цэрэг нь үхэж үрэгдэнэ» хэмээн тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна.

27 «Би Дамаскийн хэрэмд гал тавина.

Тэр гал Бен-хададын бэхлэгдсэн цамхгуудыг түймэрдэнэ».

28 Вавилоны хаан Небухаднезарын* бут цохисон Хазорын хаант улсууд ба Кедарын талаар Ехова айлдаж байна.

«Босож Кедар луу яв.

Дорнын хөвгүүдийг устга.

29 Майхныг нь, сүргүүдийг нь,

Майхны даавуу, бүх эд барааг нь авч явна.

Тэмээнүүдийг нь туугаад явна.

Хүмүүс тэдэн рүү “Хаа сайгүй аймшиг нөмөрчээ!” хэмээн хашхирна».

30 «Хазорын оршин суугчид аа, зугт! Хол яв.

Нам дор газар очиж амьдарцгаа.

Вавилоны хаан Небухаднезар* та нар луу дайрах арга бодож,

Та нарыг барих төлөвлөгөө зохиосон» гэж Ехова айлдаж байна.

31 «Амар тайван, айх аюулгүй амьдарч буй үндэстний өөдөөс

Явж очоод дайрагтун!» гэж Ехова айлдаж байна.

«Тэдэнд хаалга ч, цоож цуурга ч байхгүй. Тэд олноос тусдаа амьдардаг.

32 Тэмээнүүд нь туугдан явна.

Мал сүрэг нь олз болно.

Би санчгаа хусуулсан хүмүүсийг

Зүг бүрд тараана.

Зүг бүрээс тэдэн дээр гамшиг авчирна» гэж Ехова тунхаглаж байна.

33 «Хазор нь чононцруудын үүр болж,

Үүрд эзгүйрнэ.

Нэг ч хүн тэнд амьдрахгүй.

Хэн ч оршин суухгүй».

34 Иудагийн хаан Зедекиагийн засаглалын эхэнд Ехова Иеремиа зөнчид Еламын тухай ийн хэлжээ. 35 «Тэнгэрийн цэргийн жанжин Ехова айлдаж байна. “Би Еламын хүч чадлын эх болсон нумыг хугалах гэж байна. 36 Би тэнгэрийн дөрвөн хязгаараас дөрвөн салхийг Еламд авчирна. Би еламчуудыг тэдгээр салхины зүгт тараана. Тэдний очоогүй улс орон гэж байхгүй болно”».

37 «Би еламчуудыг дайснуудынх нь өмнө, амийг нь эрэлхийлэгчдийнх нь өмнө бут цохино. Би тэдэн дээр гамшиг буулгаж, дүрэлзсэн уур хилэнгээ гаргана. Би тэднийг устгаж дуустлаа араас нь дайснуудыг явуулна» хэмээн Ехова айлдаж байна.

38 «Би сэнтийгээ Еламд тавьж, хааныг нь ноёдтой нь тэндээс устгана» гэж Ехова айлдаж байна.

39 «Гэвч би олзлогдсон еламчуудыг эцсийн өдрүүдэд цуглуулна» гэж Ехова айлдаж байна.

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах