Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • 1 Самуел 29
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

1 Самуел номын тойм

      • Филистчүүд Давидад итгээгүй (1-11)

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
1 Самуел 29:1–11

Нэгдүгээр Самуел

29 Израйлчуудыг Иезреел дэх булгийн хажууд хуарагнаж байхад Филистийн бүх цэрэг Афект цуглалаа. 2 Филистийн ноёд зуут, мянгатуудтайгаа жагсан явахад, Давид цэргүүдтэйгээ Ахишийн ард явж байв. 3 Тэгтэл Филистийн ноёд: «Энэ еврейчүүд энд юу хийж яваа юм бэ?» гэхэд Ахиш Филистийн ноёдод «Энэ бол Израйлын хаан Саулын зарц Давид. Надтай хамт жил гаран байсан юм. Над дээр зугтаж ирснээс нь хойш өнөөдрийг хүртэл би түүнээс ямар ч гэм олоогүй» гэж хэллээ. 4 Гэвч Филистийн ноёд Ахишт ихэд уурлацгааж «Наад хүнээ буцааж явуул. Суурьшуулсан газар луугаа буцаа. Бидэнтэй хамт тулалдаанд оруулж болохгүй. Аягүй бол тулалдааны үеэр дайсны талд орж мэднэ. Эзэндээ таалагдахын тулд манай хүмүүсийн толгойг аваачиж өгөхийг хэн байг гэх вэ! 5 Энэ чинь Давид биш үү? Хүмүүс түүний тухай:

“Саул дайснуудаа мянга мянгаар нь,

Давид түм түмээр нь хөнөөв” гэж дуулж, бүжиглэж байсан биш билүү?» гэцгээв.

6 Тиймээс Ахиш Давидыг дуудуулаад «Амьд Бурхан Еховагаар тангараглая. Чи зөв шударга хүн. Уг нь чамайг цэргүүдтэйгээ хамт авч явмаар байсан юм. Яагаад гэвэл над дээр ирсэн цагаас чинь өнөөг хүртэл би чамаас ямар ч гэм бурууг олоогүй. Гэвч Филистийн ноёд чамд итгэхгүй байна. 7 Тэдний дургүйг хүргэхгүйн тулд амар тайван буц даа» гэж хэллээ. 8 Тэгэхэд нь Давид Ахишт «Эзэнтэн, би юу хийсэн юм бэ? Таны зарц би ирсэн өдрөөсөө хойш өнөөг хүртэл ямар нэгэн буруу юм хийж байсан гэж үү? Яагаад би тантай хамт явж, эзэн хааныхаа дайснуудтай тулалдаж болохгүй билээ?» гэв. 9 Ахиш Давидад «Миний хувьд чи Бурхны тэнгэрийн элч шиг билээ. Гэвч Филистийн ноёд чамайг тулалдаанд оруулж болохгүй гэсэн. 10 Тийм болохоор чи өөрийнхөө эзний зарц нартай өглөө эртлэн босож гэгээ оронгуут яв» гэжээ.

11 Тиймээс Давид эрчүүдтэйгээ өглөө эрт босоод Филистийн нутаг руу буцаж, харин филистчүүд Иезреел рүү явлаа.

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах