Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • үжи хичээл 51
  • Үг яриагаараа Еховаг яаж баярлуулах вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Үг яриагаараа Еховаг яаж баярлуулах вэ?
  • Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • УХАЖ ОЙЛГОЁ
  • ДҮГНЭЛТ
  • МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
  • Ажил, мөнгөний талаар Библид юу гэж байдаг вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Найз нөхдөө зөв сонгоорой
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Библи танд ямар ашигтай вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Библи танд ямар ашигтай вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн удиртгал хичээл
Илүү дэлгэрэнгүй харах
Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
үжи хичээл 51
51-р хичээл. Гурван эмэгтэй кофе шопт суунгаа сайхан ярилцаж байна.

ХИЧЭЭЛ 51

Үг яриагаараа Еховаг яаж баярлуулах вэ?

Хэвлэмэл
Хэвлэмэл
Хэвлэмэл

Ехова хүнийг бүтээхдээ ярих чадвар гэдэг гайхалтай бэлэг өгсөн. Бид энэ бэлгээ яаж ашигладгийг Ехова анхаардаг болов уу? Тэгэлгүй яах вэ! (Яаков 1:26-г уншина уу). Тэгвэл ярих чадвар гэдэг бэлгээ яаж ашиглавал Еховад таалагдах вэ?

1. Ярих чадвараа яаж ашиглах ёстой вэ?

Библид «Бие биеийнхээ урам зоригийг бадрааж, Бурхантай дотносоход нь тусал» гэсэн уриалга байдаг (1 Тесалоник 5:11). Та хэний урам зоригийг бадраамаар байна вэ? Тэр хүнийхээ сэтгэлийг яаж сэргээх вэ? Хайртайгаа мэдрүүлээрэй. Чухам яаж? Сайн талыг нь хэлж магтаж болно. Бас Библийн зүйл уншиж өгч болно. Библид хүний сэтгэлийг сэргээх олон сайхан урмын үг байдаг. Тэндээс нэгийг нь сонгоод уншиж өгөөрэй. Бусдыг урамшуулахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ? Юу гэж хэлэх нь чухал ч яаж ярих нь түүнээс дутахааргүй чухал. Тиймээс үргэлж эелдэг зөөлөн ярьж байгаарай (Сургаалт үгс 15:1).

2. Юу ярьж болохгүй вэ?

Библид «Ялзарсан үг бүү хэл» гэж байдаг (Эфэс 4:29-ийг уншина уу). Өөрөөр хэлбэл шалиг завхай юм ярих, бусдыг доромжлох, хараалын үг хэлэх, хүний сэтгэлийг шархлуулах юм ярих ёсгүй гэсэн үг. Түүнээс гадна хов жив ярьж, бусдыг гүтгэж болохгүй (Сургаалт үгс 16:28-ыг уншина уу).

3. Бусдын сэтгэлийг сэргээх юм ярихын тулд яах хэрэгтэй вэ?

Хүн зүрх сэтгэл, оюун бодолдоо байгаагаа ярьдаг (Лук 6:45). Тийм учраас бид зөв, ариун, хайр татам, магтууштай юмыг бодож сурах хэрэгтэй (Филиппой 4:8). Үүний тулд чөлөөт цагаараа юу хийдгээ анхаарч, найз нөхдөө зөв сонгох хэрэгтэй (Сургаалт үгс 13:20). Бас ярихаасаа өмнө бодож байх нь чухал. Яриа тань бусдад ямар санагдахыг бодож байгаарай. Библид «Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг бол мэргэн хүний хэл илааршлыг авчирдаг» гэж бий (Сургаалт үгс 12:18).

УХАЖ ОЙЛГОЁ

Еховаг ч, бусдыг ч баярлуулах юм ярихын тулд яах хэрэгтэй вэ?

4. Хэзээ, яаж ярихаа бодож байгаарай

Заримдаа бид, хожим нь харамсахаар үг хэлчихдэг (Яаков 3:2). Галат 5:22, 23-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Та эдгээр зан чанарын алийг нь төлөвшүүлэхийн төлөө залбирмаар байна вэ? Тэр зан чанар үг хэлээ захирахад тань яаж туслах вэ?

1 Коринт 15:33-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хэнтэй найзалдаг, чөлөөт цагаараа юу хийдэг тань таны үг ярианд яаж нөлөөлөх вэ?

[214-р хуудасны зураг]Зургууд: Эхнэртэйгээ муухай харьцдаг болоход нь нөлөөлсөн зүйлс: 1. Түрэмгий өнгө аястай хөгжим сонсдог. 2. Найзтайгаа телевизээр боксын тэмцээн улайран үздэг. Зургууд: Өнөөх эрэгтэй юуны ачаар эхнэртэйгээ аядуу зөөлөн ярьдаг болсныг харуулсан нь: 1. Библи уншиж байна. 2. Эхнэртэйгээ хамт цуглааны танхимд найзтайгаа ярьж байна.

Бусадтай эелдэг эсвэл муухай харьцахад бидэнд юу нөлөөлдөг вэ?

Номлогчийн үгс 3:1, 7-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хэзээ дуугүй өнгөрч, ярих тохиромжтой цагийг хүлээх нь дээр байдаг вэ?

5. Бусдын тухай сайнаар ярьж байгаарай

Бусдыг гомдоох юм уу таагүй юм ярихгүйн тулд яах хэрэгтэй вэ? ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

ВИДЕО: Бусдад «дэм болох сайн юмыг л» ярьж бай (4:07)

  • Видеонд гарсан эрэгтэй яагаад өөрчлөгдөхөөр шийдсэн бэ?

  • Ямар арга хэмжээ авсан бэ?

Ром 14:10-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Бусдыг муулах гээд байвал юуг санах хэрэгтэй вэ?

Номлогчийн үгс 7:21, 22-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хүн таныг муулбал гомдохгүй байхад энэ зөвлөгөө яаж туслах вэ?

6. Гэрийнхэнтэйгээ эелдэг зөөлөн яриарай

Ехова биднийг гэр бүлийнхэнтэйгээ эелдэг зөөлөн ярьж байгаасай гэж хүсдэг. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

ВИДЕО: «Хайрлаж, хүндэлбэл гэр бүл эв нэгдэлтэй байдаг» (3:08)

  • Яавал гэрийнхэнтэйгээ эелдэг зөөлөн ярих вэ?

Эфэс 4:31, 32-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Яаж яривал гэрийнхнээ хайрлаж хүндэлдгээ мэдрүүлэх вэ?

Ехова Хүү Есүстээ хайртай гэдгээ тодорхой хэлсэн. Матай 17:5-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Еховаг дуурайдаг хүн гэрийнхэнтэйгээ яаж ярьдаг вэ?

[215-р хуудасны зураг]Жаахан охиноо зураг зураад дуусмагц ээж нь магтаж байна.

Бусдыг магтах боломж хайгаарай

ЗАРИМ ХҮН: «Бусдын юу гэх нь надад хамаагүй. Би бодсоноо л ярьдаг» гэдэг.

  • Та үүнийг зөв гэж бодож байна уу? Тайлбарлана уу.

ДҮГНЭЛТ

Үг хүчтэй. Тиймээс хэзээ, юуг, яаж ярихаа сайн бодох хэрэгтэй.

Давтах асуулт

  • Бусдад тус дэм болохын тулд юу юу ярьж болох вэ?

  • Та юу ярихаас зайлсхиймээр байна вэ?

  • Та энэ хичээлээс бусдын сэтгэлийг сэргээж, эелдэг зөөлөн ярихад тустай ямар зөвлөгөөг мэдэж авсан бэ?

Зорилт
Тавьж болох өөр зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

    Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол дохионы хэл
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах