Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Езекиел 29
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Езекиел номын тойм

      • Фараоны тухай зөгнөл (1-16)

      • Египетийг Вавилонд шагнал болгон өгнө (17-21)

Езекиел 29:1

Зүүлт

  • *

    Иехоиахин хаан, Езекиел болон бусад иудейчүүдийн олзлогдсоны 10 дахь жилийг хэлж байна.

Езекиел 29:3

Зүүлт

  • *

    Энэ болон доорх зүйлүүдэд «Нил» гэдгээр Нил мөрөн болон түүнээс салаалсан усалгааны сувгуудыг хэлж байна.

Езекиел 29:6

Зүүлт

  • *

    Эсвэл «нэг муу сүрэл»

Езекиел 29:17

Зүүлт

  • *

    Иехоиахин хаан, Езекиел болон бусад иудейчүүдийн олзлогдсоны 27 дахь жилийг хэлж байна.

Езекиел 29:21

Зүүлт

  • *

    Эсвэл «Израилын ард түмний төлөө нэг эвэр ургуулна»

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Езекиел 29:1–21

Езекиел

29 Арав дахь жилийн* 10 дахь сарын 12-ны өдөр Ехова надад үгээ айлдсан нь: 2 «Хүний хүү минь, Египетийн фараоны зүг харж, түүний тухай, Египетийн тухай зөгнө. 3 Ингэж хэл. “Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.

«Египетийн фараон минь, би чамайг эсэргүүцэж байна.

Нилийн* салаануудын дунд хэвтэж буй тэнгисийн том мангас чи:

“Нил мөрөн бол минийх.

Би үүнийг өөрийнхөө төлөө бүтээсэн юм” гэж хэлсэн.

 4 Би чиний эрүүнд дэгээ хийж, Нилийн чинь загасыг хайрсанд чинь наалдуулна.

Би чамайг хайрсанд чинь наалдсан Нилийн бүх загастай хамт Нилээс гаргана.

 5 Би чамайг Нил мөрний чинь бүх загастай хамт цөлд хаяна.

Чи хөдөө хээр хөсөр унана. Хэн ч чамайг оршуулахгүй.

Би чамайг хээрийн араатан, огторгуйн шувуудын хоол болгоно.

 6 Тэгэхэд Египетэд амьдардаг бүхэн намайг Ехова гэдгийг мэдэх болно.

Израилын ард түмэнд үзүүлсэн тэдний тусламж нэг муу зэгсэн таяг* шиг л байсан юм.

 7 Тэд гараас чинь барихад чи бяцарч

Тэдний хааг ханзалсан.

Тэд чамайг түшихэд чи хугарч

Тэдний хөлийг гуйвуулсан».

8 Тиймээс Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Би чам дээр илд авчирч хүн, амьтан ялгалгүй цавчина. 9 Египет нутаг эзгүйрэн хоосроход хүмүүс намайг Ехова гэдгийг мэдэх болно. Учир нь чи: “Нил мөрөн минийх, би үүнийг бүтээсэн” гэж хэлсэн билээ. 10 Тиймээс би чамайг болон Нил мөрнийг чинь эсэргүүцэж байна. Би Мигдолоос Сиене хүртэлх, Этиопын хил хүртэлх Египетийн нутгийг сүйрүүлж ангаж хатсан, эзгүй хоосон газар болгоно. 11 Хүн, малын аль нь ч түүгээр дайран өнгөрөхгүй. 40 жил оршин суугчгүй байх болно. 12 Би Египетийн нутгийг бусад газраас, хотуудыг нь бусад хотоос ч илүү сүйрүүлнэ. Хотууд нь 40 жил эзгүй байна. Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд, газар нутгуудад тараан бутаргана».

13 Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна. «Үндэстнүүдийн дунд тарж бутарсан египетчүүдийг би 40 жилийн дараа цуглуулна. 14 Би олзлогдсон египетчүүдийг төрөлх нутаг Патрост нь буцааж аваачна. Тэд тэндээ дорой буурай улс болно. 15 Египет бусад хаант улсаас дорд болж, үндэстнүүдийг захирахаа болино. Би тэднийг өчүүхэн болгоход тэд бусад үндэстнийг эзлэн авах чадалгүй болно. 16 Египет Израилын ард түмний найдвар байхаа болино. Харин ч тусламж хүсэн египетчүүдэд хандсан нь алдаа байсныг израилчууд ойлгоно. Тэд намайг Хэмжээгүй эрхт Эзэн Ехова гэдгийг мэдэх болно»”».

17 Хорин долоо дахь жилийн* эхний сарын эхний өдөр Ехова надад үгээ айлдсан нь: 18 «Хүний хүү минь, Вавилоны хаан Небухаднезар их цэргээ баахан зүтгүүлж Тиртэй тулалдав. Цэрэг бүрийн толгой халзарч, мөр нь холгон шалбарав. Гэвч хаан ба түүний арми Тиртэй тулалдахад гаргасан зүтгэлийнхээ хөлсийг аваагүй юм.

19 Тиймээс Хэмжээгүй эрхт Эзэн Ехова: “Би Египетийн нутгийг Вавилоны хаан Небухаднезарт өгөх гэж байна. Тэрбээр эд баялгийг нь зөөж, их олз олж, дээрэм тонуул хийнэ. Энэ нь түүний их цэргийн хөлс болно” хэмээн айлдаж байна.

20 “Тиртэй тулалдаж зүтгэл гаргасных нь төлбөр болгон Египетийн нутгийг би түүнд өгнө. Учир нь тэд миний төлөө зүтгэсэн юм” хэмээн Хэмжээгүй эрхт Эзэн Ехова айлдаж байна.

21 Тэр өдөр би Израилыг хүчирхэгжүүлнэ*. Тэдний дунд үг хэлэх боломжийг би чамд олгоно. Тэд намайг Ехова гэдгийг мэдэх болно».

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах