Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
Монгол хэвлэл (1995-2026)
Гарах
Нэвтрэх
Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Тавтай морилно уу.
Еховагийн Гэрчүүд энэхүү номын санг янз бүрийн хэлээр судалгаа хийхэд зориулан гаргав.
Хэвлэл татаж авахыг хүсвэл jw.org сайтад зочилно уу.
  • Өнөөдөр

10 сарын 16, баасан

Тэр эмийн нөлөөнд бүү авт. Замаар нь бүү яв (Сур. 7:25, ШЕ).

Соломоны бичсэн энэ явдал Еховаг шүтдэг хэнд ч тохиолдож мэднэ. Ноцтой нүгэл үйлдсэн хүн дараа нь «Гэнэт л болчихлоо» гэж бодох юм уу «Аргагүй байдалд орсон» гэж магадгүй. Гэхдээ юу болсныг бодоод үзвэл ухаалаг бус алхам хийгээд байснаа ойлгох байх. Жишээлбэл Еховаг хайрладаггүй хүмүүстэй нөхөрлөх, Христийн дагалдагч хүнд зохисгүй газарт очих, эсвэл веб сайтад зочлох зэргээр цагаа өнгөрүүлдэг байсан байж болох юм. Бас залбирах, Библи унших, цуглаанд суух, дэлгэрүүлэх ажилд оролцохоо больсон байж магадгүй. «Сургаалт үгс» номд гардаг залуугийн адилаар энэ хүн нүгэл үйлдсэн нь гэнэтийн явдал биш юм. Бидэнд ямар сургамжтай вэ? Нүгэл үйлдэхгүй байгаад зогсохгүй, үүнд хүргэх алхмуудыг хийхгүй байх хэрэгтэй. Яг үүнийг Соломон онцолсон (Мат. 5:29, 30). хц24.07 х. 16 д/м 10–11

Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь—2026

10 сарын 17, бямба

Шавар сав мэт бид энэхүү эрдэнэсийг тээдэг (2 Кор. 4:7).

Эрдэнэс гэдэг нь юу вэ? Хаант төрийн тухай мэдээ дэлгэрүүлэх буюу хүний амь аврах ажил юм (2 Кор. 4:1). Хэнийг шавар савтай зүйрлэсэн бэ? Сайн мэдээ дэлгэрүүлдэг Бурхны үйлчлэгчдийг зүйрлэн хэлжээ. Паулын үед худалдаачид хоол хүнс, архи дарс, мөнгө төгрөг зэрэг үнэтэй зүйлсээ шавар саванд хийж зөөвөрлөдөг байв. Үүнтэй адилаар Ехова үнэ цэнтэй энэ мэдээг бусдад хүргэх ажлыг бидэнд даатгасан. Тэрбээр хүч тэнхээ хайрладгийн ачаар бид үргэлж үнэнчээр дэлгэрүүлдэг. Хүмүүс биднийг сонсохгүй юм уу эсэргүүцэх вий гэж заримдаа айж болох юм. Ийм бэрхшээлийг хэрхэн давах вэ? Дэлгэрүүлж болохгүй гэж тушаахад элч нар хэрхэн залбирсныг бодоорой. Тэд айдаст авталгүй, харин эр зоригтой тунхаглахад туслахыг Еховагаас гуйсан. Ехова ч залбиралд нь тэр даруй хариулсан (Үйлс 4:18, 29, 31). Хүнээс айх үедээ хүмүүсийг гэсэн хайраараа хүнээс айх айдсаа ялахад туслахыг Еховагаас гуйгаарай. хц24.04 х. 16 д/м 8–9

Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь—2026

10 сарын 18, ням

Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай (Мат. 6:9).

Бид Еховаг гэсэн хайрандаа хөтлөгдөн нэрийг нь ариусгадаг. Түүний талаар Сатаны ярьсан жигшмээр худал үгийг няцаахад бид хувь нэмрээ оруулах хүсэлтэй (Эх. 3:1–5; Иов 2:4; Ёох. 8:44). Тиймээс биднийг сонсох хүн бүхэнд Бурхныхаа талаар үнэнийг ярьдаг. Гол зан чанар нь хайр, захирах арга нь зөв бөгөөд шударга, бас удахгүй Хаант төрөөрөө бүх зовлон бэрхшээлийг арилгаж, хүн төрөлхтнийг амар тайван, аз жаргалтай амьдруулна гэдгийг бүх хүнд мэдүүлдэг (Дуу. 37:10, 11, 29; 1 Ёох. 4:8). Ийнхүү Еховагийн нэрийг ариусгана. Мөн бид Гэрчийнх нь ёсоор амьдардаг учраас сэтгэл хангалуун явдаг. хц24.05 х. 18 д/м 12

Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь—2026
Тавтай морилно уу.
Еховагийн Гэрчүүд энэхүү номын санг янз бүрийн хэлээр судалгаа хийхэд зориулан гаргав.
Хэвлэл татаж авахыг хүсвэл jw.org сайтад зочилно уу.
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах