Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Соломоны дуун 3
  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

Соломоны дуун номын тойм

    • ШУЛАММИТ БҮСГҮЙ СОЛОМОН ХААНЫ ХУАРАНД (1:1–3:5)

    • ШУЛАММИТ БҮСГҮЙ ИЕРУСАЛИМД (3:6–8:4)

        • Сионы эмэгтэйчүүд (6-11)

          • Соломон ба хүчит эрсийнх нь цуваа

Соломоны дуун 3:7

Зүүлт

  • *

    Хүндтэй хүнд зориулсан бүхээгтэй тэрэг

Соломоны дуун 3:11

Зүүлт

  • *

    Эсвэл «цэцгэн титэмтэй»

  • Библийн «Шинэ ертөнц» орчуулга
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
Библийн «Шинэ ертөнц» орчуулга
Соломоны дуун 3:1–11

Соломоны дуун

3 Би шөнө орон дотроо

Хайртыгаа санагалздаг.

Хонгор түүнтэйгээ уулзахын хүслэн болсон ч

Тэр минь байсангүй.

 2 Би босож, хотоор явъя.

Гудамж, талбайгаар хайртыгаа хайя.

Хайгаад хайгаад түүнийгээ олж чадсангүй.

 3 Хотод эргүүл хийж явсан харуулууд надтай таарахад

Би тэднээс “Хайртыг минь харав уу?” гэж асуулаа.

 4 Тэднээс дөнгөж салаад

Сэтгэлтэй түүнийгээ би оллоо.

Түүнээсээ тас зуурсаар эхийнхээ гэрт очиж,

Намайг олж тээсэн эхийнхээ дотоод өрөөнд оруултлаа

Түүнийгээ тавьж явуулсангүй.

 5 Иерусалимын охид оо,

Хээрийн зээр, согоогоор надад тангарагла.

Цаг нь болоогүй байхад хайрыг бүү өдөө, бүү сэрээ».

 6 «Мирр, анхилуун үнэрт давирхай,

Худалдаачдын зардаг бүх үнэртнийг анхилуулан

Хээрээс ирж яваа утаан багана шиг тэр юм юу вэ?».

 7 «Хар даа! Соломоны жууз тэрэг* байна.

Эргэн тойронд нь Израйлын хүчит эрсээс

Жаран хүчит эр явж байна.

 8 Тэд бүгд илдтэй,

Дайн тулаанд гаршсан эрс.

Шөнийн аймшгаас хамгаалахаар

Бүгд илдээ ташаандаа зүүжээ».

 9 «Энэ бол Соломон хааны өөртөө зориулж

Ливаны модоор хийлгэсэн жууз тэрэг байна.

10 Мөнгөн багана,

Алтан түшлэгтэй бөгөөд

Суудлыг нь нил ягаан ноосон даавуугаар бүрж,

Дотор талыг нь Иерусалимын охид гараа гарган чимэглэжээ».

11 «Сионы охид оо, гарч

Соломон хааныг харцгаа!

Эхийнхээ хийж өгсөн хуримын титэмтэй* түүнийг

Хуримынх нь өдөр,

Баярт өдөр нь харцгаа!»

Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
Гарах
Нэвтрэх
  • монгол дохионы хэл
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах