Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
Библийн «Шинэ ертөнц» орчуулга

Езекиел номын тойм

ЕЗЕКИЕЛ

ТОЙМ

  • 1

    • Езекиел Вавилонд байхдаа үзэгдэл үзсэн нь (1-3)

    • Еховагийн тэнгэрийн тэрэг (4-28)

      • Шуурга, үүл, гал (4)

      • Дөрвөн амьд бүтээл (5-14)

      • Дөрвөн дугуй (15-21)

      • Мөс шиг гялтганах тавцан (22-24)

      • Еховагийн сэнтий (25-28)

  • 2

    • Езекиелийг зөнчөөр томилсон нь (1-10)

      • «Сонсох ч бай, үгүй ч бай» (5)

      • Гашуудлын дуу бичсэн хуйлмал ном (9, 10)

  • 3

    • Езекиел, Бурхны өгсөн хуйлмал номыг идэхээр болов (1-15)

    • Езекиел харуулаар томилогдсон нь (16-27)

      • Сэрэмжлүүлэхгүй бол хариуцлагад татагдана (18-21)

  • 4

    • Иерусалим бүслэгдэхийг зөгнөсөн нь (1-17)

      • Гэм бурууг 390 ба 40 хоног үүрсэн нь (4-7)

  • 5

    • Иерусалимын сүйрлийг зөгнөсөн нь (1-17)

      • Зөнч үсээ хусаж гурван хэсэг болгосон нь (1-4)

      • Иерусалимын оршин суугчид бусад үндэстнээс ч дор байсан (7-9)

      • Гурван төрлийн шийтгэл (12)

  • 6

    • Израйлын уулсын тухай зөгнөл (1-14)

      • Жигшүүрт шүтээнүүдийг устгана (4-6)

      • «Та нар намайг Ехова гэдгийг мэдэх болно» (7)

  • 7

    • Төгсгөл ирж байна (1-27)

      • Урьд өмнө болж байгаагүй гамшиг (5)

      • Мөнгөө гудамжнуудад хаяна (19)

      • Бурхны сүмийг бузарлана (22)

  • 8

    • Езекиел үзэгдлээр Иерусалимд аваачигдав (1-4)

    • Сүмд жигшүүрт зүйлийг харав (5-18)

      • Эмэгтэйчүүд Таммузын хойноос уйлж байлаа (14)

      • Эрчүүд наранд мөргөж байв (16)

  • 9

    • Устгах даалгавартай зургаан хүн ба бэхний савтай нэг хүн (1-11)

      • «Миний ариун газраас эхэл» (6)

  • 10

    • Дугуйнуудын дунд асаж буй галаас авсан нь (1-8)

    • Херубүүд ба дугуйнууд (9-17)

    • Бурхны суу алдар сүмийг орхисон нь (18-22)

  • 11

    • Бузар хэрэг хийдэг захирагчдыг ялласан нь (1-13)

      • Хотыг тогоотой зүйрлэсэн нь (3-12)

    • Ард түмнээ цуглуулахаа амласан нь (14-21)

      • «Та нарыг шинэ хандлагатай болгоно» (19)

    • Бурхны суу алдар Иерусалимыг орхисон нь (22, 23)

    • Езекиел үзэгдлээр Халдейд буцаж ирсэн нь (24, 25)

  • 12

    • Олзлогдохыг зөгнөн биеэрээ үзүүлсэн нь (1-20)

      • «Олзлогдон явахад бэлдсэн ачаа» (1-7)

      • Удирдагч нь харанхуйд гарч явна (8-16)

      • «Айж чичрэн талхаа идэж, түгшиж сандран усаа уу» (17-20)

    • Хүмүүсийн яриа худал (21-28)

      • «Миний хэлсэн үгээс нэг нь ч хойшлогдохгүй» (28)

  • 13

    • Зөнчдийн тухай зөгнө (1-16)

      • Шохойдсон хана нурна (10-12)

    • Хуурамч зөгнөл хэлдэг охидын тухай зөгнө (17-23)

  • 14

    • Шүтээн шүтэгчдийг ялласан нь (1-11)

    • Иерусалим гарцаагүй сүйрнэ (12-23)

      • Зөв шударга Ноа, Даниел, Иов (14, 20)

  • 15

    • Иерусалим бол юунд ч хэрэггүй усан үзмийн ороонго (1-8)

  • 16

    • Иерусалимыг гэсэн Бурхны хайр (1-63)

      • Хаягдсан хүүхэдтэй зүйрлэсэн нь (1-7)

      • Бурхан түүнийг гоёж, гэрээ байгуулав (8-14)

      • Иерусалим үнэнч бус болсон нь (15-34)

      • Завхай явдлынх нь улмаас шийтгэсэн нь (35-43)

      • Самари ба Содомтой харьцуулсан нь (44-58)

      • Бурхан гэрээгээ санадаг (59-63)

  • 17

    • Хоёр бүргэд ба усан үзмийн ороонгын тухай таавар (1-21)

    • Нэг найлзуур сүрлэг хуш болно (22-24)

  • 18

    • Хүн бүр нүглийнхээ хариуцлагыг хүлээнэ (1-32)

      • Нүгэл үйлддэг хүн үхнэ (4)

      • Хүү нь эцгийнхээ нүглийн хариуцлагыг хүлээхгүй (19, 20)

      • Хар санаатныг үхэхэд баярлахгүй (23)

      • Гэмшвэл амиа аварна (27, 28)

  • 19

    • Израйлын удирдагчдын тухай гашуудлын дуу (1-14)

  • 20

    • Израйл тэрсэлсэн түүх (1-32)

    • Израйлчуудыг цуглуулахаа амласан нь (33-44)

    • Өмнө зүгт тунхагласан нь (45-49)

  • 21

    • Бурхан ял гүйцэтгэхээр илдээ сугална (1-17)

    • Вавилоны хаан Иерусалим руу довтолсон нь (18-24)

    • Израйлын хорон санаат удирдагч шийтгүүлнэ (25-27)

      • «Титмийг авч хая» (26)

      • «Хууль ёсны эрхтэй нэгнийг иртэл» (27)

    • Аммончуудыг хөнөөхөөр сугалсан илд (28-32)

  • 22

    • Иерусалим бол цус урсгадаг хот (1-16)

    • Израйл ямар ч хэрэггүй шаар мэт (17-22)

    • Израйлын удирдагчид ба ард түмнийг ялласан нь (23-31)

  • 23

    • Үнэнч бус эгч дүү хоёр (1-49)

      • Охола нь Ассиритай завхайрсан (5-10)

      • Охолиба нь Вавилон ба Египеттэй завхайрсан (11-35)

      • Эгч дүү хоёрыг шийтгэнэ (36-49)

  • 24

    • Иерусалимыг зэвтэй тогоотой зүйрлэсэн нь (1-14)

    • Езекиелийн эхнэрийн үхэл тэмдэг болсон нь (15-27)

  • 25

    • Аммоны тухай зөгнөл (1-7)

    • Моабын тухай зөгнөл (8-11)

    • Едомын тухай зөгнөл (12-14)

    • Филистийн тухай зөгнөл (15-17)

  • 26

    • Тирийн тухай зөгнөл (1-21)

      • «Тор хатаадаг талбай» (5, 14)

      • Чулуу, нурангийг усанд хаяна (12)

  • 27

    • Тирийн живж буй хөлөг онгоцны тухай гашуудлын дуу (1-36)

  • 28

    • Тирийн хааны тухай зөгнөл (1-10)

      • «Би бол бурхан» (2, 9)

    • Тирийн хааны тухай гашуудлын дуу (11-19)

      • Чи Еденд байв (13)

      • «Хамгаалагч херуб болгон томилсон» (14)

      • «Зөв бусыг үйлдэх хүртлээ» (15)

    • Сидоны тухай зөгнөл (20-24)

    • Израйлчуудыг цуглуулна (25, 26)

  • 29

    • Фараоны тухай зөгнөл (1-16)

    • Египетийг Вавилонд шагнал болгон өгнө (17-21)

  • 30

    • Египетийн тухай зөгнөл (1-19)

      • Небухаднезар довтлохыг зөгнөсөн нь (10)

    • Фараоны гарыг хугалсан нь (20-26)

  • 31

    • Сүрлэг хуштай зүйрлэм Египет сүйрсэн нь (1-18)

  • 32

    • Фараон ба Египетийн тухай гашуудлын дуу (1-16)

    • Египет хөвч таслуулаагүй хүмүүстэй хамт булшлагдана (17-32)

  • 33

    • Харуулын үүрэг (1-20)

    • Иерусалимын сүйрлийн тухай мэдээ (21, 22)

    • Балгасанд амьдрагсдад өгсөн мэдээ (23-29)

    • Хүмүүс мэдээ сонсох боловч хэрэгжүүлэхгүй (30-33)

      • Езекиел «янаг амрагийн дуу шиг» (32)

      • «Өөрсдийнх нь дунд зөнч байсан» (33)

  • 34

    • Израйлын хоньчдын тухай зөгнөл (1-10)

    • Ехова хониндоо санаа тавьдаг (11-31)

      • Миний зарц Давид тэднийг маллана (23)

      • «Энхийн гэрээ» (25)

  • 35

    • Сеирийн уулсын тухай зөгнөл (1-15)

  • 36

    • Израйлын уулсын тухай зөгнөл (1-15)

    • Израйлчуудыг дахин цуглуулна (16-38)

      • «Өөрийн агуу нэрийг би заавал ариусгана» (23)

      • «Еден цэцэрлэг шиг» (35)

  • 37

    • Хувхай ясаар дүүрсэн хөндийн тухай үзэгдэл (1-14)

    • Хоёр савааг нийлүүлж атгана (15-28)

      • Нэг хаантай нэг үндэстэн (22)

      • Энхийн гэрээ үүрдийнх (26)

  • 38

    • Израйлын эсрэг Гогийн довтолгоо (1-16)

    • Ехова Гогт уурлана (17-23)

      • Үндэстнүүд «намайг Ехова гэдгийг мэдэх болно» (23)

  • 39

    • Гог цэргүүдтэйгээ устгагдана (1-10)

    • Хамон-Гогийн хөндийд оршуулна (11-20)

    • Израйлчуудыг буцааж авчирна (21-29)

      • Бурхан агуу хүчээ Израйл дээр цутгана (29)

  • 40

    • Езекиелийг үзэгдлээр Израйл руу авч явав (1, 2)

    • Езекиел үзэгдлээр сүм үзэв (3, 4)

    • Хашаа ба их үүднүүд (5-47)

      • Зүүн их үүд (6-16)

      • Гаднах хашаа, бусад их үүд (17-26)

      • Дотоод хашаа ба их үүднүүд (27-37)

      • Сүмийн үйлчлэлд зориулсан танхимууд (38-46)

      • Тахилын ширээ (47)

    • Сүмийн үүдний танхим (48, 49)

  • 41

    • Сүмийн ариун газар (1-4)

    • Хана ба ариун газрыг тойрсон тасалгаанууд (5-11)

    • Баруун талын барилга (12)

    • Барилгыг хэмжсэн нь (13-15а)

    • Ариун газрын дотор тал (15б-26)

  • 42

    • Хоолны танхимууд (1-14)

    • Сүмийн дөрвөн талыг хэмжсэн нь (15-20)

  • 43

    • Еховагийн суу алдар сүмийг дүүргэсэн нь (1-12)

    • Тахилын ширээ (13-27)

  • 44

    • Зүүн их үүд хаалттай байх ёстой (1-3)

    • Харийн хүмүүст өгсөн тушаал (4-9)

    • Левичүүд ба тахилчдад өгсөн тушаал (10-31)

  • 45

    • Ариун хандив ба хот (1-6)

    • Удирдагчийн хувь (7, 8)

    • Удирдагчид шударга байх ёстой (9-12)

    • Ард түмний хандив ба удирдагч (13-25)

  • 46

    • Тахил өргөх тухай (1-15)

    • Удирдагч газраа өвлүүлэх тухай (16-18)

    • Тахилын малын махыг чанах газрууд (19-24)

  • 47

    • Сүмээс урсах гол (1-12)

      • Ус аажмаар гүнзгийрсэн нь (2-5)

      • Сөнөсөн тэнгисийн ус цэнгэг болсон нь (8-10)

      • Намагтай газрууд цэнгэг болохгүй (11)

      • Хоол хүнсэнд, эмчилж эдгээхэд зориулагдсан модод (12)

    • Нутгийн хил (13-23)

  • 48

    • Газар нутгийг хуваарилсан нь (1-29)

    • Хотын 12 дааман хаалга (30-35)

      • Хотыг «Ехова тэнд байна» гэж нэрлэнэ (35)

    Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол дохионы хэл
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах